| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
| Хэргийн индекс | 302/2025/00815/И |
| Дугаар | 302/ШШ2025/00866 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 302/ШШ2025/00866
20251022 302/ШШ2025/00866
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн
шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн С сумын 3 дугаар багт оршин суух, А овогт Т.А
Хүсэлтийн шаардлага: Н.Б тай1955 ондгэр бүл болсон байдлыг тогтоолгох тухай
иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч А ,
Орчуулагч Т.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Т.А нь Н.Б тай 1955 онд гэр бүл болсон байдлыг тогтоолгохыг хүсэж
шүүхэд хүсэлт гаргасан.Хүсэлт гаргагчхүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар
тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Т.А нь 1930 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн. 1955 онд У овогт
Н.Б гэр бүл болсон. Улмаар бид хоёрын дундаас 7 хүүхэд төрсөн ба хамт амьдарч байгаад
нөхөр Н.Б нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нас барсан юм. Бид хоёр гэр бүл
болоход гэрлэлтээ бүртгүүлж байсан боловч бидний гэрлэлт Улсын бүртгэлийн хэлтсийн
архиваас гарахгүй байна. Бид хоёрын дундаас 7 хүүхэд гарсан боловч Б.Ж г 2011 онд
үрчилж авсан. 4 хүүхэд маань нас барсан болно. Одоо байгаа 4 хүүхэд болох Б.Г , Б.А , Б.Г ,
Б.Ж нар юм. Иймд Н.Б тай 1955 онд гэр бүл болсон байдлыг маань тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан хүсэлтдээ үрчилсний бүртгэлийн лавлагаа, Б
аймгийн С сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай
захирамж, Т.А , Б.К , Б.А , Б.Г нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Ж агийн төрсний
гэрчилгээний хуулбар, Н.Б ы нас барсны гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж
төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
3.Шүүхийн журмаар Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар
сарын 15-ны өдрийн 12/1025 дугаартай лавлагаа,Б аймгийн Архивын хэлтсийн
лавлагаазэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан
дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт
гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй
байна.
2
5.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд:
Миний бие 1955 онд Н.Б тай гэр бүл болж, дундаасаа 7 хүүхэдтэй болсон. Бид хоёр гэр бүл
болоход гэрлэлтээ бүртгүүлж байсан боловч бидний гэрлэлт Улсын бүртгэлийн хэлтсийн
архиваас гарахгүй байна. Иймд Н.Б тай 1955 онд гэр бүл болсон байдлыг маань тогтоож
өгнө үү гэв.
6.Хүсэлт гаргагч Х.И нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135
дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу
гэр бүл болсон байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар
дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
7.1. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн
12/1025 дугаартай албан бичигт “С сум болон Ө сумын 1953-1957 оны хоорондын
гэрлэсний бүртгэлийн журналд Т.А , Н.Б нарын гэрлэлт бүртгэгдээгүй тул гэрлэсний
бүртгэлийн лавлагаа гарах боломжгүй байна” гэжээ.
7.2. Иргэн У овогт Н.Б нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Б аймгийн Т
суманд нас барсан болох нь нас барсны бүртгэлийн 0019-рт бүртгэгдэж 2025 оны 06 дугаар
сарын 24-ний өдрийн бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн
2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаагаар
тогтоогдож байна.
7.3. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн
12/1025 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Т.А гийн Биеийн давхцахгүй
өгөгдлийн бүртгэлд ...12. Эхнэр, нөхөр 16 хүртэлх насны хүүхэд: нөхөр Н.Б , регистрийн
дугаар ... гэж, мөн Иргэний үнэмлэх авах өргөдөлд ... 14.Гэр бүлийн байдал: гэрлэсэн,
18.Эхнэр, нөхөр, 16 хүртэлх насны хүүхдүүд: нөхөр: Н.Б , регистрийн дугаар: , гэрчилгээний
дугаар: ... гэж, мөн Н.Б ы ... Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд ...12. Эхнэр, нөхөр 16
хүртэлх насны хүүхэд: эхнэр Тогтар А , регистрийн дугаар .. гэж тус тус бүртгэгдсэн байна.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримт болох
аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12/1025
дугаартай албан бичгээр ирүүлсэн Т.А , Н.Б нарын ИУБ-31, ХААТР-1, Хаягийн хуудас№7
хуудас болон тэд нар хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас1969 оны 12
дугаар сары 19-ний өдөр охин Б.К , 1976 оны 03 дугаар сарын 22-ны өдөр охин Б.Г , 1965
оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин Б.А , 1978 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүү Б.М
нар төрсөн, одоо хүсэлт гаргагч Б аймгийн С суманд оршин суудаг зэрэг үйл баримтууд
тогтоогдож байна.
9. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт гэрлэлт гэж хуулиар
тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн
дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад
бүртгүүлэхийг, мөн хуулийн 3.1.2 дахь хэсэгт гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд
хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий
гэр бүлийн гишүүдийг ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт гэрлэлтийг
бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ гэж тус тус заасан.
Үүнээс дүгнэхэд гэрлэлт нь гэрлэгчдийн сайн дурын үндсэн дээр эрх бүхий
байгууллагад бүртгүүлснээр үүсэх хууль зүйн ойлголт бөгөөд хавтаст хэрэгт авагдсан Б
аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12/1025
дугаартай ... тус иргэд Т.А , Н.Б нарын гэрлэсний бүртгэлийг цахим архиваас шүүж үзэхэд
гэрлэсний бүртгэл бүртгэгдээгүй байна гэх албан бичгээр хүсэлт гаргагч А овогт Т.А нь Н.Б
тайгэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй болох нь тогтоогдож байна.
10.Иймд хүсэлт гаргагч Т.А нь Н.Б тай 1955 онд гэр бүл болсныг тогтоолгохыг хүссэн
тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн
70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,
116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн
135.2.14-т заасныг баримтлан А овогт Т.А , У овогт Н.Б нар нь 1955 онд гэр бүл болсон
байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн
60.1-д зааснаар хүсэлт гаргагч Т.А гийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан
мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4
дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр
гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний
итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж
шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2
дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч
шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б