Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 315/ШШ2026/00126

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 14,003,404.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч,  2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч нь манай компанитай 2025 оны 3 сарын 14-ний өдөр L100096905 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. Иймд зээлдэгч -с үндсэн зээлийн төлбөрт 11,955,463.24 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,976,503.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,723.37 төгрөг, шимтгэл 11,214.96 төгрөг, нотариатын зардал 8,500.00 төгрөг, нийт 14,003,404.99 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 14,003,404.99 төгрөгийг 11 хувааж буюу сар бүрийн 30-ны өдөр 1,273,036.73 төгрөгөөр *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нэхэмжлэлтэй хариуцагч т холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 14,003,404.99 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 14,003,404.99 төгрөгийг 11 хувааж буюу сар бүрийн 30-ны өдөр 1,273,036.73 төгрөгөөр *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,967 төгрөгийн тал хувь 113,983 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 113,983 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 14,003,404.99 төгрөгийг 11 хувааж буюу сар бүрийн 30-ны өдөр 1,273,036.73 төгрөгөөр *******-д тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,967 төгрөгийн тал хувь 113,983 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 113,983 төгрөгийг хариуцагч ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                    С.НАСАНБУЯН