Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/30

 

Т.А- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.А-, Х.Б- нарт холбогдох эрүүгийн 2113001940018 дугаартай, 11 хавтастай хэргийг шүүгдэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор Д.Аянагүл, шүүгдэгч Т.А-, Х.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып, орчуулагч, хэлмэрч М.Нурасыл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******* төрсөн, ** настай, эрэгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-**хүнтэй, ************** оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай И овогт Т.А-, /РД: ***************/;

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс ****, **** оны **дүгээр сарын **ны өдөр *********** төрсөн, ** настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл ** хүнтэй, ************** багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Х.Б-,  /РД:***************/.

 

3. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

3.1. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Х-ийн амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 10 ширхэг каз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

3.2. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч К.Ж-ын амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг бүтэн,  1 ширхэг тал хонины махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

3.3. Шүүгдэгч Т.А-, Э.Б- нар нь бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Е-ы амбаарт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз мах, 2 ширхэг умс гита зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

3.4. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Б-ы байшинд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хонины мах, 15 ширхэг популяр саван, 5 ширхэг камей саван, 1 ширхэг MP хөгжим, 1 ширхэг үсний индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 377,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

3.5. Шүүгдэгч Т.А-, Х.Б-, Э.Б- нар бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.О-ийн амбаарт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз мах, 4 ширхэг умс гита, 22,5 кг хонины мах, 13 кг үхрийн гуяны мах, 4 литр ямааны сүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 695,250 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,  

3.6. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Б-н амбаарт 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

3.7. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Т-ын амбаарт 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, цахилгаан тасдагч, өрөм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 120,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

3.8. Шүүгдэгч Т.А- нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар булаг” газраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны шөнө хохирогч Т.С-ын 1 тооны адууг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,  

3.9. Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Х-йн байшинд 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Sast” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт,

3.10. Шүүгдэгч Т.А- нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” нэртэй зах дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хоолондоо” нэртэй цайны газарт хүүхдүүдийн хамт үйлчлүүлж байгаад ширээнд нь тавьсан хохирогч Б.Н-ын эзэмшлийн эд хөрөнгө болох “Samsung А22” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 510,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

3.11. Шүүгдэгч Х.Б- нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өмнө нь бэлтгэсэн байсан моднуудыг авч явсан гэх шалтгааны улмаас хохирогч А.Х-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

3.12. Шүүгдэгч Т.А- нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт оршин суух, хохирогч С.Б-ын гэрээс “Samsung А21” загварын 240,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг нь хамт архи ууж сууж байгаад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар уг гар утасны мобайл банкийг нь ашиглаж 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 11 удаа гүйлгээ хийж 951,500 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 1,191,500 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

3.13. Шүүгдэгч Т.А- нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн К.Ху-ын өвлийн байшингийн гадна талд байсан хохирогч К.Жахсылыхын өмчлөлийн “Даюуан” загварын 1 ширхэг мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,000,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

5. Прокурорын 2024 оны  12 дугаар сарын 20-ны  өдрийн 328 дугаар яллах дүгнэлтээр Т.А-, Х.Б- нарын  дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

  

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр  сарын 08-ны өдрийн  2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолоор:          

6.1. Шүүгдэгч И овогт Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч И овогт Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч И овогт Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлж “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч И овогт ТА-, Э овогт Э.Б- нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч И овогт Т.А-, Э овогт Э.Б-, С овогт Х.Б- нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С овогт Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

6.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокуророос шүүгдэгч Э овогт Э.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

6.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А-ыг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

6.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялд, мөн шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд тус тус нэмж нэгтгэж, шүүгдэгч Т.А-ын эдлэх хорих ялыг 4 жил 8 сарын хугацаагаар, шүүгдэгч Х.Б-ын эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тус тус тогтоож, 

6.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан 4 жил 8 сарын хорих ялыг, шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг тус тус эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

6.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ын цагдан хоригдсон 305 хоногийг, шүүгдэгч Х.Б-ын цагдан хоригдсон 39 хоногийг тус тус эдлэх хорих ялаас хасаж тооцож,

6.7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А-ээс гэмт хэргийн хор уршигт 73,200 төгрөг гаргуулан хохирогч Т.С-т, гэмт хэргийн хохиролд 951,500 төгрөг гаргуулан хохирогч С.Б-од, гэмт хэргийн хор уршигт 450,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Нурханат нарт тус тус олгож, шүүгдэгч Т.А- нь хохирогч Ж.Х-, К.Ж-, Х.Б-, М.Б-, Ж.Т-, Ж.Х-, Б.Н-, К.Ж, иргэний нэхэмжлэгч М.В, Ж.Е нарын, шүүгдэгч Т.А-, Э.Б- нар нь хохирогч Х.Е-, иргэний нэхэмжлэгч Х.Х нарын, шүүгдэгч Т.А-, Э.Б-, Х.Б- нар нь хохирогч Х.О-ын хохирол, хор уршгийг тус тус төлж өгсөн болохыг дурдаж, хохирогч А.Х-ы шүүгдэгч Х.Б-оос гар утас болон 500,000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

6.8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.А-ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 140,000 төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт олгосугай. 

6.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Т.С-ын гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч Т.А-ээс 574,200 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, мөн хохирогч А.Х-ы энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид шүүгдэгч Х.Б-оос нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл тус тус хохирогч Т.С-, А.Х- нар нь нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

 

7. Шүүгдэгч Т.А-ийн давж заалдах гомдолд:

7.1. Тайлах овогтой А- миний бие тус аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багт, ам бүл 2, эхийн амьдардаг. Би тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17,12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлэн цагдан хоригдож байгаа ба шүүхийн дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх зорилгоор давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

7.2. Ингэхэд би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлынхоо дийлэнх хэсгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан, үлдсэн хэсгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэмшиж байгаа, өндөр настан эхийгээ асран хамгаалж байгаа байдлыг шүүхээс ял оногдуулахдаа харгалзан үзэх байсан боловч шүүхээс надад оногдуулсан ялын хугацааны хувьд их байна гэж үзэж байгаа юм.

7.3. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж, энэрэнгүй ёсоор хандаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Т.А- надад оногдуулсан хорих ялын хэмжээг хуулийн дагуу багасгах арга хэмжээ авч өгнө үү.

8. Шүүгдэгч Х.Б-ын давж заалдах гомдолд:

8.1. Шүүгдэгч Хумарханы Б- би тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 85 шийтгэх тогтоолын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

8.2. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо  бүрэн барагдуулж өгсөн.

8.3. Өнөөдрийг хүртэл 67 хоног цагдан хоригдсон, эрүүл мэндийн хувьд  маш тааруу байна. Толгой байнга өвддөг, даралт  тогтворгүй, бүдүүн гэдэсний архаг өвчтэй, удаа дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан, мөн хагалгаа хийлгэж байсан бөгөөд мэс заслын заалттай нэгэн билээ. Энд байгаа хугацаанд байнгын эмнэлгийн хяналтад орж, эмчлүүлж байна.

8.4. Өндөр настай, өвчтэй ээжтэй бөгөөд ганц хүүгийн хамт амьдагдаг, хүү маань оюутан бөгөөд 1-р курсийг төгсөх гэж байгаа. Цаашдаа түүний төлбөрийг төлөх, хүүхдээ харж хандах зайлшгүй шаардлагатай. Иймд миний хэргийг хөнгөлж, хорих ялыг багасгаж өгнө үү.  

 

9.  Прокурорын давж заалдах шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

9.1. Шүүгдэгч нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх утгатай гомдол гаргасан байна. Анхан шатны шүүх болон өнөөдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч болон өмгөөлөгч нараас  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэхтэй холбоотой ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй.   Өөрөөр хэлбэл шүүгдэгч нарт анхан шатны шүүхэд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тогтоогдож байсан нөхцөл байдал өнөөдрийн байдлаар өөрчлөгдөөгүй байна. Тодруулбал, хохирол төлж, үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. 

9.2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зорилтод нийцэж, шударга ёсны зарчимд үндэслэж, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг оногдуулсан байна.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүгдэгч Т.А-, Х.Б- нарын гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5 дахь заалтуудад өөрчлөлт оруулав.

 

11. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй. 

 

12. (1) Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Х-ийн амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 10 ширхэг каз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 400,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

-Иргэн Ж.Х-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 01 дахь тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 03-07 дахь тал/

-Хохирогч Ж.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 12, 16, 20 дахь тал/,

-Гэрч Х.М-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,

-Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 26 дахь тал/,

-Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-21-232 дугаартай “2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1 ширхэг адууны гэдсэнд чихэж хийсэн мах буюу каз 40,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 35-38 дахь тал/, 

-Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Ж.Х-ийн амбаарын цонхыг хагалж дотогшоо ороод 10 ширхэг каз махыг хулгайлан авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 53, 4 дэх хавтаст хэргийн 23-34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

(2) Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч К.Ж-ын амбаарт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг бүтэн, 1 ширхэг тал хонины махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500,000 төгрөгийн хохирол учруулсан нь:  

-Иргэн К.Ж-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 67 дахь тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 69-76 дахь тал/,

-Эд мөрийн баримт болох Т.А-ын өмсөж явсан улаан шар өнгийн resoon загварын пүүзийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 81-88 дахь тал/,  

-Хохирогч К.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 93-95, 98 дахь тал/,   

-Гэрч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

-Гэрч Х.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 107 дахь тал/, 

-Гэрч М.К-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 112-114 дэх тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн БӨА-21-233 дугаартай “...2021 оны 11 дүгээр сарын байдлаар 1 ширхэг бүтэн хонины мах 200,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 121-124 дэх тал/, 

-Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Рамазаналейгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/03 дугаартай “...2.Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Т.А-ээс хураан авсан гэх гутлын улны дардастай хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 132-134 дэх тал/, 

-Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 148, 4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

(3) Шүүгдэгч Т.А-, Э.Б- нар нь бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Е-ы амбаарт 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз мах, 2 ширхэг умс гита зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

-Иргэн Х.Е-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 156-159 дэх тал/, 

-Эд зүйлд буюу иргэн Х.Х-аас хураан авсан 2 ширхэг каз, иргэн Э.Б-аас хураан авсан 3 ширхэг каз, 2 ширхэг умс гитанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 164-165, 172-175 дахь тал/,

-Гэрч Х.Х-аар яллагдагч Т.А-ыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 179-181 дэх тал/,

-Хохирогч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 186, 190, 194 дэх тал/,

-Гэрч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 196 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 198-199 дэх тал/,  

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БӨА-21-252 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг адууны махаар гар аргаар хийсэн каз мах 40,000 төгрөг, гита мах 30,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 211-215 дахь тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн БӨА-21-252 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг Хятад улсын үйлдвэрлэгдсэн, дунд гарын, цэнхэр өнгийн цоож 9,000 төгрөг, гар аргаар хийсэн цоожны төмөр даруулга 3,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 222-225 дахь тал/,

-Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 240, 4 дэх хавтаст хэргийн 23-34 дэх тал/,

-Яллагдагч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 02-03 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар;

 

(4) Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.Б-ы байшинд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг хонины мах, 15 ширхэг популяр саван, 5 ширхэг камей саван, 1 ширхэг MP хөгжим, 1 ширхэг үсний индүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 377,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

-Иргэн Х.Б-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 44 дэх тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 46-52 дахь тал/, 

-Хохирогч Х.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 67-68, 72 дахь тал/,

-Гэрч Ж.А-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг  /2 дахь хавтаст хэргийн 77-79 дэх тал/,

-Гэрч Ш.Улболсыны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 82 дахь тал/,

-Гэрч Ж.А-аар яллагдагч Т.А-ыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 54-61 дэх тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-22-006 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 2 ширхэг бүтэн хонины мах 300,000 төгрөг, хонины мах 1 кг нь 11,500 төгрөг, жижиглэсэн ястай хонины мах 1 кг нь 10,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 89-92 дахь тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн БӨА-22-015 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг Популяр барааны саван 1,200 төгрөг, 1 ширхэг Саmау гарын саван 1,800 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 102-105 дахь тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн БӨА-22-029 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг Эмпи хөгжим 30,000 төгрөг, 1 ширхэг үсний индүү 20,000 төгрөг, хаалганы цоож 1 ширхэг 8,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 122-126 дахь тал/,

-Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 139, 4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

(5) Шүүгдэгч Т.А-, Х.Б-, Э.Б- нар нь бүлэглэж, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Х.О-ын амбаарт 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз мах, 4 ширхэг умс гита, 22,5 кг хонины мах, 13 кг үхрийн гуяны мах, 4 литр ямааны сүү зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 695,250 төгрөгийн хохирол учруулсан нь:

-Иргэн Х.О-ээс 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 144 дэх тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 146-152 дахь тал/,

-Эд зүйл буюу Т.А-, Э.Б-, Х.Б- нарын өмсөж явсан гутлыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 157-159, 163-164, 170-172 дахь тал/,

-Эд зүйл буюу каз 4 ширхэг, адууны гэдэс, мах 4 кг 350 гр, хонины мах 12 кг 550 гр махыг тус тус иргэн Э.Б-аас хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 178-183 дахь тал/,

-Хохирогч Х.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 208-209, 215-216, 222-223, 227 дахь тал/,

-Гэрч С.Т-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 232-233 дахь тал/,

-Гэрч Ш.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 246-247 дахь тал/,

-Гэрч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/,

-Гэрч Х.К-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 05 дахь тал/,

-Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Рамазаналейгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 22/04 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Т.А-ээс хураан авсан гэх гутлын улны дардастай хэлбэр дүрс, хэмжээ зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БӨА-21-249 дугаартай “...2021 оны 12 дугаар сарын байдлаар 1 ширхэг адууны гэдсэнд чихэж хийсэн хавиргатай мах /каз/ 40,000 төгрөг, 1 ширхэг адууны махаар гар аргаар хийсэн гита 30,000 төгрөг, 1 кг адууны мах 12,000 төгрөг, 1 кг хонины мах 8,500 төгрөг, 1 кг үхрийн мах 10,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 44-48 дахь тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн БӨА-22-002 дугаартай “...1 ширхэг Хятад улсад үйлдвэрлэсэн 5x5 хэмжээтэй цоож 8,000 төгрөг, 1 л ямааны сүү 3,500 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 59-62 дахь тал/,

-Яллагдагч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

-Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 105-106 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

(6) Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч М.Б-н амбаарт 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг каз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 300,000 төгрөгийн хохирол учруулсан нь: 

-Иргэн М.Б-гаас 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 142 дахь тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 144-146 дахь тал/,

-Хохирогч М.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 155, 157 дахь тал/,

-Гэрч Е.А-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/,

-Гэрч М.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 168 дахь тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-21-033 дугаартай “...2022 оны 1 дүгээр сарын байдлаар 1 ширхэг адууны махнаас гар аргаар хийсэн бүтэн каз мах 50,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 180-183 дахь тал/,

-Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 197, 4 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

(7) Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Т-ын амбаарт 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөрт шилжих шөнө хууль бусаар нэвтэрч, цахилгаан тасдагч, өрөм зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 120,000 төгрөгийн хохирол учруулсан нь: 

-Иргэн Ж.Т-аас 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /3 дахь хавтаст хэргийн 204 дэх тал/,

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 206-209 дэх тал/,

-Яллагдагч Т.А-ын өмсөж явсан гутлыг хураан авсан, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 213-216 дахь тал/,

-Хохирогч Ж.Т-аас хураан авсан цагаан өнгийн хятад цоожинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дахь хавтаст хэргийн 218-221 дэх тал/,

-Хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 228, 231 дэх тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн БӨА-21-034 дугаартай “...2022 оны 1 дүгээр сарын байдлаар 1 ширхэг цахилгаан тасдагч 65,000 төгрөг, 1 ширхэг цахилгаан өрөм 55,000 төгрөг, нийт 120,000 төгрөгийн үнэлгээтэй байх боломжтойг тодорхойлов.” гэх дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 242-246 дахь тал/,

-Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч ажилтай С.Рамазаналейн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 22/13 дугаартай “...2.Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөр нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн иргэн Т.А-ын гутлын улны дардастай хэмжээ, хэлбэр дүрс зэрэг ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 03-06 дахь тал/,

-Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 19, 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

(8) Шүүгдэгч Т.А- нь Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар булаг” газраас 2021 оны 10 дугаар сарын 18-ны шөнө хохирогч Т.С-ын 1 тооны адууг хулгайлж 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан нь:

-Иргэн Т.С-аас 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /4 дэх хавтаст хэргийн 74 дэх тал/,

-Мал амьтанд буюу Т.С-ын адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дэх хавтаст хэргийн 75-77 дахь тал/,

-Хохирогч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн  мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 84 дэх тал/,

-Гэрч М.В-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 86, 90-91 дэх тал/,

-Гэрч Т.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 88 дахь тал/,

-Гэрч С.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 92-94 дэх тал/,

-Шинжээч Я.Нарантуяагийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 276 дугаартай “...2021 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Бөхмөрөн суманд 10 настай морины зах зээлийн үнэ цэнгийн баримжаа 1,200,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/,

-Яллагдагч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үе өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 152, 155 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

(9) Шүүгдэгч Т.А- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Х-йн байшинд 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хууль бусаар нэвтэрч, 32 инчийн хавтгай дэлгэцтэй “Sast” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 330,000 төгрөгийн хохирол  нь:

-Иргэн Ж.Н-аас 2022 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “...манай дүү Ж.Х-йн өвлийн байшингийн цоожийг эвдэж хулгай орсон байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /5 дахь хавтаст хэргийн 01 дэх тал/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 03-09 дэх тал/,

-Эд зүйлд буюу Ж.Е-ээс хураан авсан зурагтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дахь хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

-Хаан банкны харилцагч Ж.Е-ий дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 дахь хавтаст хэргийн 17 дахь тал/,

-Яллагдагч А.А-ын бичиж өгсөн гэх тодорхойлолт /5 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

-Хохирогч Ж.Х-йн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 24-25, 28 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Ж.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 31 дэх тал/,

-Гэрч Ж.Н-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

-Гэрч Т.Т-ний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 42-43 дахь тал/,

-Гэрч А.С-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

-Гэрч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

-Гэрч Ж.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн БӨА-22-0260 дугаартай “...2022 оны 8 дугаар сарын байдлаар 32 инчийн “Sast” загварын хавтгай дэлгэцтэй зурагт /хуучин/ 330,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 73-77 дахь тал/,

-Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /5 дахь хавтаст хэргийн 94 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

(10) Шүүгдэгч Т.А- нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тирлик” нэртэй зах дотор байрлан үйл ажиллагаа явуулдаг “Хоолондоо” нэртэй цайны газарт хүүхдүүдийн хамт үйлчлүүлж байгаад ширээнд нь тавьсан хохирогч Б.Н-ын эзэмшлийн эд хөрөнгө болох “Samsung А22” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 510,000 төгрөгийн хохирол  нь: 

-Иргэн М.А-ээс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “...Хоолондоо нэртэй газраас хоол идэж гарахдаа Самсунг А22 загварын гар утсаа орхиж явсан байсан ба авахаар эргэж очиход гар утас маань алга болсон байсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /6 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/,  

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дахь хавтаст хэргийн 04-10 дахь тал/,

-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /6 дахь хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

-Иргэн Б.Н-аар яллагдагч Т.А-ыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6 дахь хавтаст хэргийн 17-23 дахь тал/,

-Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 37-38, 41, 43 дахь тал/,

-Гэрч Х.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

-Насанд хүрээгүй гэрч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

-Гэрч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 56 дахь тал/,

-Шинжээч “Ашид билгүүн” ХХК-ны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн БӨА-22-0308 дугаартай “...2022 оны 10 дугаар сарын байдлаар Самсунг А22 загварын гар утас 510,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт /6 дахь хавтаст хэргийн 62-66 дахь тал/,

-Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /6 дахь хавтаст хэргийн 84-85 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

(11) Шүүгдэгч Х.Б- нь согтуурсан үедээ 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өмнө нь бэлтгэсэн байсан моднуудыг авч явсан гэх шалтгааны улмаас хохирогч А.Х-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан:  

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 187-190 дахь тал/,

-Эрх бүхий албан тушаалтнаас яллагдагч Х.Б-ын согтуурлын хэмжээг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 51 минутад драйгер үлээлгэж шалгахад “...согтуурал шалгах багажийн заалт нь 1,58 хувь гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох”-ыг тогтоосон тэмдэглэл /7 дахь хавтаст хэргийн 192 дахь тал/,

-Хохирогч А.Х-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /7 дахь хавтаст хэргийн 206 дахь тал/,

-Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч ажилтай К.Хайратын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай “1.Иргэн А.Х-ы биед тархины доргилт, баруун талын хөмсөгний зүүн хэсэгт оёдолтой, зүсэгдсэн шархтай, хавантай, зүүн хацарт хөх ягаан туяатай цус хуралттай, хавдартай, дээд ба доод уруулд хавдартай, дотор тал нь хэгзэрсэн шархтай, зүүн талын хамрын угла хэсэгт шархтай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд. 3. Иргэн А.Х-ы дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /7 дахь хавтаст хэргийн 210-211 дэх тал/,

-Яллагдагч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /8 дахь хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

-Шинжээч Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 661 дугаартай “1.Х.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...3. Х.Б- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Х.Б- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Х.Б- нь өөрийн үйлдлийн ухамсарлан ойлгож, удирдах чадвартай байна.                  5. Х.Б- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Б- нь өөрийн нас боловсролын түвшинд тохирсон сэтгэцийн хөгжилтэй байна. 6. Х.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна. Х.Б-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэх дүгнэлт /7 дахь хавтаст хэргийн 177-179 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

(12) Шүүгдэгч Т.А- нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн сумын 1 дүгээр багт оршин суух, хохирогч С.Б-ын гэрээс “Samsung А21” загварын 240,000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг нь хамт архи ууж сууж байгаад хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, улмаар уг гар утасны мобайл банкийг нь ашиглаж 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 11 удаа гүйлгээ хийж 951,500 төгрөгийг шилжүүлэн авч, нийт 1,191,500 төгрөгийн хохирол учруулсан нь: 

-Иргэн С.Б-оос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /9 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,

-Хаан банкны 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 5822/89 дугаартай албан бичиг /9 дэх хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

-Иргэн С.Б-ын эзэмшлийн Хаан банкан дахь ************ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9 дэх хавтаст хэргийн 10 дахь тал/,

-Иргэн С.Б-ын эзэмшлийн Хаан банкан дахь ************ дугаартай депозит дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /9 дэх хавтаст хэргийн 11 дэх тал/,

-Иргэн С.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9 дэх хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

-Хохирогч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 18-19, 21 дэх тал/,

-Гэрч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 23 дахь тал/,

-Гэрч М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/,

-Гэрч К.-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

-Гэрч С.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

-Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 35 дахь тал/,

-Гэрч Х.-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,

-Шинжээч “Увс финанс Аудит” ХХК-ны захирал Я.Нарантуяагийн 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 16 дугаартай “...Увс аймгийн Бөхмөрөн суманд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар “Samsung Galaxy А21” загварын хуучин гар утасны зах зээлийн үнэ цэнгийн баримжаа 240,000 төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /9 дэх хавтаст хэргийн 45 дахь тал/,

-Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /9 дэх хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

 

(13) Шүүгдэгч Т.А- нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн К.Ху-ын өвлийн байшингийн гадна талд байсан хохирогч К.Ж-ын өмчлөлийн “Даюуан” загварын 1 ширхэг мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан нь: 

-Иргэн К.Ж-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /10 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/,

-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дахь хавтаст хэргийн 03-04 дэх тал/,

-Иргэн К.Ж-аас гаргаж өгсөн мотоциклийн нотлох баримтуудыг хуулбарлан авсан тэмдэглэл, холбогдох баримтууд /10 дахь хавтаст хэргийн 14-17 дахь тал/,

-Эд зүйл болох “DAIUAN” загварын, цагаан өнгөтэй, улсын дугааргүй, арлын *LZERCKL05P4114884* дугаартай, хөдөлгүүр нь *ZJ162FMJ*Р4114884* дугаартай баруун, зүүн, хойд гишгүүр, хоёр толь, гэрэл дохио нь бүрэн бүтэн шинэвтэр, 2023 онд үйлдвэрлэгдсэн хятад мотоциклийг иргэн Х.Нурханатаас хураан авсан тэмдэглэл /10 дахь хавтаст хэргийн 20 дахь тал/,

-Иргэн Х.Нурханатаас хураан авсан “Даюуан” загварын 1 ширхэг мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10 дахь хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

-Иргэн Х.Н-аас хураан авсан 1 ширхэг “Даюуан” загварын мотоциклийг хохирогч К.Ж-т хүлээлгэж өгсөн тэмдэглэл /10 дахь хавтаст хэргийн 24 дэх тал/, 

-Хохирогч К.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 08 дахь тал/,

-Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

-Шинжээч “Ашид Билгүүн” ХХК-ны 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-24-0145 дугаартай “...2024 оны 4 дүгээр сарын байдлаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт 2023 онд үйлдвэрлэгдсэн “Даюуан” загварын мотоцикль 2,000,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /10 дахь хавтаст хэргийн 28-32 дахь тал/,

-Иргэний нэхэмжлэгч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би уг мотоциклийг 450,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг Т.А-т бэлнээр өгсөн, тэгээд сумын хэсгийн төлөөлөгч Ж.Т мотоциклийг надаас хурааж аваад эзэнд нь өгөхөөр болсон. Надад 450,000 төгрөгийн хохирол учирсан, уг мөнгийг Т.А-ээс гаргуулж өгөхийг хүсэж байна, өөрөөр хэлбэл Т.А-ээс 450,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 86 дахь тал/,

-Яллагдагч Т.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /10 дахь хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

13. Шүүгдэгч Т.А-, Х.Б- нарт холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэт авч хэрэгжүүлсэн байна.

Мөн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хуульд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Т.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг, мөн энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Х.Б-той бүлэглэж үйлдсэн, мөн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг, шүүгдэгч Х.Б- нь 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хулгайлах хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч Т.А-тэй бүлэглэж үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн нь тогтоогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч тус бүрийн үйлдсэн гэмт хэрэг, оролцоог хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй сэргээн тогтоосон, мөн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн,  хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.  

 

15. Иймд шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.А-ийг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Б-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн арга, нөхцөл байдалд тус тус тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. 

15.1. Харин анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 3 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд тус тус нэмж нэгтгэж, шүүгдэгч Х.Б-ын эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тус тус тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3,4,5 дахь заалтад өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгож шийтгэхээр, мөн Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд санаатай хөнгөн хохирол учруулсан тохиолдолд дээрх торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас сонгон хэрэглэхээр хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг хэрэглэж зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, шүүгдэгч Х.Б-ын эрх зүйн байдлыг  дордуулсан нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзэв. Иймд шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусад нь эдлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

15.2. Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан боловч зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хязгаарлалтыг тогтоогоогүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Х.Б-ыг өөрийн оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр шийтгэх тогтоолд нэмэлт оруулав.

 

16. Шүүгдэгч Т.А- “...надад оногдуулсан хорих ялын хэмжээг хуулийн дагуу багасгах арга хэмжээ авч өгнө үү” гэх, шүүгдэгч Х.Б- “...миний хэргийг хөнгөлж, хорих ялыг багасгаж өгнө үү” гэх  гомдлуудыг хянан үзэхэд:

16.1. Шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн, түүнд оногдуулсан хорих ял гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангасан учраас шүүгдэгч Т.А-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

16.2. Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг тодорхойлсон байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

16.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээг хэрхэн сонгож  хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх хэмжээнд хамаарах боловч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс чухам алийг нь сонгож хэрэглэсэн тухай үндэслэлийг шийтгэх тогтоолд тодорхой тайлбарлаж тусгасан байхыг шаардах нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцэх юм. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтад түшиглэсэн шүүгчийн дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон заалт юм. Нөгөөтээгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх гэдэгт шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй; хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн; хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг ойлгох бөгөөд харин хэрэглэж болох хуулийн зүйл, заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглээгүй нь үүнд хамаарахгүй болно.

16.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Х.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй байдал, түүний хувийн байдал, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгчид анхан шатны шүүхээс 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

17. Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Т.А-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Б-ын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1,  1.4 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн  

3 дахь заалтын  “...шүүгдэгч Т.А-ийг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял,” гэсний дараа “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар” гэж нэмж, “...Х.Б-ыг 2 жилийн” гэснийг “...Х.Б-ыг 1 жилийн” гэж өөрчлөн,

4 дэх заалтын “...хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож,” гэснийг хасаж, “...3 сарын зорчих эрхийг” гэсний  дараа “... хязгаарлах ялыг” гэж нэмж, “... 2 жилийн хорих ялд тус тус нэмж нэгтгэж” гэснийг хасаж, “...зааснаар оногдуулсан” гэсний дараа “...1 жилийн хорих ялыг эдэлж дууссан өдрөөс тусад нь эдлүүлэхээр тогтоож,” гэж нэмж, “шүүгдэгч Х.Б-ын эдлэх хорих ялыг 2 жил 3 сарын хугацаагаар тус тус” гэснийг хасаж,

5 дахь заалтын “...2 жил 3 сарын” гэснийг “1 жилийн” гэж өөрчлөн,

Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Х.Б-ыг өөрийн оршин суугаа газар болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтууд оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Т.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА