| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0878/Э |
| Дугаар | 1018 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 1018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,
Улсын яллагч Н.Анхбаяр,
Шүүгдэгч Г.М , түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.М д холбогдох 1803 00252 0184 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “ ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,
-Хэнтий аймаг дахь Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, регистрийн дугаар , хэрэг хариуцах чадвартай О овогт Г М .
/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 3 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цайз” захын уулзварын замд 29-14 УНӨ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө"...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Оюунцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.М мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн хувьд маргахгүй, гэмшиж байна. Энэ байдлыг харгалзан үзэж миний ялыг хөнгөлж өгнө үү. Би дөнгөж амьдрал эхэлж байгаа, үр хүүхэдтэй шоронд явчих юм бол хэцүү л байна. Миний ялыг хөнгөлж өгнө үү.” гэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-17/, хохирогч Т.Оюунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-26-28/, гэрч Д.Ганцоожийн өгсөн мэдүүлэг /хх-50/, гэрч Д.Мөнхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-55/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн шинжээчийн 4120 дугаартай дүгнэлт /хх-62/, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-67-70 /, шинжээчийн дүгнэлт /хх-79/, хохирлын баримтууд /хх-29-32, 36-38/, хохирол төлсөн баримтууд /хх-104/, “ЗАСО” ХХК-ний албан бичиг /хх-107/, шүүгдэгч Г.М иргэний үнэмлэхний лавлагаа /хх-96/, шүүгдэгч Г.М ял шалгах хуудас /87/, шинээр хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 3 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цайз” захын уулзварын замд 29-14 УНӨ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө"...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Оюунцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Т.Оюунцэцэгийн өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед “Цайз” захын 4 замын уулзварын баруун талын зам хэсгийн гарах зохиомжтой явган хүний гарцаар хойноос урагшаа чиглэлтэй ганцаараа зам хөндлөн гарах гээд гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан. Тэгээд удаагүй гэрлэн дохио ногоон асахаар нь зам хөндлөн явган хүний гарцаар гарч эхэлж байтал хажуу талаас машин ирээд мөргөсөн.” /хх-26-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Pak Su Young-ийн өгсөн: “…Би 2018 оны 3 дугаар сарын 22-ны орой 18 цаг өнгөрч байхад Налайх дүүргээс Улаанбаатар хот руу өөрийн Лексус-470 маркийн автомашинтай ирсэн. Надтай хамт манай ажлын Д.Ганцоож, мөн манайд урьд нь ажиллаж байсан Т.Оюунцэцэг нар явж басан. Тухайн үед Т.Оюунцэцэг нь хоолны газраас хуушуур худалдаж авахаар машинаас буусан. Миний машины урд талд микро машин зогсож байсан. Тэр микро машин зогсож байгаад хөдлөөд явтал тухайн осол болсон байх. Миний хувьд Т.Оюунцэцэгийг яаж машинд мөргүүлсэнийг хараагүй. Харин Т.Оюунцэцэг мөргүүлсэн байхыг хараад Д.Ганцоожийн хамт ослын газарт очоод Т.Оюунэцэцэгээс тодруулахад “тэрээр явган хүний гарцаар ногоон гэрлээр гарч байхад машин ирээд мөргөчихлөө” гэж хэлж байсан.” /хх-52/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Ганцоожийн өгсөн: “…Тэнд хүн мөргүүлсэн байна гэж хэлж байсан тэгээд бид хоёр уулзвар руу хараад зогсож байтал тэр мөргүүлсэн хүн нь Т.Оюунцэцэг байсан. Тэгээд түүн дээр буугаад очтол машинд мөргүүлсэн байдалтай зам дээр сууж байсан” /хх-50/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнхбаатарын өгсөн: “…Баянзүрх дүүрэг “Цайз” захын уулзварыг зогсолгүйгээр ногоон гэрлээр нэвтэрсэн. Тэгтэл явган хүний гарц хэсгээр эмэгтэй хүн гүйж гарч ирээд машинд шүргүүлээд унасан.” /хх-55/ гэх мэдүүлэг,
Шүүх шинжилгээний үндэсний төвийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн шинжээч эмчийн №4120 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 12944 дугаартай дүгнэлтэд:
Тоёота приус 20 маркийн 29-14 УНӨ улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд буфер хар өнгөтэй 20 см хагарсан, ухрах арааны гэрэл баруун тал асахгүй, хойд улсын дугаарын гэрэл асахгүй, баруун урд кирлон 35-26 см хамрах хүрээнд хонхойсон, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 11.6 мм тэнхлэг тохиргоо алдагдсан, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.6 кн, баруун талдаа 3.3 кн, зөрүү нь 21.21 % /стандарт/ <20%/ баруун талын таван булны хамгаалалтын резин (гармушиг резин) урагдсан, тос хаясан, дугуйн хээний гүн 1 мм (стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6 мм-ээс багагүй байх) гэх эвдрэл гэмтлүүдтэй байна. Мөн автомашины тоормосны хүчний хэмжээ стандартад зааснаас бага зэрэг зөрүүтэй байгаа нь тухайн осол хэрэгт нөлөөлөх үндэслэл бага юм. АВS шингэн дамжуулгат тоормосны системтэй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хавсаргасан баримтууд /хх-67-72/,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 74 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. “Toyota prius 20 маркийн 29-14 УНӨ дугаартай автомашиныг жолоодож явсан Г.М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол. ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно; 13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө"...гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Т.Оюунцэцэг нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3. Баянзүрх техникийн үзлэгийн төвийн 12944 дугаартай дүгнэлтийн Хариулт 3 “ 3 dg 4 дүгээр асуултад хариулахад Дугуйн хээний гүн стандартад заасан хэмжээнээс бага буюу 1 мм байгаа нь замын нөхцөл байдал, автомашины хурд зэргээс хамаарч тоормосны замыг уртсгах, дугуй замын барьцалдах чадварыг бууруулах байдлаар нөлөөлж болох гэмтэл юм” гэх дүгнэлтийг гаргасан байна.
4. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөхгүй байна.” /хх-79/ гэх дүгнэлт,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.М гийн яллагдагчаар өгсөн: “…Тухайн үед 2018 оны 3 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр “Цайз” захын уулзвараар зүүнээс баруун тийш тоёота приус маркийн 29-14УНӨ дугаартай автомашинаар 1 дүгээр эгнээгээр 20 орчим км цагийн хурдтайгаар уулзварыг гарч байсан. Тухайн үед зам ачаалалтай байсан. Машинуудын араас цуваад уулзварыг гарах гэж байтал хүн гүйц гарч ирээд машины урд крыло хэсэгт мөргүүлсэн. Уулзвараар гарч амжаагүй байтал явган хүний зөвшөөрсөн гэрэл асчихсан, явган хүний гарцаар гарч байсан хүнийг мөргөсөн, буруугаа хүлээж хохирлоо төлж байгаа./хх-85-86/ гэх мэдүүлэг,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-17/,
-Хохирол нэхэмжилсэн баримтууд /хх-29-48/,
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-119-131/,
-Хохирол төлсөн баримтууд /хх-104/,
-“ЗАСО” ХХК-ний албан бичиг /хх-107/,
-Шүүгдэгч Г.М иргэний үнэмлэхний лавлагаа /хх-96/,
-Шүүгдэгч Г.М ял шалгах хуудас /87/, зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүхээс дүгнэв.
Иймд шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдсанаар шүүгдэгч Г.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 3 дугаар сарын 22-ны орой 18 цагийн үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр “Цайз” захын уулзварын замд 29-14 УНӨ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө"...гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Т.Оюунцэцэгийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “…Яллах дүгнэлтийн хувьд гэм буруугийн асуудалд маргаан байхгүй. Гэвч анхаарах зүйл байгаа. Үүнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь жолоодох эрхгүй этгээд үйлдсэн байхыг шаардана. Манай үйлчлүүлэгч хэрэг гарсанаас хойш жолоочийн үнэмлэх авсан. Улсын яллагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг жолоочийн үнэмлэхийг хураан авсан. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш жолоодох эрхийн үнэмлэхийг хураан авсан үйлдэл нь нэг үйлдэлд 2 хариуцлага тооцсон нь харагдаж байна” гэж тайлбар гарган мэтгэлцэх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан эрүүгийн хариуцлагад заавал тээрийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялтай учир өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Г.М д ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтын хэмжээнд нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Иймд шүүгдэгч Г.М д ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.
Хохирогч Т.Оюунцэцэг нь эмчилгээний зардал төлбөр нэхэмжилсэнээс 2.535.889 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Г.М нь хохирогчид 3.250.000 төгрөгийг төлж барагдуулсан болно.
Харин хохирогч Т.Оюунцэцэгийн бусад эмчилгээний зардалтай холбоотой баримтыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр тогтов.
Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Г.М гийн ¹1216218 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О овогт Г М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д тус тус зааснаар шүүгдэгч Г.М гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.М д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй
4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Г.М гийн В ангилалын 1216218 дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Г.М д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
8. Хохирогч Т.Оюунцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд
тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.М д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, Э.ЧИНГИС
ШҮҮГЧ