| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 317/2026/00086/и |
| Дугаар | 317/ШШ2026/00215 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 317/ШШ2026/00215
2026 01 20 317/ШШ2026/00215
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, *** дугаар хороо, *-6, Стадион Оргил-1, “???? банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, ******** сум, 3 дугаар баг, Өгөөмөр 2 дугаар гудамж, ,,,, тоотод оршин суух Д*** овогт Д*нгийн Т******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 28,257,002.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.-Нэхэмжлэгч “???? банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иймд нийт 28,257,002.59 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2.-Хариуцагч Д.Т*********** нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “???? банк” ХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ???? банкнаас цалингийн зээл авсан. Энэ хугацаанд зээлийн эргэн төлөлтөө төлж чадаагүй. Зээл авсан нь үнэн учраас төлж барагдуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 28,257,002.59 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж буюу
1. 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,
2. 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,
3. 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,
4. 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,
5. 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,
6. 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,
7. 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,
8. 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг,
9. 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг
10. 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг
11. 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг
12. 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 19,457,002.59 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.-Нэхэмжлэгч “???? банк” ХК нь хариуцагч Д.Т***********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 28,257,002.59 төгрөг гаргуулах шаардалга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж тус тус заасан.
3..Хариуцагч Д.Т*********** нь нэхэмжлэлийн шаардлага 28,257,002.59 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж 1. 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2. 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 3. 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 4. 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 5. 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 6. 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 7. 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 8. 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 9. 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 10. 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 11. 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 12. 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 19,457,002.59 төгрөгийг тус тус “???? банк” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Т*********** хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.
6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6-д зааснаар хариуцагч Д.Т*********** нь нэхэмжлэлийн шаардлага 28,257,002.59 төгрөгийг 12 сарын хугацаанд хувааж 1. 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2. 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 3. 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 4. 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 5. 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 6. 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 7. 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 8. 2026 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 9. 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 10. 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 11. 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 12. 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 19,457,002.59 төгрөгийг тус тус “???? банк” ХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “???? банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 299,235 төгрөгийн тал хувь 149,617.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 149,617.5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 149,617.5 төгрөгийг хариуцагч Д.Т***********аас тус тус гаргуулж нэхэмжлэгч “???? банк” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН