| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00815/И |
| Дугаар | 311/ШШ2026/00134 |
| Огноо | 2026-02-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 311/ШШ2026/00134
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: ......... хот, ............. дүүрэг, ........... хороо, .............., ...............цогцолборт үйл ажиллагаа явуулж буй “..............” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, ............. баг, .............. 00 тоот хаягт оршин суух, ..............ын .................т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,905,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.................“ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул Г................аас 1,905,227 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г................ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “............ ....”ХХК-ны ................ холбогдох 1,905,227 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд тусгай журмаар буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “............” ХХК нь хариуцагч Г.............т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,905,227 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “...................” ХХК -ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,905,227 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “....................” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,034 төгрөгөөс, 23,517 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,517 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 23,517 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 47,034 төгрөгийг нэхэмжлэгч “..................” ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “...............” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г............... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,905,227 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн хариуцагч Г.............. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “..............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,034 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,517 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 23,517 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 47,034 төгрөгийг нэхэмжлэгч “..............” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ