Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2026/00116

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 310/ШШ2026/00116

аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* ******* ******* тоотод байрлах ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын -р баг, ийн тоотод оршин суух, овогт гийн //-д холбогдох 1001219.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/005*******/И индекстэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б. нь 2023 оны 0******* сарын 0-ны өдөр ТО-СТГ/2023-107*******06 тоот санхүүгийн түрээсийн /*******/ гэрээ байгуулан 1119000 төгрөгийн зээлийг нэг сарын 3.1 хувийн хүүтэй, 2******* сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Б. нь санхүүгийн түрээсийн /*******/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 10 сарын 30-ны байдлаар 573 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлөлт хийхгүй зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч Б.оос байгуулсан санхүүгийн түрээсийн /*******/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дүгээр зүйлийг тус тус үндэслэн 1001219.60 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэг дор бөөн төлөх боломжгүй. Бүхэлд нь төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Б.оос 1001219.60 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1001219.60 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2579 төгрөгөөс төсвийн орлогоос 1*******290 төгрөгийг, хариуцагчаас 1*******290 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 751 дүгээр зүйлийн 751.1.1, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйлийн 75.1-д тус тус зааснаар хариуцагч овогт гийн // нь ******* ******* ХХК /РД:/-д 1001219.60 /нэг сая нэг мянга хоёр зуун арван есөн төгрөг жаран мөнгө/ төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2579 /хорин найман мянга таван зуун далан есөн/ төгрөгөөс 1*******290 /арван дөрвөн мянга хоёр зуун ерэн/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, 1*******290 /арван дөрвөн мянга хоёр зуун ерэн/ төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Б.оос 1*******290 /арван дөрвөн мянга хоёр зуун ерэн/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ