| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00856/И |
| Дугаар | 310/ШШ2026/00129 |
| Огноо | 2026-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 310/ШШ2026/00129
| 2026 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 310/ШШ2026/00129 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, ******* давхарт байрлах ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* аймгийн сумын -р баг, ийн тоотод оршин суух, овогт ын //-т холбогдох 52631.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00*******96/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагчаас 600052*******016 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт нийт 52631.34 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Т. шүүхэд гаргасан тайлбартаа: ...*******иний бие ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 52631.34 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн мөнгөн дүнг 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 25-нд *******00000 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 9*******422 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Т.оос гаргасан хариу тайлбарыг бүрэн хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Т.оос 52631.34 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох 52631.34 төгрөгөөс 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 25-нд *******00000 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 9*******422 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9922******* төгрөгөөс төсвийн орлогоос 49614 төгрөгийг, хариуцагчаас 49614 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 5, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.1.4, 5******* дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч овогт ын // нь ******* ******* ХК /РД:/-д 52631.34 /таван сая хоёр зуун жаран долоон мянга гурван зуун далан нэгэн төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгөөс 2026 оны 02 сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүрийн 25-нд *******00000 төгрөгөөр, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 9*******422 төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9922******* /ерэн есөн мянга хоёр зуун хорин найман/ төгрөгөөс 49614 /дөчин есөн мянга зургаан зуун арван дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод үлдээж, төсвийн орлогоос 49614 /дөчин есөн мянга зургаан зуун арван дөрвөн/ төгрөгийг, хариуцагч Т.оос 49614 /дөчин есөн мянга зургаан зуун арван дөрвөн/төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИ*******ЭГ