Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 302/ШШ2025/01022

 

20251118 302/ШШ2025/01022

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б би,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Х ХК-ийн Б
салбар
Хариуцагч: Б аймгийн А сумын 4 дүгээр багт оршин суух, Б овогт Д.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8,671,841 /найман сая
зургаанзуундаланнэгэнмянганайманзуундөчин нэгэн/төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг
2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХК-ийн Б салбар нь Д.Ж дхолбогдуулан гаргасан зээлийн гэрээний
үүрэгт 8,671,841 /найман сая зургаан зуун далан нэгэн мянга найман зуун дөчин нэгэн/
төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч
Д.Ж нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний
үүрэгт 8,671,841төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд бичгээр
ирүүлсэн тул хариуцагч Д.Ж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.Хариуцагчнэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд
нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74
дүгээр зүйлийн 74.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХК-ийн Б салбарын улсын
тэмдэгтийн хураамжид төлсөн 153,699 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, аймгийн
Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын дугаартай данснаас 76,849
төгрөг, мөн хариуцагч Д.Ж ээс 76,849төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-ийн Б
салбартолгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж
заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар
анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 75 8 дугаар зүйлд
заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б овогт Д.Ж нь зээлийн гэрээний үүрэгт 8,671,841 /найман сая зургаан
зуун далан нэгэн мянга найман зуун дөчин нэгэн/ төгрөгийг нэхэмжлэгч Х ХК-ийн Б
салбарттөлж өгөхөөр болж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т
зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн Б салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,699
төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн
дугаартай данснаас 76,849 төгрөг, мөн хариуцагч Д.Ж ээс 76,849 /далан зургаан мянга
найман зуун дөчин есөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-ийн Б
салбартолгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д
зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн
шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д
зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй
болохыг дурдсугай.

ШҮҮГЧ К.Б