Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/41

 

*******, ******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Ганчимэг,  Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Байгаль,

Шүүгдэгч *******, *******,  тэдгээрийн  өмгөөлөгч Л.Бор, Ц.Мөнхтуул, Б.Баттогтох / цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Э.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, хянан шийдвэрлэсэн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Баттогтох, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Бор нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаар хэргийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр  хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, *******, ам бүл 2, эцгийн хамт, Баянхонгор аймгийн ******* 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ийн , / /,

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, *******, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт, Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, овогт гийн , /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 17-ны хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ын эзэмшлийн 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлан авч түүнд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас нарт *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт ийн , овогт гийн нарыг бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж  гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт ийн , овогт гийн нарыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт  хоёр / 02 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн “Мустанг”-5 маркийн мотоцикль буюу түүний үнэ 1.850.000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн тус тус тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс дүгнэхдээ *******, ******* бид хоёрыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэж гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

... миний хувьд гийн аавынх нь гуйлтаар тэдний малыг туулцаж тус болсон болохоос тэй нийлж бусдын малыг хулгайлахаар нууцаар, хууль бусаар авсан зүйл байхгүй. Гэгээн цагаан өдрөөр би гийн малыг тууж өгсөн тэгэхэд хээр ганцаараа явж байсан адууг лав адуундаа нийлүүлж туугаагүй.Тэнд байсан бүх адууг туугаад явсан учраас би тэдний адуу гэж ойлгож туусан.

гийн адууны зүсийг миний хувьд мэдэхгүй, тэдний адуунд айлын адуу нийлсэн эсэхийг ч мэдэхгүй. тэй бүлэглэсэн асуудал байхгүй, манай адуунд айлын даага байна хоёулаа нийлээд хулгай хийгээд туугаад явъя, очоод хувааж авъя гэж бидний хувьд юу ч ярьж тохироогүй, миний хувьд очих газар нь хүргээд л буцаад явсан. Үүнээс хойш юу болсныг бүү мэд. Надад даагыг зарж борлуулсан, өөртөө идэж ууж зарцуулсан зүйл байхгүй гийн адуунд хонгор даага хэзээ хэрхэн нийлснийг би мэдэхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ утгаараа надад хүний алдуул малыг хэлбэл зохих газарт нь хэлэх үүрэг ч байхгүй гэж бодож байна.

Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр бол хонгор даага нь хэд хэдэн удаа л ижил сүргээсээ тасарч алга болж байсан байдаг. Энэ хүний мал сүргээ хариулахгүй хараа хяналтгүй байлгадаг хариуцлагагүй байдлын төлөө би хохирох ёсгүй гэж үзэж байна.

 *******гийн сэжигтнээр өгсөн.... хонгор даага манайд ирээд 2-3 хоноод алга болсон... гэж мэдүүлсэн байхад хонгор даага нь цаашаа хаачсан болохыг мөрдөн шалгасан асуудал байдаггүй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс 2000.000 төгрөг гэж тогтоож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ дааганы эцэг нь хурдан азарга байсан гэж хохирогч хэрэгт өргөмжлөл, медалийн зураг зэргийг өгсөн нь энэ хонгор даага хурдан азарганы төл болохыг нотолсон баримт биш юм. Тиймээс хэргийг хянан үзэж надад холбогдох хулгайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Б.Баттогтох давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэг. Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 7-д “Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ: "... 2024 оны 5 дугаар сарын 16-17-ны үеэр ******* сумын ******* 3 дугаар багийн гэдэг газраас манай азарга 5 адуу хасаад хөөсөн байсан. Гурван байдас, нэг даага. Ойр зуур тогтсон байх гэж бодоод ******* сум орсон. Тэгээд би ******* сум ороод бензин авахдаа шатахуун түгээх газар *******, ******* хоёртой таараад мэнд сольсон. Танай Жаргантаар миний 5 адуу байвал хараарай. Хоёр даага нь эм тамгагүй. Азарга төлөө хасаад хөөсөн байна.. гэж мэдүүлсэн.

Анхан шатны шүүх хохирогч ын мэдүүлгийг үнэлэхдээ шүүгдэгч нарын хувьд санаа сэдэлтийн хувьд бусдын “алдуул мал” гэж мэдэж байсан бөгөөд энэ талаар багийн дарга эсхүл бусад албан тушаалтанд мэдэгдэх бүрэн боломжтой байснаас гадна хохирогч урьд нь шүүгдэгч нарт хэлж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ тохиолдолд хохирогч т дааганы талаар мэдэгдэх бүрэн боломжтой байсан” гэжээ.

Гэтэл шүүгдэгч *******, ******* нартай хохирогч ******* сум ороод бензин авахдаа шатахуун түгээх газар *******, ******* хоёртой таараад мэнд сольсон. Танай Жаргантаар миний 5 адуу байвал хараарай. Хоёр даага нь им, тамгагүй гэсэн мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч нарт хэлж байсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үндэслэж, бусад нотлох баримттай харьцуулан дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдлыг тогтоогүйтэй холбоотой гэж үзэж байна. Хохирогч ын мэдүүлэгт 5 адууг сурагласнаас хулд дааганы талаар асуугаагүй байна.

Хоёр. Шүүгдэгч *******, ******* нарыг бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нотлох баримт хүрэлцээтэй байх тул тэднийг бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Гэтэл хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт "... 2024 оны 5 дугаар сарын 16-17-ны үеэр ******* сумын ******* 3 дугаар багийн Цагаан мөнх гэдэг газраас манай азарга 5 адуу хасаад хөөсөн байсан” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нар нь хохирогч ын адуун сүргээс хул даагыг тастаж өөрийн адуун сүрэгтээ нийлүүлээгүй, ын өмчлөлийн азарга 5 адууг хасаж хөөсөн гэдгээ хохирогч өөрийн мэдүүлгээрээ нотолж байхад хохирогч ын адуун сүргээс тастаж туусан мэтээр дүгнэсэн нь машин механизм ашиглаж малыг хулгайлсан гэж гэмт хэргийн объектив талын нэмэгдэл шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хул даагыг хулгайлах буюу нууц, далд аргаар авсан гэх үйл баримт үгүйсгэгдэж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолд *******, ******* нарыг иргэн ын эзэмшлийн даагыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон байх боловч уг даага нь эзэмшил, өмчлөлийн алин болохыг нь тогтоогоогүй, хэрэгт шунахай сэдэлтээр, нууц, далд аргаар, захиран зарцуулсан гэх үйл баримтыг тогтоогоогүй байна.

Шүүх хул даагыг алдуул мал гэж дүгнэсэн боловч түүнийг *******, ******* нар бүлэглэж хулгайлсан гэж дүгнэсэн нь өөр хоорондоо зөрчилтэй байна. Алдуул малыг завших боломжтой бөгөөд түүнийг хулгайлах үйлдэл нэгэн зэрэг хийгдэх боломжгүй.

Гурав. Хэрэгт хохирогч ын мал тооллогын дүн болон түүний өмчилж буй малд Малын тоо толгойн албан татвар ногдуулж төлсөн нотлох баримт авагдаагүй нь хохирогч гэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлж байна.

Хохирогч өөрийн өмчлөлийн адуугаа алдсан гэж мэдүүлж байгаа боловч түүний өмчлөлийн адуу мөн эсэхийг тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт байхгүй байна. Им, тамга нь тухайн адуу хэний өмч болохыг баталгаажуулсан баримт мөн. Мөн адууны зүсний талаар хохирогч, гэрч нарын мэдүүлэгт хул, хонгор гэх мэт зөрүүтэй байхад мөрдөгч, прокурор түүнийг тогтоогүй байна.

Дөрөв. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, мөн зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан.

Иргэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэг нь шүүгдэгч нарыг буруутгах нотлох баримтын хүрэлцээтэй байдал дутмаг, зөвхөн гэрчийн мэдүүлэгт тулгуурласан нь тухайн гэмт хэргийг эдгээр иргэд үйлдсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээтэй байна.

Иймд *******, ******* нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлгийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн бусдын өмчлөлд байгаа малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэлд нотлогдохгүй байна.

Дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж, Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Хохирогч ын өгсөн ....2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* сумын буйлсан 3 дугаар багийн Цагаан мөнх гэх газарт байсан таван адуугаа алдсан. 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* сумын Жаргантын голын над руу залгаад манай дүү танай таван адуу чинь гэх хүний хүрэн азаргатай адуунд байна гэж байна шүү гэж хэлсэн. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр уг адуугаа туугаад явсан. Тэгээд өглөө нь адуу усандаа орж ирсэн чинь нөгөө 5 адуу байхгүй байсан 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Жаргантын голд очиж үзэхэд хүрэн азаргатай адуунд 3 байдас байсан. тэгээд сартай хонгор эм тамга байхгүй эр даага, улаан буурал эм тамгагүй эр даага байхгүй байсан гэх мэдүүлэг.

Хохирогч ын дахин өгсөн .... За би цагдаагийн байгууллагад буурал даага, хонгор даага энэ 2 тооны адууг алдсан гэж өргөдөл гаргасан. Тэгээд өргөдөл гаргасны дараа миний алдагдсан гэх 2 дааганы нэг болох буурал даага 7 дугаар сарын дундуур адуундаа гүйгээд ирсэн байсан гэх мэдүүлэг.

Гэрч Цогнэмэхийн өгсөн ....Тэр хул даага нь манайх бор салаанд буухад манай гэрийн ард явж байхыг нь би харсан тэгэхэд тамгагүй навсайсан даага нь явж байсан. Би нөгөө даагыг нь бол ямар адуу байсныг нь бол мэдэхгүй.

*******гийн сэжигтнээр өгсөн.... манайд ирээд 2-3 хоноод алга болсон.ын гэр манайхаас 40 гаран км цаана байдаг. Адуу дагаад давхиад салахгүй байсан гэх мэдүүлгүүдээр хохирогч нь адуугаа алдсан болох нь нотлогддог.

Энэ үйл баримтад дүгнэлт хийвэл ын хулгайд алдсан гэх хонгор даага нь эзэмшигч буюу өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамааран өөрийн ижил сүрэг, байнга идээшилж дассан бэлчээр нутаг, хашаа хороогоо орхин алслагдаж, хэний ч хараа хяналтгүй болж манай адууг дагаад салахгүй яваад байсан болохоос биш миний хувьд тэй нийлээд хулгайн гэмт хэргийн гол шинж болох шунахайн сэдэлтээр нууцаар, хууль бусаар авсан хулгайлсан үйлдэл байхгүй өөртөө ямар нэг ашиг орлого олоогүй болохыг анхаарч үзнэ үү.

Миний хувьд хонгор даагыг адуунаасаа тастаад хөөсөн боловч ерөөсөө тасрахгүй манай адууг бараадаад явсан.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээс 2000.000 төгрөг гэж тогтоож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ дааганы эцэг нь хурдан азарга байсан гэж хохирогч хэрэгт өргөмжлөл, медалийн зураг зэргийг өгсөн нь энэ хонгор даага хурдан азарганы төл болохыг нотолсон баримт биш юм. Тийм болохоор гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг ч мөрдөн шалгах ажиллагааны явцад зөв тогтоож чадаагүйд гомдолтой байна. Мөн биднийг хулгай хийсэн гэж үзсэн бол бидний хулгай хийсэн гэх хонгор даагыг нядалсан уу, зарж борлуулсан уу өөрийн өмчлөлд шилжүүлсэн үү, цааш нь хэрхсэн талаар ямар ч мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүйд гомдолтой байдаг.

Хонгор даага нь манай адуутай нийлээд 2-3 хоног болоод л дахиад манай хэдэн адуутай алга болсон бөгөөд эрж хайж 3 адуугаа олсон, өөрийн хул даага болон хонгор даагыг олоогүй ийм л юм болсон.Тиймээс хэргийг хянан үзэж надад холбогдох хулгайн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Бор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар ...гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт , санаа зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай нотлох баримтаар нотолж, тогтоож чадаагүй. Хэргийн үйл баримтын тухайд ... Хохирогч хохирогч 2024 оны 06 сарын 05-ны өдөр өөрийн 5 адуугаа алдсан боловч эрэл сурал болж тэдгээр адуу нь гэдэг хүний адуунд тасарч нийлсэн байсныг өөрөө олж авсан боловч дахин алга болсон. Эдгээр адуунаас 4 адуу нь ижил сүрэгтээ очиж хул даага нь очоогүй алга болж өөрийнхөө хөлөөр *******гийн адуунд ижил сүрэг, бэлчээр нутгаа орхин очсон болох нь тогтоогдсон. Энэ талаар шүүх хуралдаанд хохирогч манай азарга бусад адуунуудаа хасаж хөөгөөд байсан талаар мэдүүлснээс үзэхэд адуу нь ижил сүргээсээ тасарч байсан нь тодорхой харагддаг.

Хулгайн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар шунахай зорилгоор авч байгаа идэвхтэй үйлдэл байдаг тул *******, ******* нарыг бусдын мал хулгайлсан гэж үзэх нотолгоо үндэслэл байхгүй.

******* нь *******гийн гуйлтаар тэдний адууг тууж Баян-Овоо суманд хүргэсэн боловч *******, нарын адууг танихгүй *******гийн адуунд бусдын хул даага нийлсэн байсныг ч мэдээгүй. ******* нь бусдын хул даага адуунд нь нийлсэн, тэр даагыг адуунаасаа ялган үлдээх гэж байх үед ******* байгаагүй тасарсан адуу руу явчихсан байсан учраас *******г гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх боломжгүй.

******* нь Баян-Овоо сумын нутагт адуугаа тууж аваачаад тэр өдрөө ******* сум руу бог мал руугаа яваад 2 хоноод ирэхэд бусдын хул даага өөрийн 4 адууны хамт алга болсон байсан. Алдсан адуугаа хайж Галуут, баян-Овоо сумдын нутгаар хайсан. Алдсан адууныхаа зүс им тамганы талаар хүмүүст хэлж сураглаж явсан талаар гэрч / хх-68 тал /, гэрч , / хх- 72 тал / нарын мэдүүлгээр тогтоогддог.

Миний бие анхан шатны шүүх хуралдаанд энэ хэргийг Алдуул мал завших гэмт хэргийн бүрдэл хангасан гэж үзсэн. Завших гэмт хэрэг бол захиран зарцуулсан эсэхээс үл хамаарч зохих байгууллагад мэдэгдээгүй эс үйлдлээр бүрдэл төгсдөг онцлогтой хэрэг. Шүүх хэргийг хөнгөрүүлэн зүйлчлэн шийдвэрлэх боломжтой байсаар байтал хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хохирогч ын хул даагыг 2 000 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь хул даагыг хурдан удамтай гэж өөр адууны медаль зургийг хэрэгт хавсаргасан болохоос тухайн алдагдсан даага улс, аймаг, сумдын уралдаан наадамд түрүүлсэн айрагдаж шагнагдаж цоллуулж байсан нэг ч баримт хэрэгт байхгүй байхад зөвхөн хохирогчийн үгээр хэт өндөр үнэлгээ хийлгэсэн нь үндэслэлгүй байна. гэжээ.

Прокурор  Б.Байгаль тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Өмгөөлөгч Л.Бор, Ц.Мөнхтуул, Б.Баттогтох нар тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Холбогдох  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэцгээв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх  шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Баттогтох, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Бор нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад   дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу  авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 17-ны хугацаанд Баянхонгор аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн ын эзэмшлийн 1 тооны адууг машин механизм ашиглан хулгайлан авч түүнд 2,000,000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулж мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар  үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн, анхан шатны шүүх С. ,  Б. нарыг бусдын   малыг бүлэглэж, , машин механизм ашиглаж  мал хулгайлах  гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэжээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйлдэл, үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдоогүй харин шүүгдэгч  *******, ******* нар нь  өөрийн адуун сүрэгт нь нийлсэн  1 тооны хул даагыг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж адуун сүрэгтэйгээ нийлүүлэн тууж улмаар  үрэгдүүлсэн  үйл баримт тогтоогдож байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.5 дугаар зүйлийн  1-т зааснаар алдуул мал завших гэмт хэргээр  зүйлчлэлийг нь хөнгөрүүлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Дээрх гэмт хэргийн үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 38-39,43-44 , 2  дугаар хавтаст хэргийн 2-4 дүгээр талд  тус тус авагдсан “...2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Жаргантын голд очиж үзэхэд ...сартай хонгор эм тамга байхгүй эр даага, улаан буурал эр, эм тамга байхгүй байсан тэр хавын айлын адуугаар хайгаад олдохгүй байсан ... Цогнэмэх ах залгаад хөөгөөд явсан байна, хөөгөөд явж байхыг нь Жаргантад Бат-Очирын үхрийг малладаг Зул харсан байна шүү гэж надад хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...гэх ,

            “...өргөдөл гаргасны дараа миний алдагдсан гэх хоёр дааганы нэг болох буурал даага 7 дугаар сарын дундуур адуундаа гүйгээд ирсэн ... хонгор даага нь бол одоог хүртэл олдоогүй байгаа....гэх,

.... буурал болон хонгор 2 тооны даага нь байхгүй байсан. ... ах над руу утсаар залгаад “хонгор даагыг ийн банди нь хөөгөөд явсан байна” гэж надад хэлсэн юм.

...Ц.ь, *******, ******* нар байсан ба найз нь гээд танихгүй 2 залуу манайд ирсэн. ...Ц.ь нь надад хэлэхдээ “уучлаарай энэ хүүхдүүд болчимгүй юм хийсэн байна, танай адууг хөөгөөд явсныг нь би мэдсэнгүй, нөгөө хонгор даагыг чинь Галуут сум руу алдчихсан байна, ах нь төлж өгье” гэж надад хэлсэн юм. .... Ц.ь намайг өргөдлөө буцаагаад авчих гээд гуйгаад байсан юм. ... Буурал даага нь алга болсноос хойш 10 гаран хоногийн дараа адуун дээрээ гүйгээд ирсэн байсан, уг даага нь одоо хүртэл адуундаа байгаа, харин хонгор дааганы сураг нь огт гараагүй юм, одоо хүртэл олдоогүй юм...” гэх  хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлгүүд

 1 дүгээр хавтаст хэргийн 59-60,2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар талд  тус тус авагдсан “...6 дугаар сарын үед манай гэрт Батзул ирсэн. , нар Баян-Овоо сумын улаан үзүүр гэх газар луу адуугаа туугаад явсан. Тэгэхэд нэг навсайсан сартай жижигхэн хул даага дагаж явсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг

.... нь тухайн үед надаас 5 тооны адуу сурч байсан юм. Тэгээд би тухайн хул даагыг нь тэр хоёрын тууж явсан адуун дотор явж байхыг нь хараад надаас адуу сурч байсан болохоор нь “тэр хоёрын адуун дотор явж байна шүү” гэдгийг л хэлсэн юм...гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлэг

“... Уг даага ганцаараа байж байгаад ******* дээшээ адуугаа туухад нь адуунд нь туугдаад явсан.... Сартай хул даага байсан гэж хэлсэн..... Адуунд нь хамагдаад бөгсийг нь бараадаад шогшоод явж байсан  тууж явахыг би өөрөө харсан”  гэх гэрч ийн анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн  мэдүүлэг  /анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл/

1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дугаар талд авагдсан “...2024 оны 06 дугаар сарын дундуур утсаар ...хонгор даага, хул даага нарыг олоогүй гэж ярьж байсан...” гэх Гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар талд авагдсан “ ... 2024 оны 06 дугаар сарын ихээр.... Хул даага, хонгор даага нарыг сураглаж явсан....гэх гэрч  ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 81-82, 86-87 дугаар талд тус тус авагдсан “...Мустанг 150 маркийн мотоцикл 1.850.000 төгрөг, “...Сартай хонгор даага 2.000.000 төгрөг” гэх  Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 218 дугаартай:...Мустанг 150 маркийн мотоцикл 1.850.000 төгрөг” гэх Энх нахиа ХХК-ийн шинжээчийн  дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ гэрч  ийн 1 дүгээр хавтаст хэргийн 59-60,2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар талд  тус тус авагдсан “...6 дугаар сарын үед манай гэрт Батзул ирсэн. , нар Баян-Овоо сумын улаан үзүүр гэх газар луу адуугаа туугаад явсан. Тэгэхэд нэг навсайсан сартай жижигхэн хул даага дагаж явсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг,

“... Уг даага ганцаараа байж байгаад ******* дээшээ адуугаа туухад нь адуунд нь туугдаад явсан.... Сартай хул даага байсан гэж хэлсэн..... Адуунд нь хамагдаад бөгсийг нь бараадаад шогшоод явж байсан  тууж явахыг би өөрөө харсан”  гэх гэрч ийн анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн  мэдүүлэг  /анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл/

“ ...Ц.ь нь надад хэлэхдээ “уучлаарай энэ хүүхдүүд болчимгүй юм хийсэн байна, танай адууг хөөгөөд явсныг нь би мэдсэнгүй, нөгөө хонгор даагыг чинь Галуут сум руу алдчихсан байна, ах нь төлж өгье” гэж надад хэлсэн юм. ....Ц.ь намайг өргөдлөө буцаагаад авчих гээд гуйгаад байсан юм. ...Буурал даага нь алга болсноос хойш 10 гаран хоногийн дараа адуун дээрээ гүйгээд ирсэн байсан, уг даага нь одоо хүртэл адуундаа байгаа, харин хонгор дааганы сураг нь огт гараагүй юм, одоо хүртэл олдоогүй юм...” гэх  хохирогч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн  мэдүүлгүүдэд үндэслэн шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэрэгт буруутгах нь  Эрүүгийн хуульд заасан хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимтай нийцэхгүй юм.

 Мөн түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд  алдагдсан хул даага хэзээ , нарын адуунд хэрхэн нийлсэн болон цаг хугацаа, хэн захиран зарцуулсан болохыг тогтоогоогүй байхад  адуутайгаа хамт туугаад явж байсан гэх үйл баримтаар мал хулгайлах гэмт хэрэг буруутгаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь   мал хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж болох   шунахайн сэдэлтээр, бусдын малыг нууц, далд аргаар, бүлэглэн, машин механизм ашиглаж үйлдсэн гэх шинжийг хангахгүй байна.

Нөгөө талаар  алдагдсан  хул даагаа алга болсныг  хохирогч  нь 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр мэдэж, 6 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан талаар  мэдүүлдэг харин  тухайн даага 10 хоногийн дотор алга болсон гэх шүүгдэгч нарын мэдүүлгээс үзэхэд алдуул даагыг тухайн орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүргээ биелүүлэхэд  богино хугацаа  буюу Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-д заасан  Алдуул малын талаар нийтэд мэдээлэх,  нэг жилийн дотор эзэн нь тогтоогдвол малыг үр төлийн хамт буцааж өгөх бөгөөд эзэн тогтоогдоогүй бол олсон этгээдийн өмчлөлд, уг этгээд татгалзвал орон нутгийн өмчлөлд шилжүүлнэ.”  гэж  заасныг хэрэгжүүлэхэд богино хугацаанд болж өнгөрсөн байдлаар илэрхийлэгдэнэ.

Мөн ижил сүргээсээ тасарсан нэг тооны, 2 настай даага ганцаараа  өөрийн ижил сүрэгтээ очих боломжгүй.

Иймд  Давж заалдах шатны шүүхээс  шүүгдэгч нарыг алдуул мал завшсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролд 2 000 000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн  17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  *******, ******* нарыг 1000 нэгж буюу 1 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, тэдгээрийн  цагдан хоригдсон  50 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгөөр тооцон хасаж, торгох ялын хэмжээг 250 000 төгрөгөөр тус тус тогтоов.

Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч   цагдан хоригдож байгаа тэднийг суллаж  шийдвэрлэв.

Харин шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох агуулгаар бичсэн  шүүгдэгч, өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолын  удирдлага  болгох хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 “ гэж нэмж,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтад

 “Шүүгдэгч ******* овогт ийн , овогт гийн нарыг бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж  гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг

“Шүүгдэгч ******* овогт ийн , овогт гийн нарыг   бусдын нэг тооны  алдуул даагыг    завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж,

2 дахь заалтад

 “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч ******* овогт ийн , овогт гийн нарыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй “ гэснийг

Эрүүгийн хуулийн тусгай  ангийн  17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч   *******, ******* нарыг 1000 нэгж буюу 1 000 000  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй гэж,

3 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт  хоёр / 02 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг

“ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-т зааснаар торгох ялын 1 000 000 / нэг сая/ төгрөгийг шүүгдэгч *******, ******* нар нь   4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй гэж,

5 дах заалтад

“Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан өнгийн “Мустанг”-5 маркийн мотоцикль буюу түүний үнэ 1.850.000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж  улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг хүчингүй болгож гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******, ******* нарын 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс  8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 50  хоногийг нэг өдрийн  арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 000 төгрөгөөр тооцож, торгох ялын хэмжээг 250 000 төгрөгөөр тогтоосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 36.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар цагдан хоригдож байгаа шүүгдэгч *******, ******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч, тэднийг сулласугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

Б.НАМХАЙДОРЖ