Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 315/ШШ2026/00120

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч *******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х*******,*******, утас 85352414 ******* холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 992,840.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,  2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч нь*******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-03-19-ны өдөр 312024031912328 тоот гэрээний дагуу IPhone13_128GB, Samsung_A05s_128GB, Samsung_A15_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 518,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2. 2024-03-19-ны өдөр ЗГ2024031912326 тоот гэрээний дагуу Samsung_A25_5G_128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,058,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 31-2024031912328 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 296,010.14 төгрөг, үндсэн хүүнд 51,929.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,736.89 төгрөг, 312024031912326 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 545,829.14 төгрөг, үндсэн хүүнд 77,020.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,315.24 төгрөг, Нотариатын төлбөрт 18,000.0 төгрөг. Нийт 992,840.73 төгрөгийг хариуцагч аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 992,840.73 төгрөгийг 3 хувааж буюу сар бүрийн 05-ны өдөр*******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч*******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 992,840.73 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 992,840.73 төгрөгийг 3 хувааж буюу сар бүрийн 05-ны өдөр*******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,378 төгрөгийн тал хувь 14,189 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 14,189 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 992,840.73 төгрөгийг 3 хувааж буюу сар бүрийн 05-ны өдөр*******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,378 төгрөгийн тал хувь 14,189 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 14,189 төгрөгийг хариуцагч аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН