| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 317/2026/00048/И |
| Дугаар | 317/ШШ2026/00132 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 317/ШШ2026/00132
| 2026 01 14 | 317/ШШ2026/00132 | |
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
Нэхэмжлэгч: Т ББСБ ХХК
/Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, Сүхбаатарын талбай-0/
Хариуцагч: Д овогтой О
/Төв аймаг, Батсүмбэр сум, 0 дүгээр баг, Суварга 0 дугаар гудамж, 0 тоот/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 357,868.97 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-иас Х.Д.Оаас гэрээний үүрэгт 357,868.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
1.1 Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д овогтой О нь Т ББСБ-тай дараах гэрээг байгуулсан боловч үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2307872 тоот Т кредит үйлчилгээний гэрээг байгуулж 290,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагын гаргаж байна. Үүнд: 2307872 тоот Т кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 226,050 төгрөг, үндсэн хүүнд 100,230.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11,687.99 төгрөг, шимтгэлд 5,900 төгрөг, нотариатын төлбөрт 14,000 төгрөг, нийт 357,868.97 төгрөгийг хариуцагч Хүрлээ овогтой Нарангэрэлээс гаргуулах нэхэмжлэл гаргасан.
1.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...хариуцагч Д О /00/ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч Д.О гэрээний үүрэгт 357,868.97 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь “... хариуцагч Д О /00/ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлжээ.
3. .Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д заасныг зөрчөөгүй байна.
4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн хариуцагч Д.О аас зээлийн гэрээний үүрэгт 357,868.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж, биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,853.40 төгрөгийн тал хувь болох 7,926.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100190000941 данснаас 7,926.7 төгрөгийг, хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 7,926.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-ийн хариуцагч Д.О-аас гэрээний үүрэгт 357,868.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,853.40 төгрөгийн тал хувь болох 7,926.7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100190000941 данснаас 7,926.7 төгрөгийг, хариуцагч Д.О-аас улсын тэмдэгтийн хураамжид 7,926.7 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ