2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2026/00310

 

       Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,*******,*******од байрлах, ******* ХХК /РД:*******/

 

Хариуцагч: *******,*******,,од оршин суух, овгийн ын /РД:/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 5,658,334 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д. 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №241011474 тоот цахим зээлийн эрх нээх тухай гэрээ байгуулж, 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,250,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 2,500,000 төгрөгийн зээл авсан. 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж нийт 5,658,334 төгрөгийн өр төлбөр үүссэн.

Иймд Д.ээс гэрээний үүрэг болох үндсэн төлбөр 3,573,421.88 төгрөг, үндсэн хүү 1,276,682.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,229.69 төгрөг, олголтын шимтгэл 50.000 төгрөг нийт 5,658,334 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 5,658,334 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Д.ээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 5,658,334 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,658,334 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ын зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 5,658,334 /таван сая зургаан зуун тавин найман мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,483 /нэг зуун таван мянга дөрвөн зуун наян гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 52,741.5 /тавин хоёр мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.ээс гаргуулж, 52,741.5 /тавин хоёр мянга долоон зуун дөчин нэгэн төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ