| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2017/0848/Э |
| Дугаар | 1034 |
| Огноо | 2018-07-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 1034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүхийн хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
Улсын яллагч И.Ариунсанаа,
Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д овогт Д Н холбогдох эрүүгийн 1806054501294 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн. 1968 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай эрэгтэй. бүрэн бус дунд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, ажилгүй. Баянзүрх дүүргийн тоотод ам бүл 8. эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, регистрийн дугаар , ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн Д Н .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын зүүн хаалганы орчимд зогсож байсан 30-52 УБЦ дугаартай портер маркийн машины тэвшин дээрээс 375 500 төгрөгийн үнэ бүхий хиймэл арьс хулгайлж бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Дөлгөөний мэдүүлэг /хх-19/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-6/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7/, Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-8/, эд зүйлийн үнэлгээ /хх-23/, шүүгдэгч Д.Нямдаагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-20/, шүүгдэгч Д.Нямдаагийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-29/, шүүгдэгч Д.Нямдаваагийн ял шалгах хуудас /хх-27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын зүүн хаалганы орчимд зогсож байсан 30-52 УБЦ дугаартай портер ма| кийн машины тэвшин дээрээс 375 500 төгрөгийн үнэ бүхий хиймэл арьс хулгайлж бусдад бага хэмжээний хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Дөлгөөний өгсөн: “ .. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 14 цагийн үед би өөрийн эзэмшлийн 30- 52 УБЦ дугаартай портер машин дээр Чулуун овооноос 6 боодол лидрин өөр Зусад зүйлсийн хамт ачаад Нарантуул зах дээр ирээд зах руу орж хайж байгаа буцаад гараад ирсэн чинь ачаатай байсан 6 боодол лидринээс орны хажуугаар хийсэн байсан 1 боодол лидрин нь алга
болсон байсан.”/хх-19/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-6/,
Мөрдөн байцаалтад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7/,
Мөрдөн байцаалтад Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх-8/,
Мөрдөн байцаалтад эд зүйлийн үнэлгээ /хх-23/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Нямдаагийн гэрчээр өгсөн: “... Нарантуул зах даар явж байсан чинь хуучин хамт ажиллаж байсан бавда гэх залуутай таараад хамт 1 шил архи, 2, 3 шил пиво хулдаас авах гэж байсан мөнгөөрөө авч уусан. Ингээд би нилээд согтсон байсан бөгөөд Бавдагаас салаад явж байсан чинь Нарантуул захын хог зардаг хэсгийн ард хэсэгт 1 портер дээр сандал ширээ аччихсан, засвараар нь хулдаас шургуулчихсан байхаар нь хажуугаар нь өнгөрөхдөө хулдасыг нь татаж шүүрээд Нарантуул захын хойд нүхэн гарцаар гараад гудамжинд зогсож байгаад цагдаад баригдсан. ”/хх-20/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Нямдаагийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-29/,
Шүүгдэгч Д.Нямдаваагийн ял шалгах хуудас /хх-27/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан жумаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Д.Н 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын зүүн хаалганы орчимд зогсож байсан 30-52 УБЦ дугаартай портер ма| кийн машины тэвшин дээрээс 375 500 төгрөгийн үнэ бүхий хиймэл арьс хулгайлж бусдад бага хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт учруулсан хохирлыг төлсөнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд болон хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Д.Н ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Д Н бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Д.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н
авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС