Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 311/ШШ2026/00158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ..... баг, ....... тоот хаягт оршин суух, ...... овогт Т......ын Б.... /РД:...../-ын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 01 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б.......,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Т.Б..... шүүхэд гаргасан хүсэлт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б.... нь 1964 онд төрсөн бөгөөд 1983 онд Завхан аймгийн Барилгын техник мэргэжлийн сургуулийг мужаан мэргэжлээр төгсөж 1983 оны 07 сарын 01-ний өдөр Завхан аймгийн ..... трестэд мужаанаар томилогдон ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж 3 жилийн цэргийн алба хаасан. Тэрээр цэргээс халагдаж ирээд хуучин ажилдаа эргэн орж 1992 он хүртэл тасралтгүй ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 1992 оны 05 сард ажлаасаа гарч хөдөө мал малласан. Энэ хугацаанд томилолтоор 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын барилга трестийн харьяа, .... буудлын барилга угсралтын конторт мужаанаар хэсэг хугацаанд ажилласан. Мөн 1991 онд байгууллагын нэр өөрчлөгдөж ..... пүүс болсон бөгөөд би уг пүүсийн .... цуваанд мужаанаар ажиллаж байсан. Аймгийн архиваас лавлагаа авахад зарим тушаал гарч ирээгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн.

Иймд Т.Б.....ыг 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл, 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1989 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ..... трестэд мужаанаар, 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын барилга трестийн харьяа, ...... буудлын барилга угсралтын конторт мужаанаар, 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл .... пүүсийн 3 дугаар цуваанд мужаанаар, 1991 оны 12 сарын 28-ны өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл ... ББХК-д мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчээс: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Т.Б....ын иргэний үнэмлэхийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2026 оны 01 сарын 08-ны өдрийн тодорхойлолт, 1981 оны 10 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймаг дахь .... трестийн даргын 1984 оны 06 сарын 29-ний өдрийн 148 дугаартай тушаал, Улсын барилгын хорооны харьяа Завхан аймгийн ..... трестийн даргын 1989 оны 06 сарын 15-ны өдрийн 121 дугаартай тушаал, хавсралт, 1989 оны 05 сарын 29-ний өдрийн 98 дугаартай тушаал, 1989 оны 12 сарын 27-ны өдрийн 298 дугаартай тушаал, Завхан аймаг дахь ..... трестийн даргын 1983 оны 07 сарын 06-ны өдрийн 170 дугаартай тушаал, Завхан аймаг дахь ......трестийн даргын 1987 оны 10 сарын 07-ны өдрийн 249 дугаартай тушаал 1991 оны 01 сарын 22-ны өдрийн 07 дугаартай тушаал, Т.Б....ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, УБЕГ-ын 2026 оны 01 сарын 12-ны өдрийн хуулийн этгээдийн лавлагаа, итгэмжлэл, Батлан хамгаалахын төв архивын 2026 оны 01 сарын 14-ний өдрийн 08/217 дугаартай лавлагаа, Завхан аймгийн Архивын тасгийн 2026 оны 02 сарын 12-ны өдрийн 13/251 дугаартай архивын тодорхойлолт, 2026 оны 02 сарын 12-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн лавлагаа зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

3.Шүүхийн журмаар: Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Т.Б......ын ХААТР-1(Б), ХААТР-15(А), ХААТР-21(Б), Маягт-7 баримтуудыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Т.Б.... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба зорилго нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохтой холбоотой гэж тайлбарлажээ.

3.Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6-д тус тус зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах бөгөөд мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Т.....ын Б..... нь 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл мөн 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1989 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ..... трестэд мужаанаар, 1989 оны 06сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын барилга трестийн харьяа ..... буудлын барилга угсралтын конторт мужаанаар, 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл ..... пүүсийн 3 дугаар цуваанд мужаанаар, 1991 оны 12 сарын 28-ны өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл ...... ББХК-д мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь Завхан дахь ......трестийн даргын 1983 оны 07 сарын 06-ны өдрийн 170 дугаартай Техник мэргэжлийн сургууль төгсөн ирсэн ажилчдыг ажилд томилох тухай тушаал, хавсралт, ...... трестийн даргын 1987 оны 10 сарын 07-ны өдрийн 249 дугаартай тушаал, 1991 оны 01 сарын 22-ны өдрийн 07 дугаартай тушаал, түүний хавсралт, Завхан аймгийн Архивын тасгийн 2026 оны 01 сарын 08-ны өдрийн 13/43 дугаартай мөн 2026 оны 02 сарын 12-ны өдрийн 13/251 дугаартай архивын тодорхойлолт, 2026 оны 01 сарын 12-ны өдөр болон 2026 оны 02 сарын 12-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн лавлагаа, 2026 оны 01 сарын 14-ний өдрийн 08/217 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1(Б), БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21(Б), иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР-15(А), гэрлэснийг бүртгэх анкет, Т.Б.....ын 1981 оны 10 сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэр, Т.Б....ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

4.2.Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч Т.Б....ыг 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл мөн 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1989 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ..... трестэд мужаанаар, 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын барилга трестийн харьяа ..... буудлын барилга угсралтын конторт мужаанаар, 1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл ..... пүүсийн 3 дугаар цуваанд мужаанаар, 1991 оны 12 сарын 28-ны өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл ..... ББХК-д мужаанаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .... овогт Т....ын Б.....ыг 1983 оны 07 сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл, 1987 оны 09 сарын 15-ны өдрөөс 1989 оны 05 сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн .....трестэд мужаанаар, 1989 оны 06 сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл Улаанбаатар хотын барилга трестийн харьяа, .... буудлын барилга угсралтын конторт мужаанаар,1990 оны 01 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл Завхан аймгийн .... пүүсийн .... дугаар цуваанд мужаанаар, 1991 оны 12 сарын 28-ны өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл .....ББХК-д мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигч хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНХТУЯА