| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00941/И |
| Дугаар | 310/ШШ2026/00123 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 310/ШШ2026/00123
| *******0*******6 оны 0******* сарын 10 өдөр | Дугаар 310/ШШ*******0*******6/001*******3 | ******* аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* аймгийн сумын *******-р багт байрлах, ******* аймгийн *******ын ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын *******-р баг, ******* гэх ******* нутаглах, овогт ий //-оос гэм хорын хохирол 1900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/*******0*******5/00941/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д "эрүүл мэндийн даатгалын сан" гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг гэж тодорхойлсон байна.
Эндээс үзэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь улсын төсвийн хөрөнгө болон иргэд, хуулийн этгээдийн төлсөн шимтгэлийн орлогоос бүрддэг нийтийн сан. Х. нь *******0*******1 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн ын толгойн тус ******* сандлаар цохиж түүний биед хүнд хохирол учруулсан гэх хэргийг ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх *******0************** оны 03 дугаар сарын 30- ны өдөр хянан хэлэлцээд *******0**************/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолоор Х.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
Хохирогч нь энэ хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа 1,900,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 41 дүгээр зүйлийн 41.1-д тус тус зааснаар *******т иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг санаачилгаараа нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1.1, Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр эрүүгийн хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулснаас үүдэн хохирогчийн эрүүл мэндийн даатгалын сангаас авсан мөнгийг гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Х. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х. миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд 1900000 төгрөгийг 3 хуваан төлөх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* аймгийн *******ын ******* нь Х.оос гэм хорын хохирол 1900000 төгрөгийг гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд олгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлага болох 1900000 төгрөгийг 3 хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******51 дүгээр зүйлийн *******51.1, *******51.1.4, *******58 дугаар зүйл, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.*******, *******58 дугаар зүйлийн *******58.1-д тус тус зааснаар хариуцагч овогт ий // нь ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрийн сангийн дансанд 1900000 /нэг сая есөн зуун мянган/ төгрөгийг 3 хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж *******5*******950 /хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д зааснаар хариуцагч Х.оос 1*******64*******5 /нэг зуун хорин зургаан мянга дөрвөн зуун далан таван/ төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ