Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2026/00105

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2026/00105

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р багт байрлах, ******* аймгийн *******ын ******* /РД:/-ын

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* гэх ******* нутаглах, овогт ын /РД:/

Нэхэмжлэлийн шаардлага: 98000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/009*******2/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлсон байна. Эндээс үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө болон иргэд, хуулийн этгээдийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрддэг нийтийн сан. Х. нь 2021 оны 03 дугаар сарын 2*******-ны өдөр ******* аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ын нүүр хэсэгт цохиж түүний биед хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 13- ны өдөр хянан хэлэлцээд 2021/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор Х.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.

Хохирогч нь энэ хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 98,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, *******1 дүгээр зүйлийн *******1.1, тус тус зааснаар *******т иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн *******9******* дугаар зүйлийн *******9*******.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.1******* дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х. нь 2021 оны 03 сарын 2*******-ны өдөр ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээсэн. Хэргийн улмаас хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа Эрүүл мэндийн даатгалын санд 98000 төгрөгийн хохирол учирсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар Х.гаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж оролцож байна гэв.

*******.Хариуцагч Х. шүүхэд тайлбар ирүүлээгүй байна.

5.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******53 дугаар зүйлийн *******53.2-т зааснаар нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-нд хариуцагчийн нэхэмжлэлд дурдагдсан хаягаар шуудангаар хүргүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийг гардан авсан гэж тооцох үндэслэлтэй байна.

2.Хариуцагчид шүүхээс шүүх хуралдааны товыг 2026 оны 01 сарын 23-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхээ мэдэгдээгүй, шүүх хуралдаанд ирээгүй, мөн нэхэмжлэлийг 2026 оны 01 сарын 13-нд хариуцагчийн хаягаар шуудангаар хүргүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэлээ.

3.Нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын биед гэмтэл учруулсан, эрүүл мэндийн даатгалын санд хохирол учруулсан нь /хх-ийн 6/ лавлагаагаар тогтоогдож байна.

*******.Прокурор нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 01/698 дугаартай хүсэлтийн дагуу нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

6. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж *******550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас *******550 төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

Шүүхээс хариуцагч Х. хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.3, 100 дугаар зүйлийн 100.3, *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******51 дүгээр зүйлийн *******51.1.*******, *******59 дүгээр зүйлийн *******59.1, *******59 дүгээр зүйлийн *******59.2, *******59.3, 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн *******9******* дугаар зүйлийн *******9*******.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч овогт ын /РД:/-гаас 98000 /ерэн найман мянган/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар хариуцагч Х.гаас *******550 /дөрвөн мянга таван зуун тавин/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******511 дүгээр зүйлийн *******511.1-д зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ