Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 310/ШШ2026/00011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, Зоогийн *******-р гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* тойруу, *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******/

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ын *******-р гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******/РД: *******/

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ын *******-р гудамжны *******тоотод оршин суух, *******вогт *******н ******* /РД: *******/

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ын *******-р гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн “*******” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл /дарга *******/ /РД: *******/,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/ нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны урамшуулал 35886200 гаргуулах тухай,  ******* индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.С*******, Б.Ц*******, О.Н*******, Г.Н*******, тэдгээрийн өмгөөлөгч И.Т*******

Хариуцагчийн төлөөлөгч Т.У*******, түүний өмгөөлөгч Г.А*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б*******

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******, Б.*******, Б.*******, О.*******, Г.******* нар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “******* ******* өрхийн            эрүүл мэндийн төв” нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ДУ-05/395 эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний дагуу ӨЭМТ-өөс үзүүлэх 4 багц тусламж үйлчилгээг сар бүр гүйцэтгэж гүйцэтгэлийн санхүүжилт авч байсан. Ч. нь нэмэлт орлого болох ЭМД-ын санхүүжилтээс гүйцэтгэсэн эмч сувилагч нарт урамшуулал олгох тухай ӨЭМТ-ийн 2024 оны 01 сарын 19-ний өдөр нөхөрлөлийн хурлаар хэлэлцэж олгохоор зөвшөөрсөн байдаг.

Хөдөлмөрийн дотоод журмын 1.8.14-д заасны дагуу ӨЭМТ-ийн дүрмийн 4.2.6-д заасны дагуу нөхөрлөлийн гишүүдээр хэлэлцэж гүйцэтгэлийн урамшууллыг хувьчлан тооцож, гүйцэтгэл хийсэн их эмч, сувилагч нарт гүйцэтгэлийн орлогын               10-20 хувийг сар бүр нэмэлт урамшууллаар олгож ирсэн. 2024 оны 01 сараас урамшуулал олгож байгаад ЭМДЕГ-ын санхүүжилт олголт тасарч 9,10,11,12 саруудын урамшуулал олгоогүй. ЭМДЕГ-с 2025 оны 01 сарын 13-ны өдөр ЭМТ-ийн 2024 оны өглөг гэж 91.817.000 төгрөг орж ирснийг дарга асан Ч., ня-бо Г. нар санхүүжилт орж ирээгүй гэж удаа дараа ажилчдыг үл тоон ёс зүйгүй харьцаж 2 сар хүргэсэн. Ажилчид ЭМДЕГ-аас асууж тодруулж санхүүжилт 2024 оны 01 сарын 13-ны өдөр бүрэн олгогдсоныг 2024 оны 01 сарын 24-ний өдөр мэдэж удаа дараа шаардлага тавихад олгоно, бодож байгаарай гэсээр татан буугдсан. Иймд бид бүгдийн ажлын хөлс болох 9,10,11 сарын 35.886.200 төгрөгийн урамшууллыг нөхөж олгож өгнө үү” гэжээ.

2. Хариуцагчийн төлөөлөгч “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ-нөхөрлөл /дарга Т./ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02-р сарын 20-нд гарсан А/118 дугаар захирамжаар 2 өрхийн эрүүл мэндийн төвийг нэгтгэх шийдвэр гарсан. Эрүүл мэндийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм батлах тухай” А/320 дугаар тушаалын 1.9 дээр “Өрхийн эрүүл мэндийн төвийн ногдох иргэний доод хязгаар нь аймаг орон нутагт 8000-аас доошгүй” гэсэн заалт байдаг. ...Өрхийн эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн даатгалтай худалдан авах гэрээ байгуулдаг. Санхүүжилтийн 2 эх үүсвэртэй байдаг. Үүнд: 1. Нэг иргэний санхүүжилт - Энэ нь хүн амынхаа тоогоор тогтмол ордог санхүүжилт, 2.4 төрлийн тусламж үйлчилгээ-сэргээн засах тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо шинжилгээ, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ. Энэ нь тухайн өрхийн эрүүл мэндийн төв хийснээрээ нэмэлтээр авдаг санхүүжилт. Нэг ёсондоо өдрийн эмчилгээнд хүн хамруулбал 120.000 төгрөг, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээнд хүн хамруулбал 100.000, сэргээн засах тусламж үйлчилгээнд хүн хамруулбал 80.000 төгрөгийн нэмэлт санхүүжилтийг авдаг.

“******* *******” өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 2024 онд гүйцэтгэлийн урамшууллыг хийж ажилласан байдаг. Энэ нь 4 төрлийн тусламж үйлчилгээнд хүн хамруулбал нэг эмч, сувилагчид хэдэн төгрөг өгнө гэсэн урамшууллын тогтолцоо. Энэ нь аудит дээр хязгаарлалттай дүгнэлт авсан. ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар албан хаагч нарын ажлыг улирал бүр дүгнэн үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон боловч эрүүл мэндийн даатгалын багц үйлчилгээний урамшууллыг давхардуулан тооцож олгосон гэх үндэслэлээр албан шаардлага хүргүүлээд 2025 онд энэ зөрчлийг арилгаж ажилла гэсэн байсан.  Энэ 4 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь эрүүл мэндийн төвийн ажилчдын үүрэг юм. Энэ урамшууллыг манай эмнэлэг олгодоггүй байсан. Аудитаас энэ гүйцэтгэлийн урамшууллыг олгох нь буруу гэсэн болохоор миний хувьд энэ гүйцэтгэлийн урамшууллыг олгох боломжгүй. Ажилчдынхаа эрх ашгийн төлөө хууль ёсны олгох бүх урамшууллыг олгож байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

3. Хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ч. би анх 2023 оны 3 сард ******* ӨЭМТ-ийн даргаар ЭМГ-ын даргын тушаалаар очиж ажиллаж эхэлсэн. Намайг очоод ажил авахад ЭМД-ын 4 тусламж үйлчилгээг хийдэг боловч программ дээрээ шивэлтээ хийж санхүүжилтээ авч чаддаггүй зөвхөн 1 иргэний санхүүжилтээрээ зөвхөн цалингаа тавьдаг дансандаа мөнгөгүй, 30-аад сая төгрөгийн өртэй байсныг Ө. даргаас ажил хүлээж авсан. Ажил хүлээж аваад 2023 онд даатгалын санхүүжилтээ би өөрөө шивж санхүүжилтээ нэмэлтээр авч эхэлсэн. Эмч нар тусламж үйлчилгээ үзүүлэх хүмүүсээ над руу явуулж хурууны хээг нь уншуулж би шивэлтийг нь хийдэг байсан. Тухайн 2023 онд улирлаар нь үр дүнгийн урамшуулал болох 60% хүртэлх хувиар бөөн өгөх боломжгүй санхүүжилтгүй байсан учир ажилчдадаа хурал хийж тухайн сарын ажлыг сар сард нь үнэлж дараа сард нь сар болгон 20% хүртэлхээр үр дүнгийн урамшууллыг олгож байсан. 2023 онд 4 тусламж үйлчилгээг хийсний үр дүнд байгууллага өргүй болж нэг иргэний зардлын 20% болох санхүүжилтийг шалгуур үзүүлэлтийн дагуу авч санхүүжилтээ бас нэмэгдүүлж чадсан. 2023 оны сүүлээр байгууллага өртэй авч байсан 30-аад сая төгрөгийн өрийг дуусгаж ажилласан. 2023 оны сүүлээр 11 сард Өрхийн холбооны гүйцэтгэх захирал Хажидмаа ирж цаашид ӨЭМТ санхүүжилтээ авч чадсанаар оршин тогтнох боломжтой байдлаар бидэнтэй уулзсан. Үүнд дарга ярихдаа ЭМД-аар 4 тусламж үйлчилгээг үзүүлж байгаа эмч сувилагч нарыг хийж гүйцэтгэсэн санхүүжилтээс нь урамшуулал өгвөл ажилчид урамшина, дээр нь нэмээд санхүүжилтээ сайн авч чадах болно гэж хэлж байсан. Жишээ нь сэргээн засах тусламж үйлчилгээнээс 1 иргэнээс 20.000 төгрөгийг эмчид, өдрийн эмчилгээнээс эмчид 15.000 төгрөг, сувилагчид 15.000 төгрөгийг хийсэн эмч, сувилагч нарт өгвөл болно гэж тооцож хэлсэн юм. ...Үүнээс хойш эхлээд 2 эмч урамшуулал авъя гэж орж ирдэг байсан үүний дараагаар ажилчдыг бүгдийг нь дагуулж орж ирээд бид гүйцэтгэлээ хийгээд, урамшууллаа авъя гэж орж ирдэг болсон та нар аудит ороод акт тавивал яах вэ гэж асуухад бид авсан юм чинь төлж чадна гэж *******, ******* нар хэлж байсан, ер нь бол акт тавиулж төлүүлэх үгүйг дарга, ня-бо-ын асуудал, би олон жил аудитаар орж байсан хүн шүү дээ гэж хэлсэн. Нөгөө хэд авах ёстой юмаа авмаар байна, хийж байгаа нь үнэн гэж цалин бага бол хүний нөөцгүй болно шүү гэж их эмч ******* хэлсэн. ... 2024 онд эхний хурлаа хийж цалин урамшуулал тогтоох, үр дүнгийн урамшууллыг улирал бүр олгох, ЭМД-ын санхүүжилтээр урамшуулал олгох эсвэл олгохгүй ч байж болохоор гэж хэлээд эхний хурлаа би хийсэн, бүгдээрээ ярилцана гэж хэлээд хийсэн юм. 2024 оны хурлыг лавлагаа мэдээллийн ажилтан О.******* бүгдийг бичиж бүх хүмүүсээрээ гарын үсэг зуруулаад надад өгдөг байсан билээ. Хурлын тэмдэглэлийг дандаа 1 хувийг үйлдэж гарын үсэг зуруулаад надад өгдөг өгсөн 1 хувийг би нягтланд өгч санхүүгийн баримтад хавсаргадаг байсан. Эхний цалин тогтоосон хурлын тэмдэглэлийг хэлж байж нэмж 1 хувь гаргуулж, гарын үсэг зуруулж ЭМГ-т өгч би цалин авах тушаалаа гаргуулж авч байсан.

Бүгдээрээ урамшуулал гүйцэтгэлээ авч ажиллана гээд хурлаараа хэлэлцэж тогтоож гарын үсэг зурж баталгаажуулсан. Миний цалинг 1.957.000 төгрөгөөр тогтоож өгсөн нь ЭМД-аар 1 эмч ер нь 500,000 төгрөгийн санхүүжилтийг дор хаяж авах юм байна гэж бодож *******ын хэлснээр бусад нь зөвшөөрч тогтоосон билээ. Бүх ажилчдын цалинг ТҮЭМ шатлалын цалингаас нэмж үндсэн цалинг тогтоосон. Тэгээд дээр нь ЭМД-ын нэмэлт урамшууллаа эмч, сувилагч, лавлагаа мэдээллийн ажилтан шивэлт хийсэн гэж авч байсан. Бүх эмч сувилагч нарт ЭМД-ын шивэлтийг өөрсдөд нь зааж өгөөд шивэлт тусламж үйлчилгээг нь багийн эмч сувилагч нараар нь үзүүлж хийлгүүлж эхэлсэн. Санхүүжилтийг 2024 оны 01 сараас эхэлж хийснээр тооцож 3 сараас эхэлж урамшууллыг бодож олгосон. Дотоод журамд бүгд сууж байгаад хэлэлцэж өөрчлөлт оруулсан. Үр дүнгийн урамшуулалтай давхар сард олгохгүй гэж улирлын үр дүнг 4, 7, 10, 12 сард олгосон, ЭМД-ын нэмэлт урамшууллыг 3, 5, 6, 8, 9 саруудад Их эмч, сувилагч, лавлагаа мэдээллийн ажилтан нарт олгосон.

...Ингээд би 10 дугаар сараас 4 сарын хэвлийн эхо дээшлүүлэх сургалтад Гуравдугаар эмнэлэгт сурахаар Төрийн сангаар ЭМГ-тай гэрээ байгуулан явсан. Цалинг 20-ны дотор олгож байсан. ...Сурахаар явснаас хойш сар болгон л ийм асуудал их гарч хэцүү байсан. Цалин хэлснээр эрт тавьчихаар ажил хийдэг хүн байхгүй, бие биедээ хэлээд яваад өгдөг байсан, сурах хугацаанд 1 хоногийн чөлөө хэлж надаас авсан чөлөө зөвшөөрөл байдаггүй байсан.

ЭМД-аас манайх авлагатай гарсан. 2025 оны 01 сарын 25-ны дотор Аудитад манайх материалаа өгөх байсан боловч нярав хавсарч хийдэг О.******* материалаа хугацаанд өгөөгүй сарын эхээр нягтлан одоо өг гэж нэхсээр байгаад өгч шалгуулсан. Манайд шалгалт хийсэн аудитороор санхүүгийн баримтыг урьдчилж үзээд дахин энэ ЭМД-ын урамшуулал гэж өгсөн урамшууллыг одоо олгохгүй шүү, манайх акт тавина гэж ня-бод хэлсэн байсан ня-бо надад хэлээд акт битүү тавиул гуйх боломж байвал гуйгаад эргэж төлүүлэхгүй ямар арга, боломж байна гэж хэлээд ня-богоор гуйлгуулж албан шаардлага хязгаарлалттай авсан. 2 сарын эхэн хүртэл нярвын тайлангаа өгч шалгуулаагүй хугацаандаа материалаа өгөөгүй гээд бас манайхыг татгалзах гээд байсан.

            Би Аудитын дүгнэлтээ харж байж урамшууллыг олгоно гэж хэлсэн, 01 сарын 23-нд өөрсдөө тооцоогоо хийж бодож өгч мөнгө нэхсэн. 2023 оны үлдэгдэл санхүүжилтээс.  Мөн 2 сарын эхээр ******* Нандин-эрдэнэ ******* нар ажлын 1 өдрийг чөлөө зөвшөөрөлгүй шүүхдэнэ гээд ажлаа тасдаад хот руу явж ирсэн. Энэ явж ирснээс хойш тушаал, хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолт, байгууллагын дансны бүх орлого зарлагын тайланг банкнаас гаргуулж авсан.

Аудитаас дүгнэлт гарахаас өмнө өгч болохгүй гэсэн тодорхойлолтоо аваад өг гэж ******* өдөр бүр хэлдэг байсан. Ингээд ажилд очихоос ч халширч байгаад 02 сарын 28-ны өдөр татан буугдаж нийлсэн.Аудитын дүгнэлтийг Аудитын газар 2 өрх нэгдсэн хойно 2025 оны 03 сарын 07-ны өдөр бүх нягтлан бодогч дарга нарт гардуулан өгсөн.

2024 оны 8 сард Маргаан таслах комиссын хуралтай гэж аймгийн тамгын газраас гэнэт ярьж дуудаж хурлаар орсон. ...Нэгэнт Аудитын газрын шийдвэр гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль, дүрэмдээ зааснаар болж байсан тохиолдолд өгөх нь зүйн хэрэг. Гэхдээ болохгүй талаар эрх бүхий байгууллагаас шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

4. Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2024 оны 01 сараас урамшуулал олгогдож эхэлсэн. Сүүлийн 9,10,11 сарын урамшууллыг нөхөж өгөөгүй учир нэхэмжлэл гаргасан. Миний бие ******* ******* өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 2025 оны 02 сарын 28-ныг дуустал хөдөлмөрийн гэрээгээр, их эмчээр ажиллаж байсан. Хариуцагч нараас 2024 оны 09,10,11 сарын гүйцэтгэлийн урамшуулалд нийт 10.962.000 төгрөг нэхэмжилж байна гэв.                              

5. Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвд 2023 оны 10 сарын 02-ны өдрөөс ажилд орсон. 2023 оны сүүлээр өрхийн холбооны дарга Хажидмаа ирээд ийм урамшууллыг олгох боломжтой гэдэг мэдээллийг бидэнд өгснөөр тухайн үеийн дарга Ч. нь эхлээд мөнгөн дүнгээр тооцож өгч байсан. Сүүлдээ хувьчилж олгож эхэлсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүүжилт тасарсантай холбоотойгоор 2024 оны 09 сар 10,11,12 сарын санхүүжилт орж ирээгүй. Тухайн үед дарга Ч. нь өдрийн эмчилгээ нь өөрөө зарлагатай учраас түүнийг бага хийгээд бусдыг нь хийж байж болно. Он гаргаад санхүүжилт орж ирнэ. Тийм болохоор та хэд хийж байгаарай гэсэн учир бид хэд тухайн үед гүйцэтгэлээ хийж явсан. 2025 оны 01 сард санхүүжилт орж ирсэн байсан боловч дарга болон нягтлан нар санхүүжилт орж ирээгүй гэх тайлбар тавьж санхүүжилтийг олгохгүй байсаар байгаад манай байгууллага татан буугдаж ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвд шилжин ажилласан болохоор тухайн үеийн дарга Ч. болон ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан. Миний бие ******* ******* өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүд  бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 2025 оны 02 сарын 28-ныг дуустал хөдөлмөрийн гэрээгээр, их эмчээр ажиллаж байсан.  Хариуцагч нараас 2024 оны 09,10,11 сарын гүйцэтгэлийн урамшуулалд нийт 8.220.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

6. Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү урамшуулал нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 4 багц анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ 4 багц дээр бүгд хамтарч баг болж ажиллаж тухайн урамшуулал гүйцэтгэлээ цаашаа илгээсэн байгаа 9,10,11,12 сарынх. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжилт тасарч орж ирэхгүй байж байгаад он гаргаад 2025 оны 01 сарын 13-нд 90 гаран сая төгрөг орж ирсэн байгаа. Энийг бол удаа дараа Ч., нар ажил мэргэжлээ урвуулан ашиглаж, орж ирээгүй гэж нуун дарагдуулж бид бүхэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүсэлт гаргаж 100 хувь 01 сарын 13-нд 90 гаран сая төгрөг 9,10,11,12 сарын мөнгө санхүүжилт 100% олгогдсон гэсэн баримтаа авсан. Баримтаа бид удаа дараа гаргаж өгч хүсэлт тавьсан. Тэгэхэд байгууллага нь нэгдэх гэж байгаа 2 өрх нийлэх гэж байгаа тийм учир өгөхгүй, яагаад өгөхгүй байгаа вэ гэж ажилчид асуусны улмаас 2025 оны 01 сарын 25-нд хуваарьтай аудитын шалгалтаар орох байсан учир тэрийгээ барьж аудит битгий өг гэсэн гэж хэлсэн. Шалгалтын байгууллагын нэр хүндэд халдаж, урьдчилсан дүгнэлт гаргасан гэж хэлж болдоггүй юм байна лээ. Тэрнийхээ дагуу бид нар удаа дараа шаардсан боловч өгөхгүй байсан учир бид нар иргэний шүүхэд хандаж 5 хүнийхээ нэхэмжлэлийг гаргаж өгсөн байгаа. Санхүүжилт нь бол 2025 оны 01 сарын 13-нд орж ирсэн болохоор өгөх бүрэн боломжтой байсан. Миний бие ******* ******* өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 2025 оны 02 сарын 28-ныг дуустал  хөдөлмөрийн гэрээгээр, лавлагаа мэдээллийн ажилтан, нярвыг хавсарч ажиллаж байсан.  Хариуцагч нараас 2024 оны 09,10,11 сарын гүйцэтгэлийн урамшуулалд нийт 5.508.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

7. Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ч гэсэн санал нэг байна. Ч. дарга өөрөө байхдаа бид нарт хөшүүргэ хэрэгтэй байна гэж хэлж байсан. Бид анх авъя гэж хэлээгүй байхад өөрөө санаачилсан. Өөрөө хурал дээр тогтоосон. Бид нарт хүндрэл учруулсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие ******* ******* өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 2025 оны 02 сарын 28-ныг дуустал хөдөлмөрийн гэрээгээр, сувилагчаар ажиллаж байсан. Хариуцагч нараас 2024 оны 09,10,11 сарын гүйцэтгэлийн урамшуулалд нийт 4.328.200 төгрөг нэхэмжилж байна. Б.******* мөн надтай хамт сувилагчаар ажиллаж байсан. Б.*******ын хувьд 2024 оны 09,10,11 сарын гүйцэтгэлийн урамшуулалд нийт 6.968.000төгрөг нэхэмжилж байгаа гэв.

8. Нэхэмжлэгч нар нотлох баримтаар:

  • Б.*******, Б.*******, Б.*******, Г.*******, О.******* нарын иргэний үнэмлэхийн лавлаа /хэргийн 3-7-р тал/,
  • Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Хөдөлмөрийн маргаан таслах” комиссын 3 талд хороонд гаргасан өргөдөл /хэргийн 8-10-р тал/,
  • Дундговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025.05.15-ны өдрийн тэмдэглэл /хэргийн 10 -12-р тал/,
  • Цалингийн тооцооны хүснэгт -1 хуудас хуулбар баримт /хэргийн 13-р тал/,
  • 4 багц гүйцэтгэлийн урамшуулал -3 хуудас хуулбар баримт /хэргийн 14-16-р тал/,
  • БМӨЭМТөвийн 2024 оны 9, 10, 11-р сарын 4 багцын гүйцэтгэлийн урамшууллын нөхөн олголт -2 хуудас баримт /хэргийн 17-18-р тал/,
  • “******* *******” өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам /хэргийн 19-50-р тал/
  • ******* *******  ӨЭМТөв Авлагын тайлан, Дансны гүйлгээ, үлдэгдлийн баталгаа /хэргийн 148-150-р тал/  зэрэг баримтыг хэрэгт ирүүлсэн.

           9. Хариуцагч талаас нотлох баримтаар

  • Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2025.12.25-ны өдрийн 46 тоот “Хязгаарлалттай дүгнэлт” /хэргийн 73-74,183-р тал/,
  • Дундговь аймаг дахь төрийн Аудитын газрын 2025.03.06-ны өдрийн 198 тоот “Зөрчил арилгах тухай” албан шаардлага /хэргийн 75-76, 185-186-р талд/,
  • Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ, түүний хавсралт /хэргийн 77-89-р тал/,
  • “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв ББН даргын  2024 оны 03 сарын 23-ны өдрийн Б/02 тоот “Гүйцэтгэлийн урамшуулал олгох тухай” тушаал, хавсралт, нөхөрлөлийн хурлын 2024.03.24-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 90-93-р тал/,
  • “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв ББН даргын  2024 оны 04 сарын 10-ны өдрийн Б/03 тоот “ Үр дүнгийн урамшуулал олгох тухай” тушаал, хавсралт /хэргийн 94-95-р тал/,
  • “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв ББН даргын  2024 оны 05 сарын 16-ны өдрийн Б/04 тоот “Гүйцэтгэлийн урамшуулал олгох тухай” тушаал, хавсралт, нөхөрлөлийн хурлын 2024.05.16-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 96-100-р тал/,
  •  “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв ББН даргын  2024 оны 06 сарын 17-ны өдрийн Б/05 тоот “Гүйцэтгэлийн урамшуулал олгох тухай” тушаал, хавсралт, нөхөрлөлийн хурлын 2024.06.17-ний өдрийн тэмдэглэл /хэргийн 101-104-р тал/,
  • “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв ББН даргын  2024 оны 07 сарын 05-ны өдрийн Б/06 тоот “ Үр дүнгийн урамшуулал олгох тухай” тушаал, хавсралт, /хэргийн 105-106-р тал/,
  • “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв ББН даргын  2024 оны 09 сарын 18-ны өдрийн Б/08 тоот “Гүйцэтгэлийн урамшуулал олгох тухай” тушаал, хавсралт /хэргийн 107-109-р тал/, 
  • “******* *******” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын  2024 оны 10 сарын 08-ны өдрийн Б/09 тоот “ Үр дүнгийн урамшуулал олгох тухай” тушаал, хавсралт /хэргийн 110-111-р тал/, 
  • “******* *******” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын  2024 оны 12 сарын 31-ний өдрийн Б/13 тоот “ Үр дүнгийн урамшуулал олгох тухай” тушаал, хавсралт /хэргийн 112-113-р тал/, 
  • “******* *******” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын  2024 оны 01 сарын 09-ний өдрийн А/02 тоот “ Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал, хавсралт /хэргийн 114-115-р тал/, 
  • ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн БГБХ нөхөрлөлийн хурлын 2024 оны 01 сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл /хэргийн 116-119-р талд
  • ******* *******  БГБХ нөхөрлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 138-р тал/
  • Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.12.18-ны өдрийн 18/602 тоот албан бичиг /хэргийн 217-рт талд/
  • ******* ******* өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлийн даргын 2025 оны 03 сарын 03-ны өдрийн Б/01, Б/02, Б/05, Б/06, Б/07, Б/08 дугаар “Ажилд томилох тухай” /эх хувь/ тушаалууд /хэргийн 218-223/ зэрэг баримтыг хэрэгт ирүүлсэн. 

10.  Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:

            Нэхэмжлэгч нарын нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамжаар Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/118 дугаар “ Өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж, нэгтгэх тухай” захирамж /хэргийн 180-р тал/, мөн засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/119 дугаар “ Өрхийн эрүүл мэндийн төвийн ажил хүлээлцэх комисс томилох тухай захирамж /хэргийн 181-182-р тал/ , Хаан банкны 2025.11.27-ны өдрийн 5450/291 тоот албан бичиг, түүний хавсралт ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн депозит дансны хуулга /хэргийн 187-190-р талд/ зэрэг баримтыг гаргуулсан байна.                                                                                                                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.*******, Б.*******, Б.*******, О.*******, Г.******* нар нь Дундговь аймгийн “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл, болон Ч. нарт хариуцуулан “2024 оны  гүйцэтгэлийн урамшуулалд 35.886.200 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ДУ-05/395 эрүүл мэндийн тусламж үйлчилгээ  худалдан авах гэрээний дагуу  дагуу Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх 4 багц тусламж үйлчилгээг сар бүр гүйцэтгэж гүйцэтгэлийн санхүүжилт авч байсан.

“******* *******” өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн хурлаар “4 багц үйлчилгээний гүйцэтгэлийн урамшууллыг эмч, сувилагч нар гүйцэтгэсэн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хүний тоогоор эхлээд мөнгөн дүнгээр, дараа нь хувьчилж урамшуулал” авахаар шийдвэрлээд Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам                    /1.8.14-д/ -д энэ талаар өөрчлөлт оруулсан. Ингээд 2024 онд үр дүнгийн урамшуулал авахгүй саруудад гүйцэтгэлийн урамшуулал авахаар нөхөрлөлийн хурлаас шийдвэрлэсний дагуу 2024 онд гүйцэтгэлийн урамшуулал авсан өгөөд 09,10,11 сарын урамшууллыг санхүүжилт орж ирээгүй гэсээр өгөхгүй байсаар манай өрхийн эмнэлэг татан буугдаж нэгтгэсэн тул гүйцэтгэлийн урамшуулалд 5 хүний нийт 35.886.200 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

3. Хариуцагчийн төлөөлөгч Т. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02-р сарын 20-ны өдрийн А/118 дугаар захирамжаар 2 өрхийн эрүүл мэндийн төвийг нэгтгэх шийдвэр гарсан. …******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд 2024 оны гүйцэтгэлийн урамшууллыг хийж ажилласан байдаг. Тус төвийн 2024 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар албан хаагч нарт үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон боловч эрүүл мэндийн даатгалын багц үйлчилгээний урамшууллыг давхардуулан тооцож олгосон гэх үндэслэлээр албан шаардлага хүргүүлж, 2025 онд энэ зөрчлийг арилгаж ажилла гэсэн байсан.ЭМД-аас санхүүждэг энэ 4 төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь эрүүл мэндийн төвийн ажилчдын үүрэг юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлаа тодорхойлсон.

4. Хариуцагч Ч. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: … 2024 оны эхний хурлаа хийж цалин урамшуулал тогтоох, үр дүнгийн урамшууллыг улирал бүр  олгох, ЭМД-ын санхүүжилтээр урамшуулал олгох эсэх талаар ярилцаад бүгдээрээ урамшуулал гүйцэтгэлээ авч ажиллана гээд хурлаараа хэлэлцэж тогтож, гарын үсэг зурж баталгаажуулсан. Дотоод журамд бүгд сууж байгаад хэлэлцэж өөрчлөлт оруулсан. Үр дүнгийн урамшуулалтай давхар сард гүйцэтгэлийн урамшуулал олгохгүй гэж улирлын үр дүнг 4,7,9,12 сард олгосон. ЭМД-ын нэмэлт урамшууллыг 3,5,6,8,9 саруудад их эмч, сувилагч, лавлагаа мэдээллийн ажилтан нарт олгосон. 2025 оны 01 сард аудитад манайх материалаа өгсөн. Аудитаас ЭМД-ын урамшуулал гэж өгсөн урамшууллыг одоо дахин олгохгүй шүү гээд албан шаардлага, хязгаарлалттай авсан. Аудитын дүгнэлтийг 2 өрх нэгдсэн хойно 2025 оны 03 сарын 07-ны өдөр бүх нягтлан бодогч, дарга нарт гардуулж өгсөн. Нэгэнт аудитын газрын шийдвэр гарсан тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлаа тодорхойлсон.

5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1. “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 2025 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Б.*******, Г.******* нар  их  эмчийн, Б.*******, Б.******* нар сувилагчийн, О.******* лавлагаа мэдээллийн ажилтны албан тушаалд тус тус хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болох тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

5.2. ”******* *******” өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн хурлаар 1. Бүтэц орон тоо батлах, 2. Цалин тогтоох тухай, 3. Гүйцэтгэлээр урамшуулал олгох тухай,                     4. 385-р тушаалын 5-р хавсралтын үр дүн олгох тухай асуудлуудыг хэлэлцэж,  тэмдэглэлийн 3.1-т “Гүйцэтгэлийн урамшуулалыг эмч сувилагч нар гүйцэтгэсэн тусламж үйлчилгээ үзүүлсэн хүний тоогоор тооцож өгнө. 4 багц үйлчилгээний төрлөөр нь  урамшууллын дүнг тогтооно. ……”  гэж шийдвэрлээд тус нөхөрлөлийн даргын 2024 оны 01 сарын 09-ний өдрийн А/02 дугаар “Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал /хэргийн 114-р тал/-ын 1 дүгээр хавсралтаар нийт 12 ажилтны цалинг баталсан,  2024 оны 01-р сарын 19-ний өдрийн  хамт олны хурлаар                                 “******* *******” өрхийн эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн баталж, уг журмын 1.8.14-т “ ЭМД-ийн гүйцэтгэлээр нэмэлт санхүүжилтыг гүйцэтгэлээр хийж байгаа их эмч, сувилагч нарт хийсэн гүйцэтгэлийн орлогын 10-20 хувийг сар бүр нэмэлт урамшуулалаар олгож, улирал бүр ажлын үр дүнг тооцож бүх ажилчдад үндсэн цалингийн 60 хувиар олгоно” гэж өөрчлөлт оруулсан                                 /хэргийн 29-р талд/, дээрх 5 нэхэмжлэгчид  тус нөхөрлөлийн даргын 2024.03.23-ны өдрийн Б/02 тоот,  2024.05.16-ны өдрийн Б/04 тоот, 2024.06.17-ны өдрийн Б/05 тоот, 2024.09.18-ны өдрийн Б/08 тоот тушаалуудаар “Гүйцэтгэлийн урамшуулал” олгосон, мөн үр дүнгийн урамшуулал олгосон үйл баримт хэрэгт авагдсан тушаал, хавсралт, нөхөрлөлийн хурлын тэмдэглэл, хариуцагч Ч.гийн бичгээр ирүүлсэн болон нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. 

5.3. Мөн Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/118 дугаар “Өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж, нэгтгэх тухай” захирамжийн 1 дүгээр заалтаар “******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр татан буулгаж, ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвд нэгтгэсүгэй” гэж,  мөн засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/119 дугаар захирамжаар Өрхийн эрүүл мэндийн төвийн ажил хүлээлцэх комиссыг томилсон, ******* ******* өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлийн даргын 2025 оны 03 сарын 03-ны өдрийн Б/01, Б/02, Б/05, Б/06, Б/07, Б/08 дугаар “Ажилд томилох тухай” тушаалуудаар Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь заалт, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь заалт, Нөхөрлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Аймгийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/118 дугаар “ Өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгах, нэгтгэх тухай” захирамжийг үндэслэн “******* ******* өрхийн эрүүл мэндийн төвд  2025 оны 03 сарын 03-наас эхлэн Ч., Б.*******, Г.******* нарыг их эмчээр, О.*******г мэдээллийн хөтчөөр, Б.*******, Б.******* нарыг сувилагчаар тус тус томилсон”, ******* ******* өрхийн эрүүл мэндийн төвийн хөрөнгийг балансаас балансад, дансан дахь 86862592,80  төгрөгийг  2025.03.10-ны өдөр “ ******* ******* 2128098 данс хаав” гэж гүйлгээгээр уг мөнгө “******* *******” өрхийн эрүүл мэндийн төвд” шилжсэн, 2025 оны 02 сарын 28-наас хойш “******* ******* өрхийн эрүүл мэндийн төв” БГБХ нөхөрлөлийн үйл ажиллагаа зогссон гэх үйл баримт дээрх засаг даргын захирамжууд, ажилд томилох тушаал, хариуцагчийн төлөөлөгч Т.гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нараас бидэнд “ татан буулгаж, нэгтгэх талаар мэдэгдээгүй” гэх, хариуцагчийн өмгөөлөгчийн “******* *******, ******* ******* нөхөрлөлүүд одоогийн байдлаар татан буугдсан, нэгтгэж бүртгэгдээгүй нь улсын бүртгэлийн  хэлтсийн албан бичгээр нотлогдож” байна гэх тайлбаруудыг тус тус гаргаж байх боловч нэхэмжлэгч нар уг 2 өрхийн  эрүүл мэндийн төв  нэгдэх үйл ажиллагаанд биечлэн оролцож, “******* ******* өрхийн эрүүл мэндийн төв”-д ажилтнаар томилогдсон, энэхүү ажилд томилсон тушаал шийдвэртэй холбоотой маргаагүй, хариуцагчийн төлөөлөгч Т.гийн “2 өрхийн эмнэлэг засаг даргын шийдвэрээр нэгдсэн, балансаас балансад хөрөнгө, мөнгө шилжсэн” гэх тайлбараар 2 өрхийн  эрүүл мэндийн төв нэгдсэн, ******* ******* өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлийн үйл ажиллагаа бүрэн зогссон байна.

5.4. Мөн хэрэгт авагдсан Дундговь аймаг дахь төрийн Аудитын газрын 2025.03.06-ны өдрийн 198 тоот “Зөрчил арилгах тухай” албан шаардлагын 2-т “ Эмч, сувилагч нарт Эрүүл мэндийн даатгалын багц үйлчилгээний урамшууллыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний эхлэн давхардуулан олгохгүй, төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах”, албан шаардлагыг хэрэгжүүлж, биелэлтийг ирүүлэхийг даалгасан үйл баримтууд  тус тус  тогтоогдож байна.

 

6. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т “Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гомдлоо Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй бол аж ахуй нэгж, байгууллага иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандахаар хуульчилсан.

Нэхэмжлэгч нар нь Дундговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан  зохицуулах гурван талт хороонд 2024 оны 07 сарын 24-ний өдөр гомдлоо гаргасан бөгөөд, тус гурван талт хороо 2025 оны 08 сарын 15-ны өдөр хуралдаж, тэмдэглэл гаргасан / хэргийн 11-12-р тал/ байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ 2025 оны 09 сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны  энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг  хүлээн авснаас хойш …ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасныг тус тус зөрчсөн, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж шүүх дүгнэлээ.

6.2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2024.01.02-ний өдөр байгуулсан “Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”,  2024 оны 01-р сарын 19-ний өдрийн хамт олны хурлаар баталсан “******* *******” өрхийн эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын 1.8.14-т заасан “ ЭМД-ын гүйцэтгэлээр нэмэлт санхүүжилтыг гүйцэтгэлээр хийж байгаа их эмч, сувилагч нарт хийсэн гүйцэтгэлийн орлогын 10-20 хувийг сар бүр нэмэлт урамшуулалаар олгож, улирал бүр ажлын үр дүнг тооцож бүх ажилчдад үндсэн цалингийн 60 хувиар олгоно” гэх заалт,  “******* *******” өрхийн эрүүл мэндийн төвийн даргын  2024 оны 01 сарын 09-ний өдрийн А/02 тоот “ Цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал, хавсралт, “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлийн хурлын 2024 оны 01 сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 3.1-т “ Гүйцэтгэлийн урамшууллыг эмч сувилагч нар гүйцэтгэсэн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хүний тоогоор тооцож өгнө. 4 багц гүйцэтгэлийг төрлөөр нь урамшуулалын дүнг тогтооно. Үүнд: Сэргээн засах үйлчилгээг: эмч-20.000 төгрөг /нэг иргэний/, сувилагч -10.000 төгрөг /нэг иргэний/, Гэрийн эмчилгээг: эмч-20.000 төгрөг /нэг иргэний/, сувилагч -15.000 төгрөг /нэг иргэний/, Өдрийн эмчилгээг: эмч-15.000 төгрөг /нэг иргэний/, сувилагч - 8.000 төгрөг /нэг иргэний/, Умайн хүзүүний эсийн эмчилгээ, сахар, хлостирин үзэх – 1000 төгрөг /нэг иргэний/, Зүрхний бичлэг хийж гүйцэтгээд авч баймаар байна ...” гэж тус тус заасныг үндэслэн  эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг 4 багц үйлчилгээг  сар бүр гүйцэтгэсний  2024 оны 09, 10, 11 сарын урамшуулалд  их эмч Б.******* 10.962.000 төгрөг, их эмч Г.*******  8.220.000 төгрөг, сувилагч Б.******* 4.328.200 төгрөг, сувилагч Б.******* 6.968.000 төгрөг, мэдээллийн ажилтан /хөтөч/ О.******* 5.508.000 төгрөгийн урамшууллыг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

 Гэвч “ ******* *******” өрхийн эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын 1.8.14 дэх заалт, “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлийн хурлын 2024 оны 01 сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлийн 3.1-т заасан заалтуудын агуулга, шийдвэрлэсэн асуудал хоорондоо /урамшууллыг мөнгөн дүнгээр, хувиар гэж/ зөрүүтэй бичигдсэн,  2024 оны 09, 10, 11 саруудад нэхэмжлэгч /эмч, сувилагч/ нар өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх 4 багц тусламж үйлчилгээнд  хэдэн иргэнийг  хамруулсан, ямар гүйцэтгэл хийсэн болох нь тодорхойгүй, сар сард нь буюу 2024 оны 09,10,11 сарын гүйцэтгэлийн дүнг  нөхөрлөлийн хурлаар хэлэлцүүлсэн баримтгүй, нэхэмжилж байгаа мөнгөн дүнг ямар баримтыг үндэслэн нэхэмжилж байгаа нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “гүйцэтгэлийн урамшууллыг сар сард нь нөхөрлөлийн хурлаар хэлэлцэж, өмнөх саруудад урамшуулал авсан, 2024 оны 09,10,11 сарын гүйцэтгэлийн урамшууллыг хурлаар хэлэлцэх гэтэл нөхөрлөлийн дарга Ч. мэргэжил дээшлүүлэх сургалтанд яваад эзгүй байсан, 2025 оны 01 дүгээр сард хурлаар нөхөн хэлэлцэж, эмч, сувилагч нар хэдэн төгрөгийн урамшуулал авах талаар хэлэлцсэн тэмдэглэл Ч.д байгаа” гэх тайлбарыг гаргаж байх боловч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэл, тайлбараа баримтаар нотлоогүй байна гэж үзлээ.

Мөн нэхэмжлэгч нараас нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн  хавтаст хэргийн 13-18-р талд  байгаа Цалингийн тооцооны хүснэгт, 4 багц гүйцэтгэлийн урамшуулал, БМӨЭМТөвийн 2024 оны 9,10,11-р сарын 4 багцын-гүйцэтгэлийн урамшууллын нөхөн олголт гэх баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбон тайлбарлаж байх бөгөөд уг баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө…” бичмэл нотлох баримтыг шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

6.3. Хариуцагч Ч. нь шүүхэд бичгээр ирүүлсэн ”төрийн аудитын байгууллагаас үр дүн, гүйцэтгэлийн урамшууллыг давхардуулан олгосон талаар” албан шаардлага ирсэн тул гүйцэтгэлийн урамшуулал олгох ёсгүй байсан гэх тайлбар, хариуцагчийн төлөөлөгч Т.гийн “Засгийн газрын 2019 оны               “Эрүүл мэндийн ажилтанд улирлын ажлын үр дүнгийн урамшуулал олгох тухай” 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг үндэслэж үр дүн олгодог байсан. Энэ 4 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь эрүүл мэндийн төвийн ажилчдын үүрэг юм. Өрхийн эрүүл мэндийн төв нь бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл гэж явж байгаа хэдий боловч нөхөрлөлийн гишүүдийн нэг төгрөгийн ч хөрөнгө ороогүй, төрөөс буюу эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг, иймээс төрийн аудитаас тухайн оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийдэг” гэх тус тус тайлбар нь Дундговь аймаг дахь төрийн Аудитын газрын 2025.03.06-ны өдрийн 198 тоот “Зөрчил арилгах тухай” албан шаардлагаар нотлогдож байна.

Уг албан шаардлагад “... Эмч, сувилагч нарын ажлыг улирал бүр дүгнэн үр дүнгийн мөнгөн урамшууллыг олгосон боловч эрүүл мэндийн даатгалын багц үйлчилгээний урамшууллыг давхардуулан тооцож 27.644.642 төгрөг олгосон”. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, Төрийн албаны тухай хуулийн 51.1.4, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1, 15.1.3, 15.2.6 дахь заалт, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.2-т заасныг зөрчсөн” талаар дүгнэж,  “Эмч, сувилагч нарт Эрүүл мэндийн даатгалын багц үйлчилгээний урамшууллыг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний эхлэн давхардуулан олгохгүй, төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах” албан шаардлагыг хэрэгжүүлж, биелэлтийг ирүүлэхийг “******* *******” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ч., нягтлан бодогч Г. нарт даалгасан байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******, Г.*******, Б.*******, Б.*******, О.******* нарын “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл болон хариуцагч Ч. нараас нэхэмжилсэн “2024 оны 9, 10, 11 сарын гүйцэтгэлийн урамшуулал Б.******* 10962000 төгрөг, Г.******* 8220000 төгрөг, Б.******* 4328200 төгрөг, Б.******* 6968000 төгрөг, О.******* 5508000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нарын шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Ч. нарт шүүх хуралдааны товыг шүүхээс удаа дараа мэдэгдсэн, Б.*******, Ч. нараас шүүх хуралдааныг эзгүйгээр хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т зааснаар эзгүйд нь шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан Дундговь аймгийн “******* *******” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл, хариуцагч ийн нараас “2024 оны 9, 10, 11 сарын гүйцэтгэлийн урамшуулалд нэхэмжлэгч гийн ******* 10962000 /арван сая есөн зуун жаран хоёр мянга/ төгрөг, ын ******* 8220000 /найман сая хоёр зуун хорин хоёр мянга/ төгрөг, ын ******* 4328200 /дөрвөн сая гурван зуун хорин найман мянга  хоёр зуун/ төгрөг, н ******* 6968000 /зургаан сая есөн зуун жаран найман мянга/ төгрөг, ын ******* 5508000 /таван сая таван зуун найман мянга/ төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ж.ЧИМЭДДУЛАМ