Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар  315/ШШ2026/00119

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Хотгойд овогт *******

 

Хариуцагч: *******,*******,*******,*******, холбогдох

 

Малын үнэ 2,809,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч,  2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: миний бие 2019 оны 8 дугаар сарын 7 нд над руу залгаж манай нутагт баруун аймгаас ирсэн малчин гэдэг хун буцаж нутаг руугаа нүүх болсон 200 хонь зарна гээд байна би 100 ширхэг хонийг авмаар байна, та 100 хонийг нь та аваач гэж ярьсан. Би тэр үед Хас банкнаас бизнесийн зээл авсан байсан. Тэгээд 200 хонийг туугаад авчирсан таны 100 ирсэн гэж хэлсэн. 2019 оны 12 сарын 23 нд миний бие сум руу очиж тус 100 хонийг авч 50 хонийг бойлох гэхэд хээлтэй хонь байна та хавар төллүүлээд ирэх намар өсгөөд та төлүүлээд ав манайд байж бай гэж хэлсэн. Би итгэл үзүүлсэн. Гэтэл ковид-19 гарч, 2020 он 1 сард хатуу хорио цээрийн дэглэм тогтоогоод 2 жил болсон. 2022 оны 1 сард тус 100 хонины тооцоогоо дуусгах гээд удаа дараа утасдаад 100 хонио авъя гэхэд бид аймгийн төвд эмнэлгээр явж байна, Улаанбаатарт байна гэх мэт олон шалтгаануудыг хэлээд байсан. Хааяа утсаар залгахад утсаа авахгүй, бүр сүүлдээ******* хөдөө байдаг утас нь холбогдохгүй байв. Мессеж бичихэд хариу бичихгүй байдаг. Миний бие өөрийн биеэр явж 100ш хонио авч, тооцоо дуусгавар болгохоор явах, гэтэл тэр үед ээж маань өнгөрч, буяны ажил төрөлтэй байсан. Учраас нөхөр хамт д хэлэхгүйгээр 2023 он 7 сарын 25-30 өдрүүдэд очиж, 100 хонио авахаар ачааны машин давхар чиргүүл чирч, 40 ширхгээр 2 удаа нийт 80 ш хонио авчраад, Булган сумын 3-р багийн малчин хоньтой нийлүүлж тавьсан. Сүүлийн 40 ш хонио ачиж байхад нь дурамжхан үлдсэн 20 ш хонио бартерлая гэсэн гэж хэлүүлсэн. хэлэв. Үүнийг сонсоод миний бие нь шууд утас руу нь залгасан, боловч утсаа авахгүй болохоор нь мессеж бичсэн боловч хариу өгөөгүй өнөөдрийг хүрлээ. Гэвч хариуцагч нь үлдсэн 20 ш толгой малыг буцаан өгөхгүй, хүсэлгүй байгаа хууль бус үйлдлийн улмаас дараах бодит зардлууд гарсан болно. Үүнд: Дорнод аймгийн төвөөс сумын 7-р баг, гэдэг газар 2 удаа 80 ш тооны хонь тээвэрлэж авчрахад гарсан зардал: / Ачааны proter машины норм 100 км 10 литр шатахуун зарцуулагддаг / 1. 400 км х 2 удаа 800 км Түлш 90л х 3.655 = 329.000 төгрөг, 2. Ажлын хөлс туслах төлбөр-2 хоног х 40.000 = 80.000 төгрөг, 3. Үлдэгдэл малын үнэ 20 толгой х 120.000 = 2.400.000 төгрөг Нийт дүн 2.809.000 төгрөг

Иймд хариуцагч ээс малын үнэ 2.400.000 төгрөг, тээврийн зардал 329.000 төгрөг, ажлын хөлс 80.000 төгрөг нийт дүн 2.809.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,809,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 809,000 төгрөгийг 2026.04.01-ний өдөр төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчгийн нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох “Малын үнэ 2,809,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,809,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 809,000 төгрөгийг 2026.04.01-ний өдөр төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,894 төгрөгийн тал хувь 26,947 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 26,947 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,809,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 809,000 төгрөгийг 2026.04.01-ний өдөр төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,894 төгрөгийн тал хувь 26,947 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 26,947 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгчд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН