Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 317/ШШ2025/00050   

 

 

 

 

 

 2026       01         05                                           317/ШШ2025/00050       

 

                     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                      зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                                   болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ????? дүүрэг, ? дугаар хороо, ??-02, ?????????? 8 давхарт байрлах “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ???? сум, 6 дугаар баг, Депогийн 1 тоотод оршин суух Т?н овогт Ү??гийн Ба???????????нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 584,160.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иймд нийт 584,160.55 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.-Хариуцагч Ү.Б******** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 500,000 төгрөгийг зээлийг авсан. Зээлээ төлж чадаагүй хугацаа хэтрүүлсэн. Би зээл авсан нь үнэ тул үндсэн зээл 465,370.79 төгрөг, үндсэн хүү 101,738.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,951.74 төгрөг, шимтгэл 3,100 төгрөг, нотариатын зарлад 9,000 төгрөг, нийт 584,160.55 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь хариуцагч Ү.Б********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 584,160.55 төгрөг гаргуулах шаардалга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж тус тус заасан.

3..Хариуцагч Ү.Б******** нь нэхэмжлэлийн шаардлага 584,160.55 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Т******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ү.Б******** хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Ү.Б******** нь нэхэмжлэлийн шаардлага 584,160.55 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор “Т******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,253.4 төгрөгийн тал хувь 10,126.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,126.7 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 10,126.7 төгрөгийг хариуцагч Ү.Б********гээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ш.ГАНДАНСҮРЭН