2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 193/ШШ2026/00305

 

        Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******т байрлах, ******* ХК /РД:*******/

 

Хариуцагч: *******,*******,*******од оршин суух, овгийн ын /РД:/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 437,871.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б. 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр LD00034031 дугаартай хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, 590,000 төгрөгийг, жилийн 24,48 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, төлөх хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр зээлсэн. 2025 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс гэрээний үүргээ зөрчиж нийт 437,871.32 төгрөгийн өр төлбөр үүссэн.

Иймд Б.гаас гэрээний үүрэг болох үндсэн төлбөр 381,606.53 төгрөг, үндсэн хүү 30,775.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 489.52 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг нийт 437,871.32 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 437,871.32 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Б.гаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 437,871.32 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 437,871.32 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ын зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 437,871.32 /дөрвөн зуун гучин долоон мянга найман зуун далан нэгэн төгрөг, гучин хоёр мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,786 /арван гурван мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 6,893 /зургаан мянга найман зуун ерэн гурав/ төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулж, 6,893 /зургаан мянга найман зуун ерэн гурав/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ