Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1030

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч,

          Улсын яллагч П.Болормаа,

        Шүүгдэгч О.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Т холбогдох эрүүгийн 1806040931104 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилгүй,   бааранд зохион байгуулагч, ам бүл 3 аав, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух хаягтай,

Урьд өмнө 2014 оны 8 сарын 22-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 972 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзах ялаар,

2016 оны 6 сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , А овгийн О Т .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Т нь 2018 оны 05 сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Казино" бааранд иргэн Ц.Ариунболдтой маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Ариунболдын мэдүүлэг /хх-9-10/, иргэн Ц.Ариунболдын Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, шүүх эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-18/, шүүгдэгч О.Т иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22/, ял шийтгэгдсэн баримтууд, шийтгэх тогтоолын хуулбарууд/хх-23-29/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-30/, зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулсан баримтууд /хх-34-38/, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 сарын 9-ний өдрийн 5829 дугаартай дүгнэлт /хх-19/, шүүгдэгч О.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-44-45/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Шүүгдэгч О.Т нь 2018 оны 05 сарын 04-05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Казино" бааранд иргэн Ц.Ариунболдтой маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Ариунболдын өгсөн: “...2018 оны 05 сарын 04-05-нд шилжих шөнө БЗД-ийн 7 дугаар хороо Казино бааранд найз Пүүжээгийн хамт үйлчлүүлээд орох гэтэл баарны хамгаалагч халзан толгойтой залуу намайг булан тойруулж байгаад заамдаж нүүрэн тус газар цохиж танхайрсан ...хөмсөгний дээд тал хавдсан ... одоогоор баримттайгаар нэхэмжлэх шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгний баримт, баримтгүй шүүх эмнэлэг цагдаад хүргүүлсэн таксины төлбөр болон эм авсан мөнгө ....цохиулсанаас хойш нүүрэндээ хавдартаи оолж хавдар буухгүй 7 хоног хэвтсэн ..." /хх-9-10/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч О.Т яллагдагчаар өгсөн: " ...тэр залуу намайг зод гээд миний хувцаснаас зуурчихаад тавихгүй байсан, Тэр залуу зуурчихаад тавихгүй болохоор нь би цээж рүү түлэхчихсэн ...санал хүсэлт байхгүй би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй ..." /хх-44-45/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад иргэн Ц.Ариунболдын Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, шүүх эмнэлэгт үзүүлсэн баримт /хх-18/,

 

Шүүгдэгч О.Т иргэний үнэмлэхний лавлагаа /хх-22/,

 

Ял шийтгэгдсэн баримтууд, шийтгэх тогтоолын хуулбарууд/хх-23-29/,

 

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-30/,

 

Зөрчлийн хуулиар арга хэмжээ авахуулсан баримтууд /хх-34-38/,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 сарын 9-ний өдрийн 5829 дугаартай

дүгнэлт:

1. Ц.Ариунболдын биед дух, хүзүүнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-19/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч О.Т нь 2018 оны 5 сарын 4-5-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Казино" бааранд иргэн Ц.Ариунболдтой маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч нь баримтаар 8000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Шүүгдэгчээс уг хохирлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

О.Т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Б О.Т 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч О.Т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүхээс үзлээ.

Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч А овгийн О Т ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

О.Төгсжаргалыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Т нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, О.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.            

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч О.Т  8000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ариунболдод олгосугай.

 

 7. Хохирогч Ц.Ариунболд нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС