Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 302/ШШ2025/00865

 

20251022 302/ШШ2025/00865

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн
шүүх хуралдааны танхимдхийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, У овогт Х.Б
Хариуцагч: Б аймгийн Нэгдсэн эмнэлэг /ерөнхий эмч Н.Е /
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт
байршилтай буюу Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашааны доторх уурын зуухын өмчлөгчөөр
иргэн Х.Б ыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.И
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
Нэхэмжлэгч Х.Б болон түүний өмгөөлөгч Я.С нарт шүүх хуралдааны товыг шүүхээс
2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр /баримт №9/ мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч
нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр
хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар
зүйлийн 100.2 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн
нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар
гаргасан хүсэлтээр тэд нарын эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б аймгийн Нэгдсэн эмнэлэг /ерөнхий эмч Н.Е /-т
холбогдуулан Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай буюу Б
аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашааны доторх уурын зуухын өмчлөгчөөр иргэн Х.Б ыг
тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна. НэхэмжлэгчХ.Б нь нэхэмжлэлийн шаардлагын
үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин уурын зуухны барилгыг Б аймгийн ИТХ-ын
тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай тогтоолын дагуу
зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаагаар 2003 оны 03 дугаар сарын эхээр
2,200,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл уг үл хөдлөх эд хөрөнгөд үл хөдлөх эд хөрөнгийн
гэрчилгээ авъя гэхэд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа нь уг асуудлыг зөвшөөрөхгүй
маргаан үүсгэж байна. Өөрөөр хэлбэл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа нь уг уурын зуух
байрлаж буй газар нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр аймгийн нэгдсэн эмнэлэгт
эзэмшүүлсэн маргаж байгаа юм. Иймээс өнөөдөр уг уурын зуухны барилгын байрлаж буй
газрын эзэмшлийн асуудал нэг тийшээ шийдвэрлэгдээгүй учраас үл хөдлөх эд хөрөнгийн
гэрчилгээ авч чадахгүй олон жилийн нүүр үзэж байна. Иймд Б аймгийн Нэгдсэн эмнэлэг
/ерөнхий эмч Н.Е /-т холбогдуулан Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт
байршилтай буюу Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашааны доторх уурын зуухын өмчлөгчөөр
иргэн Х.Б намайг тогтоож өгнө үү гэжээ.

2

2. Хариуцагч Б аймгийн Нэгдсэн эмнэлэг /ерөнхий эмч Н.Е / хариу тайлбартаа: Иргэн
Х.Б нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин уурын зуухны барилгыг Б аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23
дугаартай тогтоолын дагуу зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаагаар 2003 оны
03 дугаар сарын эхээр 2,200,000 төгрөгөөр худалдаж авсан гэх боловч аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23
дугаартай тогтоол нь бодит байдал дээр хэрэгжсэн эсэх нь тодорхой бус байна. Хэрэв
тухайн үед дуудлага худалдаагаар худалдаж авсан бол улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ
авах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. НэхэмжлэгчээсБ аймгийн Орон нутгийн өмчийн албаны 2015 оны 05 дугаар сарын
21-ний өдрийн 28 тоот албан бичиг, Б аймгийн Засаг даргын тамгын газрын 2025 оны 03
дугаар сарын 11-ний өдрийн 8-03/218 дугаартай албан бичиг, өмгөөллийн гэрээ, Б аймаг
дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны
өдрийн 110/ШЗ2025/0256 дугаартай захирамж, аймгийн Засаг даргын Е.З т гаргасан
өргөдлийн хуулбар, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны
2003 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн
хуулбар, Б аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 280 дугаартай
захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, кадастрын зургийн нотариатаар
гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019
оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 201 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн
хуулбар, Б аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2-01/1017
дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга, хот байгуулалтын
яамны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03/3784 дугаартай албан бичгийн
нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын
газрын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 331 дугаартай албан бичгийн нотариатаар
гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1-
01/1307 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Нэгдсэн
эмнэлгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 39 дугаартай албан бичгийн
нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 03
дугаар сарын 06-ны өдрийн 01/38 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн
хуулбар, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын яамны сайд Х.Б д гаргасан өргөдлийн
нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга, Хот байгуулалтын яамны 2020 оны 05 дугаар
сарын 25-ны өдрийн 03/1902 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А-
1/1109 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Засаг даргын
тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 8-03/218 дугаартай албан бичгийн
нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 23-
ны өдрийн 2-01/520 дугаартай албан бичгийн албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн
хуулбар, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар, Б
аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/38
дугаартай албан бичгийн хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн, 2025 оны 06
дугаар сарын 20-ний өдрийн гэрч асуусан тухай тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн
хуулбар, Б аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн
01/115 дугаартай албан бичиг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн гэрч асуусан
тэмдэглэлийн хуулбар, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 1999
оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 44 дүгээр тогтоолын хуулбар, иргэн Х.П ы нийгмийн
даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2025 оны 02 дугаар сарын 18-ны
өдрийн архиваас канондож авсан гар бичмэл гэх баримтын хамт,
4. Хариуцагчаас Е.И т олгосон итгэмжлэл, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан
шатны шүүхэд Х.Б ын гаргасан нэхэмжлэлийн хуулбар,
5. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх Х.П ыг гэрчээс асуусан тэмдэглэл, Б аймгийн
Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 351 дугаартай албан бичиг
зэргийг тус тус бүрдүүлсэн.
Хариуцагч талын хүсэлтээр шүүх Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын
тасгийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 158 дугаартай албан бичиг, Б аймаг дахь
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 238

3

дугаартай албан бичиг, Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн
хуралдааны 2003 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай тогтоол зэргийг тус тус
бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

6.Шүүх зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн
нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн
зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Х.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
7.1. Миний бие Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин уурын зуухны барилгыг Б
аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай
тогтоолын дагуу зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаагаар 2003 оны 03 дугаар
сарын эхээр 2,200,000 төгрөгөөр худалдаж авсан тул уг Б аймгийн Нэгдсэн эмнэлэг
/ерөнхий эмч Н.Е /-т холбогдуулан Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт
байршилтай буюу Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашааны доторх уурын зуухын өмчлөгчөөр
иргэн Х.Б намайг тогтоож өгнө үү гэжээ.
8.Хариуцагч Б аймгийн Нэгдсэн эмнэлэг /ерөнхий эмч Н.Е / болон хариуцагч
байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Иргэн Х.Б нь тухайн үед дуудлага худалдаагаар худалдаж авсан бол улсын бүртгэлд
бүртгүүлж гэрчилгээ авах ёстой байсан тул одоо ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь
үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах
үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1.Нэхэмжлэгч Х.Б нь Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин уурын зуухны барилгыг
Б аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар
тогтоолын дагуу зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаагаар 2003 оны 03 дугаар
сарын эхээр 2,200,000 төгрөгөөр худалдаж авсан.Гэтэл уг үл хөдлөх эд хөрөнгөнд үл хөдлөх
эд хөрөнгийн гэрчилгээ авъя гэхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа нь уг асуудлыг
зөвшөөрөхгүй маргаан үүсгэж байна.Иймд Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг
дэвсгэрт байршилтай Нэгдсэн эмнэлгийн хашааны доторх уурын зуухны барилгын
өмчлөгчөөр иргэн Х.Б намайг тогтоолгох тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэсэн
нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан үйл
баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
9.2. Нэхэмжлэгч Х.Б нь Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин уурын зуухны барилгыг
Б аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 23 дугаар
тогтоолын дагуу зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаагаар 2003 оны 03 дугаар
сарын эхээр 2,200,000 төгрөгөөр худалдаж авсан, Нэгдсэн эмнэлгийн хуучин уурын зуухны
барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч аймгийн Нэгдсэн
эмнэлэг нь Б аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 23
дугаар тогтоол нь бодит байдалд дээр хэрэгжээгүй, тодорхой бус, хэрэв тухайн үед
дуудлага худалдаагаар худалдаж авсан бол улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авах ёстой
гэж хариуцагчийн хувьд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл үндэслэлгүй
гэж хариуцагч маргасан.
10. Хавтаст хэрэгт авагдсан Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын
тэргүүлэгчдийн хуралдааны 2003 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай “Хөрөнгө
хувьчлах тухай” тогтоолд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тогтоох
нь Нэг. Нийтийн дуудлага худалдаагаар худалдах доод үнийг нэгдүгээр хавсралт ёсоор,
урьд онуудад олон дахин дуудлага худалдаанд орсон боловч хувьчилж авах санал ирээгүй
эд хөрөнгийг хямдруулан сонирхсон иргэдэд худалдах үнэ, жагсаалтыг хоёрдугаар
хавсралтад заасан ёсоор тус тус баталсугай. Хоёр.Нийтийн дуудлага худалдаагаар болон
сонирхсон иргэдэд хөрөнгө худалдах ажиллагааг зохих хууль журмын дагуу ил тод, шударга
явуулахыг орон нутгийн өмчийн алба /С.Ш /-д үүрэг болгосугай. Дарга А.С , нарийн бичгийн

4

дарга А.Д гэж, Нийтийн дуудлагын худалдаагаар худалдах эд хөрөнгийн доод үнэ гэж
хүснэгтээр гаргаж жагсаасан байх ба жагсаалтын хамгийн сүүлд эд хөрөнгийн нэр Нэгдсэн
эмнэлгийн уурын зуух, ашиглалтад орсон он 1977, балансын үнэ 1590.0, худалдах үнэ
1100.0, тайлбар ашиглалтгүй, орон нутгийн өмчийн алба гэж бичигдсэнээс үзэхэд Б аймгийн
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар ” Хөрөнгө хувьчлах тухай”
тогтоол гаргасан болохоос биш дээрх тогтоолын дагуу зохион байгуулагдсан нээлттэй
дуудлага худалдаагаар 2,200,000 төгрөгөөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин уурын
зуухны барилгыг нэхэмжлэгч Х.Б нь худалдаж авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
10.1. Дээрх тогтоолын хоёр дах хэсэгт Нийтийн дуудлага худалдаагаар болон
сонирхсон иргэдэд хөрөнгө худалдах ажиллагааг зохих хууль журмын дагуу ил тод, шударга
явуулахыг орон нутгийн өмчийн алба /С.Ш /-д үүрэг болгосон байх ба дээрх эд хөрөнгүүдэд
дуудлага худалдаа зохион байгуулсан эсэх нь тодорхойгүй ба дуудлага худалдаа зохион
байгуулсан бол хэдэн хүний бүрэлдэхүүнтэй хэзээ зохион байгуулсан, хэдэн хүн уг дуудлага
худалдаанд оролцож, яллагчаар тодорсон эсэх зэрэг холбогдох бичмэл нотлох баримтууд
байхгүй бөгөөд түүнийг нэхэмжлэгч Х.Б нь нотолж чадаагүй учир дээрх маргаан бүхий эд
хөрөнгө буюу аймгийн нэгдсэн эмнэлгийн хуучин уурын зуухны барилгыг дуудлага
худалдаагаар худалдаж авсан гэж үзэх боломжгүй байна.
11. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч А.Д ... 2003 онд миний бие
аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Дээрх
Тэргүүлэгчдийн тогтоол нь тухайн үед гарсан нь үнэн. Миний бие дуудлага худалдааны үйл
ажиллагаанд оролцоогүй, дуудлага худалдааг Орон нутгийн өмчийн алба зохион байгуулдаг
байсан. Гэхдээ уг дуудлага худалдаагаар Нэгдсэн эмнэлгийн уурын зуухны барилгыг Х.Б
авсан гэдгийг би мэддэг байсан. 2013 онд миний бие Орон нутгийн өмчийн албаны даргаар
ажиллаж байх үед Х.Б нь надад ирж “ аймгийн Нэгдсэн эмнэлгийн уурын зуухны барилгыг
худалдаж авсан талаарх тодорхойлолтыг бичиж өгнө үү” гэснээр нь би Орон нутгийн өмчийн
албанд байгаа архивын баримтуудаас үзэж байгаад Нэгдсэн эмнэлгийн уурын зуухны
барилгыг Х.Б нь дуудлага худалдаагаар авсан талаар тодорхойлолтыг бичиж 2013 оны 05
дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж
байсан юм. гэж,
Гэрч А.А ...2003 онд миний бие аймгийн Орон нутгийн өмчийн газарт нярав буюу эд
хариуцагчийн ажил хийдэг байсан ба үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгүүдийг
худалдах үйл ажиллагаанд миний бие комиссын гишүүнээр оролцдог байсан. Ашиглалтгүй
болсон аймгийн Нэгдсэн эмнэлгийн уурын зуухны барилгыг дуудлага худалдаанд оруулсныг
би санаж байна. Уг дуудлага худалдаагаар тухайн барилгыг Х.Б ялж, худалдан авсан
байгаа. Тухайн үед дуудлага худалдаа явуулсан үйл явцыг нь бэхжүүлсэн бүх бичиг
баримтууд нь байх ёстой ба би дуудлага худалдаа бүрийн тэмдэглэлийг хөтөлдөг байсан.
Миний бие 2009 онд албан үүргээс чөлөөлөгдсөн тул одоо тухайн холбогдох бичиг
баримтууд хаана байгааг нь мэдэхгүй юм.гэж,
Гэрч Х.П ... Би Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн дэргэдэх Орон нутгийн өмчийн
албанд 1999 оноос 2005 оны 05 дугаар сар хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байсан.
Орон нутгийн өмчийн албанд ажиллаж байсан хугацаанд өмч хувьчлал явагдаж байсан үе
юм. Уурын зуухыг хувьчилж авахад хэд хэдэн хүн оролцсон. Иргэн Х.Б нь уг уурын зуухын
яллагчаар тодорч худалдаж авсан нь үнэн. Яг хэдэн төгрөг төлж худалдаж авсан эсэхийг
сайн санахгүй байна.Санхүүгийн баримтад бүртгэж, эд хөрөнгийн мөнгө нь дансанд орж
ирсний дараа тухайн объектыг иргэн авснаар тооцох журамтай байлаа. ... миний санаж
байгаагаар иргэн Х.Б нь авсан эд хөрөнгийн төлбөрийг хугацаандаа төлсөн учраас авснаар
тооцсон. Гэхдээ тэр талаарх санхүүгийн баримтыг аймгийн архивын газарт хүлээлгэж
өгөөгүй байна. гэж тус тус мэдүүлсэн ба гэрч нарын мэдүүлэг нь мэдүүлгийн эх сурвалжийг
тодорхой зааж чадаагүй, дээрх маргаан бүхий үйл баримттай холбоотой бичмэл нотлох
баримтууд байхгүй байх тул гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн маргаан бүхий уурын зуухны
барилгын өмчлөгч нэхэмжлэгч Х.Б гэж тогтоох боломжгүй байна.
12. Нэхэмжлэгч Х.Б ын хавтаст хэрэгт гаргаж өгсөн Б аймгийн Засаг даргын Тамгын
газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 8-03/218 дугаартай “Ө сумын 11 дүгээр
багийн иргэн Х.Б танаа” гэх албан бичгээр Аймгийн нэгдсэн эмнэлгийн хуучин уурын
зуухны барилгыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 23 дугаар тогтоолын

5

дагуу дуудлага худалдаагаар худалдан авсан ба тус барилгын доорх газрыг эзэмшүүлж өгнө
үү гэх таны хүсэлтэд аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1-
01/1307 дугаар албан бичгээр хариу өгсөн байна гэжээ.
Б аймгийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ний өдрийн 280 дугаартай
“Эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулж эзэмшүүлэх тухай” захирамжаар ... Кадастрын
зурагт буусан хэмжээгээр 2 /хоёр/ хэсэг газрыг улсын бүртгэлийн дугаартай аймгийн
нэгдсэн эмнэлэгт /нэгдсэн эмнэлэгт – 29200мкв, төрөх тасагт – 7200 мкв/ бүгд 36400 мкв
газрыг төрийн байгууллагын хэрэгцээнд зориулж 50 жилийн хугацаатай эзэмшүүлсүгэй. ...
энэх захирамж гарсантай холбогдуулан нэгдсэн эмнэлэгт олгогдсон Ө сумын Засаг даргын
1999 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар бүхий эрхийн гэрчилгээг хүчингүй
тооцсугай гэсэн эрхийн акт гарсан байна.
Дээрх захирамжтай холбоотой нэхэмжлэгч /иргэн/ Х.Б нь Б аймгийн Газрын
харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл гаргаснаар 2019 оны 06 дугаар сарын
14-ний өдрийн 201 дугаартай албан бичгээр өргөдлийн хариуд “ таны эзэмших хүсэлт
гаргасан газрыг аймгийн Нэгдсэн эмнэлэг эзэмших эрхийн гэрчилгээтэй болно. Газар
эзэмших эрхийн гэрчилгээнд тусгагдсан газрын хэмжээгээр мэдээллийн санд бүртгэгдсэн
байна. Танд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин уурын зуухны барилгын байрлаж буй газрыг
эзэмшүүлэх боломжгүй байна гэжээ,
Б аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2-01/1017
дугаартай “Барилга, хот байгуулалтын яаманд” гэх албан бичгээр “иймд аймгийн Нэгдсэн
эмнэлгийн эзэмшлийн 29200м.кв газраас хуучин уурын зуухын барилгын доорх газар болох
517 м.кв газрын хасаж эзэмшүүлэх талаар шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэж уламжилж
байжээ,
Монгол Улсын Барилга, Хот байгуулалтын яамны 2019 оны 10 дугаар сарын 07-ны
өдрийн 03/3784 дугаартай “өргөдөл шилжүүлэх тухай” албан бичигт ...Засгийн газрын 2013
оны 38 дугаар тогтоолыг үндэслэн байгуулагдсан ажлын хэсэг нь Төрийн өмчит болон
төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай шийдвэрт
өөрчлөлт оруулах талаар гаргасан хүсэлтийг судлан үзэж санал, дүгнэлт гаргадаг болно.
Дээрх асуудлыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-д зааны дагуу шийдвэрлэх
тул өргөдлийг үүгээр уламжилж байна гэжээ,
Б аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 10 дугаар
сарын 29-ний өдрийн 331 дугаартай, танай 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1-
01/1181 дугаартай “Аймгийн засаг дарга А.Г танаа” гэх албан бичгээр Ө сумын 11 дүгээр
багийн иргэн Х.Б ын дуудлага худалдаагаар худалдаж авсан хуучин уурын зуухны барилгын
доорх газрыг аймгийн Засаг даргын 2012 оны 280 тоот захирамжаар аймгийн Нэгдсэн
эмнэлэгт давхцуулан эзэмшүүлсэн байна гэжээ,
Б аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1-01/1307
дугаартай “Ө сумын 11 дүгээр багийн иргэн Х.Б танаа” албан бичгээр ... уг барилгын доорх
газар нь аймгийн нэгдсэн эмнэлгийн газартай бүхэлдээ давхцалтай байгаа ба Монгол Улсын
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар төрийн байгууллагын газрын газар
эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх эрх байхгүй байх тул таны нэр дээр газар
олголт хийх боломжгүй болохыг мэдэгдье гэжээ,
Өргөдөл гаргагч Х.Б нь 2020 оны 04 сарын 16-ний өдөр Улсын Их Хурлын эрхэм
гишүүн, Барилга, Хот байгуулалтын яамны сайд Х.Б танаа гэж өргөдөл гаргаж байсан байх
ба Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны 2020 оны 05 дугаар сарын 25-ний
өдрийн 03/1902 дугаартай “Хүсэлт уламжлах тухай” Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын
газарт ... Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суугч иргэн Х.Б 2020 оны 04 дүгээр
сарын 16-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин уурын зуухны барилгыг аймгийн ИТХ-
ын 2003 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу дуудлага
худалдаагаар худалдан авсан ба тус барилгын доорх газар болох 517 м.кв газрыг эзэмших
хүсэлтийг тус яаманд ирүүлсэн. Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолын 8 дахь
заалтад “... Төрийн өмчит хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрхийн зориулалтыг
өөрчлөх, төрийн өмчит хуулийн этгээд хооронд хуваах, шилжүүлэн эзэмшүүлэх асуудлыг
тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамт шийдвэрлэх саналыг аймаг, нийслэлийн
Засаг дарга нарт хүргүүлж байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт”
даалгасны дагуу дээрх хүсэлтийг танхайд уламжилж байна гэжээ,

6

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 06 дугаар сарын 17-ний
өдрийн А-1/1109 дугаартай “Албан тоотын хариу” Б аймгийн газрын харилцаа, барилга, хот
байгуулалтын газарт гэсэн албан бичигт ... Засгийн газрын 2013 оны 08 дугаар тогтоолын 6
дугаар зүйлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар
эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрд Барилга,
хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай урьдчилан
зөвшилцөж, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд
газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг,
нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.” гэж заасны дагуу Б аймгийн Ө сумын 11-р
багт оршин суугч иргэн Х.Б ын газар эзэмшлийн асуудлыг Б аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хуралд хандан зөвшилцөх нь зүйтэй гэжээ,
Б аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 2-01/920 дугаартай
“хариу хүргүүлэх тухай” албан бичигт ... 2003 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 23 дугаар тогтоолоор нэгдсэн
эмнэлгийн уурын зуухыг нийтийн дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэжээ.
Үүний дагуу та зөвхөн уурын зуухыг худалдаж авсан тухай орон нутгийн өмчийн газраас
тодорхой хариу өгсөн байна. Таны өргөдөлд дээр дурдсан газын асуудал дуудлага
худалдаагаар хөрөнгө худалдаж авах үед хамт шийдэгдээгүй байна. Мөн байгууллагын нэр
дээр бүртгэлтэй газрыг хувь хүнд дур мэдэн худалдах хуулийн заалтгүй, эрх бүхий албан
тушаалтнуудтай хэлэлцэж, тохиролцсоны дагуу мөнгийг төсвөөс гаргах эрх зүйн
үндэслэлгүй болохыг үүгээр уламжилж байна гэжээ,
Б аймгийн Орон нутгийн өмчлөлийн өмчийн албаны 2015 оны 05 дугаар сарын 21-
ний өдрийн 28 дугаартай “Улсын бүртгэлийн хэлтэст” гэх албан бичигт Аймгийн Нэгдсэн
эмнэлгийн баланст байсан 1977 ашиглалтад орсон уурын зуухыг аймгийн ИТХ-ын 2003 оны
02 дугаар сарын 17-ны өдрийн 23 тогтоолын дагуу нээлттэй дуудлага худалдаагаар Х.Б
худалдаж авсан нь үнэн болохыг тодорхойлов гэжээ,
Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн 39 дугаартай
“Иргэн н.Б танаа” гэх албан бичигт Нэгдсэн эмнэлгийн шинэ байр баригдах гэж байгаатай
холбоотой газар чөлөөлүүлэх шаардлагатай байна. Дөрвөн давхар “в” блок нь ажиллагаагүй
танай уурын зуухны барилгатай давхцаж байна. Иймд яаралтай уурын зуухны барилгыг
нүүлгэж өгөхийг танаас хүсье” гэжээ,
Б аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн
01/38 дугаартай “Ө сумын 5 дугаар багийн иргэн Х.Б ад” албан бичигт ... Эрүүл мэндийн
яамны захиалгаар 100 ортой аймгийн Нэгдсэн эмнэлгийн /ЭМЯ/XVII.1.32/278/ барилгын
гүйцэтгэлийн ажлыг “М ” ХХК нь шалгарч түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2019 оны 11
дүгээр сарын 08-ний өдөр гэрээ байгуулсан болно. Аймгийн нэгдсэн эмнэлгийн үндсэн
хөрөнгийн дансанд бүртгэлтэй байсан 1997 онд ашиглалтанд орсон 1590000 төгрөгийн
балансын үнэтэй уурын зуух нь Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын
17-ний өдрийн 27 тоот тогтоолоор 1100000 төгрөгөөр худалдагдсан байна. Уг барилгын
газар нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн үндсэн хөрөнгийн дансад бүртгэлтэй байгаа тул “М ”
ХХК нь барилгын ажлыг эхлэх болсонтой холбогдуулан уурын зуухны барилгыг нүүлгэн уг
газрыг чөлөөлж өгнө үү гэж тус тус албан бичгээр нэхэмжлэгч Х.Б ад холбогдох албан
тушаалтнууд хариу өгч, уламжилж байсан байх ба “иргэн Х.Б нь нээлттэй дуудлага
худалдаагаар худалдаж авсан” гэж бичдэг боловч уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан
гэх үйл баримт нотлогдохгүй байна.
13. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн 2025 оны 02 сарын 18-ны өдөр
/архиваас канондаж авсан гар бичмэл гэх казах хэлнээс орчуулав зарлал гэх баримтыг хэн
хэзээ гаргаж байсан тодорхойгүй, архиваас уг баримтыг авсан нь эргэлзээтэй ба Б аймаг
дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн
238 дугаартай “Аймгийн архивын тасагт” гэх албан бичгээр Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 23 дугаар тогтоол, уг
тогтоолын дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн хуучин уурын зуухны барилгыг дуудлага
худалдаагаар худалдсан талаарх холбогдох нотлох баримтуудыг 2025 оны 05 дугаар сарын
01-ний өдрийн хүртэл ирүүлнэ үү гэсэн албан бичигт архивын тасгаас Б аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 23 дугаар
“Хөрөнгө хувьчлах тухай” тогтоол, Нийтийн дуудлагын худалдаагаар худалдах эд хөрөнгийн

7

доод үнийн жагсаалт, 2001-2002 онуудад нийтийн дуудлагын худалдаагаар худалдах
шийдвэр гарсан боловч санал ирээгүй эд хөрөнгийн худалдах доод үнийн жагсаалт зэргийг
хүргүүлсэн байна.
14.Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 351
дугаартай албан бичигт Тус эмнэлгийн хашааны доторх хуучин уурын зуух нь нэгдсэн
эмнэлгийн үндсэн хөрөнгийн бүртгэлд байхгүй ба хэзээ хэдэн онд ямар үндэслэлээр
бүртгэлээс хасагдсан талаар баримт архиваас гарахгүй байна гэжээ.
15. Маргаан бүхий Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин уурын зуухны барилга нь Б
аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай буюу Б аймгийн Нэгдсэн
эмнэлгийн барилгуудыг хашаалсан хашаа дотор байрласан аймгийн нэгдсэн эмнэлгийн
хашааны зүүн хойд хэсэгт байршилтай буюу аймгийн нэгдсэн эмнэлгийн эзэмшлийн газарт
байгаа болох нь Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05
дугаар сарын 26-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл болон газрын үзлэгийн үеийн схем зургаар
баталгаажуулсныг хавтаст хэрэгт хавсаргасан байна.
15.1. Нэхэмжлэгч Х.Б нь Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн хуучин уурын зуухны
барилгыг Б аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2003 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 23
дугаар тогтоолын дагуу зохион байгуулагдсан нээлттэй дуудлага худалдаагаар 2003 оны 03
дугаар сарын эхээр 2,200,000 төгрөгөөр худалдаж авсан авсан гэх боловч уурын зуухны
барилгыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, үл хөдлөх хөрөнгийн эрхийн
гэрчилгээгүй болох нь талуудын тайлбараар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох
баримтуудаар нотлогдож байгаа ба энэ нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д
Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн
бусад эрхийг бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө
өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл
хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж,
өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан байна.
15.2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч нь хуулиар тогтоосон
хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж,
захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх,
түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр
зүйлийн 4.1, 4.2-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу
эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж
заасныг баримтлан  Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр байршилтай Б
аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашааны доторх уурын зуухны өмчлөгчөөр нэхэмжлэгч Х.Б ыг
тогтоох үндэслэл тогтоогдохгүй байна.
15.3. Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний дагуу
өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д
заасан үндэслэл тогтоогдоогүй буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1дэх хэсэгт
зааснаар шаардах эрхгүй байна.
16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т
”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу
үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн
38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх
татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”
гэж тус тус зохицуулжээ.
16.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр
нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25
дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ
хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д
зааснаар ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ
гэжээ.
18. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн Дуудлагын худалдаанд оролцох
хүсэлт, иргэн Дакейн Өмирханы иргэний үнэмлэхийн хуулбар, мэдүүлгийн тасалбар гэх
баримтууд нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтууд байна.

8

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,
116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг
баримтлан нэхэмжлэгч Х.Б ын Б аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр
байршилтай Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн хашааны доторх уурын зуухны барилгын
өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх
хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Б ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг
улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4
дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр
гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор
шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2
дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг
гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах
шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б