| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00661/И |
| Дугаар | 315/ШШ2026/00122 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 315/ШШ2026/00122
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, утас 99512345, холбогдох
Ургамалын төлбөр 1,725,000 төгрөг гаргуулах тухай төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн тусгайлсан журмаар хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн "Лаг" гэх газарт хөдлөн хадах зориулалтаар 300 га газрыг хадахын тулд тус сумын Төрийн сангийн 100121200942 тоот дансанд ургамлын төлбөр болох 1,725,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр тушаасан. Тус авсан газар нь зөрчилтэй гэсний дагуу ******* ахлуулсан ажлын хэсэг ирж надад 10,200,000 төгрөгийн торгууль тавьсан. Торгуулийг хуулийн дагуу төлж барагдуулсан. Сүхбаатар аймгийн Газрын албанаас Эрдэнэцагаан сумын Төрийн санд *******гийн ургамлын төлбөрт төлсөн мөнгийг буцааж олгох тухай 2 удаа албан тоотыг явуулсан байдаг. Дээрх шийдвэрийн дагуу Эрдэнэцагаан сумын Төрийн сангаас ургамлын төлбөрт төлсөн 1,725,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч ******* нь Эрдэнэцагаан сумын Засаг даргад холбогдуулан “... ургамлын 1,725,000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. , тоот албан бичиг, мөн газрын 2025 оны 02 дугаар сарын 18- ны өдрийн "Хууль бусаар төвлөрүүлсэн төлбөр хураамж буцаалгах тухай" 1/63 тоот албан бичгээр сумын Засаг даргад хандан “... хууль бусаар төвлөрүүлсэн төлбөр хураамжийг буцаах арга хэмжээг авах шаардлагатай байна.” гэжээ. Иймд дээрх албан бичгүүдийг үндэслэн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэлд дурдагдсан 1,725,000 төгрөгийг төсвийн зарлагыг хязгаарласантай холбогдуулан төсвийн тодотгол хийснээр буцаалтыг олгох болохыг дурдах нь зүйтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан “Ургамалын төлбөр 1,725,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,725,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,550 төгрөгийн тал хувь 21,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 21,275 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлага “Ургамалын төлбөр 1,725,000 төгрөгийг” хариуцагч нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,550 төгрөгийн тал хувь 21,275 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 21,275 төгрөгийг хариуцагч тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН