Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 317/ШШ2026/00406  

 

 

 

 

 

2026       02         24                                           317/ШШ2026/00406       

 

                     Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                      зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

                                                   болгох тухай

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ?????? дүүрэг, 4 дүгээр хороо?, 6, 06 тоотод байрлах “Х***********г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, ?????? сум, 3 дугаар баг, ?? тоотод оршин суух Боржигон овогт ?гийн А***************т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,800,095.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.-Нэхэмжлэгч “Х***********г” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иймд нийт 2,800,095.12 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

2.-Хариуцагч Э.А********* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Х***********г” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х***********гээс гар утас зээлээр авсан. Их хэмжээний зээлтэй байж байгаад зээлээ төлж чадаагүй өнөөдрийг хүрсэн. Зээл авсан нь үнэн учраас төлж барагдуулах тул нэхэмжлэлийн шаардлага болох 2,800,095.12 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж буюу 1. 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 933,365 төгрөг, 2. 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 933,365 төгрөг, 3. 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 933,365.12 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.-Нэхэмжлэгч “Х***********г” ХХК нь хариуцагч Э.А*********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,800,095.12 төгрөг гаргуулах шаардалга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, 26.3-т “хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, зохигч талууд эвлэрэн хэлэлцэх эрхтэй” гэж тус тус заасан.

3..Хариуцагч Э.А********* нь нэхэмжлэлийн шаардлага 2,800,095.12 төгрөгийг 3 сарын хугацаанд “Х***********г” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.-Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.А********* хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулах нь зүйтэй.

6..Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.6, 75дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч Э.А********* нь нэхэмжлэлийн шаардлага 2,800,095.12 төгрөгийг 3 сарын хугацаанд хувааж, 2026 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 933,365 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 933,365 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 933,365.12 төгрөгийг тус тус “Х***********г” ХХК-д төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Х***********г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,752 төгрөгийн тал хувь 29,876 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 29,876 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, үлдэх 29,876 төгрөгийг хариуцагч Э.А*********өөс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х***********г” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ш.ГАНДАНСҮРЭН