| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00880/И |
| Дугаар | 310/ШШ2026/00119 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 310/ШШ2026/00119
| 202 оны 02 сарын *******0 өдөр | Дугаар 3*******0/ШШ202/00**************9 | аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******ын гудамж, ******* *******, *******3 давхар тоотод оршин суух, ******* ББСБ ХХК //-ийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын -р баг, гудамж ******* тоотод оршин суух, овогт ын //-д холбогдох *******054477.89 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 3*******0/2025/00880/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч О. нь манай компанитай 2024 оны 0 сарын *******2-ны өдөр L*******0002*******3*******9 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл иллагааны тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 7*******004*******209 зээлийн дансны дугаартай, 50000 төгрөгийн урт хугацаат зээлийг *******8 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3. хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5459055338 банкны тоот дансанд; 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 780248**************02 зээлийн дансны дугаартай, *******33000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5459055338 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгауулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны ************** сарын *******3-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Иймд *******054477.89 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч О. шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие ******* ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн *******054477.89 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагчаас гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь О.аас *******054477.89 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргээ.
Хэрэг хянан шийдвэрлэх иллагааны явцад хариуцагч О. нь нэхэмжлэлийн шаардлага болох *******054477.89 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******83 төгрөгөөс төсвийн орлогоос 9*******833 төгрөгийг, хариуцагчаас 9*******833 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75******* дүгээр зүйлийн 75*******.*******, 75******* дүгээр зүйлийн 75*******.*******.*******, 758, *******23 дугаар зүйлийн *******23.******* дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.*******-д тус тус зааснаар хариуцагч овогт ын // нь ******* ББСБ ХХК //-д *******054477.89 /арван сая таван зуун дөчин дөрвөн мянга долоон зуун далан зургаан төгрөг наян есөн мөнгө/ төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******83 /нэг зуун наян гурван мянга зургаан зуун жаран зургаан/ төгрөгөөс 9*******833 /ерэн нэгэн мянга найман зуун гучин гурван/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, төсвийн орлогоос 9*******833 /ерэн нэгэн мянга найман зуун гучин гурван/ төгрөгийг, хариуцагч О.аас 9*******833 /ерэн нэгэн мянга найман зуун гучин гурван/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ