2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2026/00313

 

        Тусгайлсан журмаар хэрэг

хянан шийдвэрлэх тухай

 

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхбилэг би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******анд байрлах, ******* ХК /РД:*******/

 

Хариуцагч: *******,*******,,од оршин суух, овгийн ы /РД:/

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 8,172,825.5 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 30 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэй, 10,000,000 төгрөгийн онлайн цалингийн зээл авч, №ЗГ/53299044 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээний үүргээ зөрчиж нийт 8,172,825.5 төгрөгийн өр төлбөр үүссэн.

Иймд М.ээс зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөр 6,120,675.2 төгрөг, үндсэн хүү 1,899,287.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152,862.5 төгрөг нийт 8,172,825.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 8,172,825.5 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг 02 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч М.ээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлийн гэрээний үүрэг 8,172,825.5 төгрөг гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч М. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 8,172,825.5 төгрөг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.

 

Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч ы зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 8,172,825.5 /найман сая нэг зуун далан хоёр мянга найман зуун хорин таван төгрөг, таван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,715 /нэг зуун дөчин таван мянга долоон зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 72,857.5 /далан хоёр мянга найман зуун тавин долоон төгрөг, таван мөнгө/ төгрөгийг хариуцагч М.ээс гаргуулж, 72,857.5 /далан хоёр мянга найман зуун тавин долоон төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын төсвийн данснаас буцааж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсуай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ