| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00347/И |
| Дугаар | 141/ШШ202600041 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 141/ШШ202600041
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: ..... Х.а.а.к ТӨХХК-ний байранд байрлах “Х.а.а.к төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани” нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........... тоотод оршин суугч Ш. овогт Ө.Б. холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 39,759,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х.а.а.к” ТӨХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Х.а.а.к” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "Ө а бумба" хоршоонд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч буюу хэд хэдэн хариуцагч хамтран оролцож болно гэж заасан. 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ..... дугаар Зээлийн гэрээний нийт үнэ 30,000,000 төгрөгийг 4 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд зээлийн хүү 4,500,000 төгрөг, нийт 34,500,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ...... дугаар Зээлийн гэрээний барьцааны гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр М.Д, Д.У нарын нэр дээрх .......... талбайтай ..... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан болно. Зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс үлдэгдэл 26,506,000 төгрөг байна. Хариуцагч төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцсон бөгөөд алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50% байхаар тооцоход алданги 13,253,000 төгрөг болно. Иймд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26,506,000 төгрөг, алданги 13,253,000 төгрөг, нийт 39,759,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар байна. Иймд хариуцагч Б.Бгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25,506,000 төгрөг, алданги 13,253,000 төгрөг нийт 39,759,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч “Х.а.а.к” ТӨХХК шүүхэд гаргасан тайлбартаа “...Э.Д.Ж П” ХХК нь ““Х.а.а.к”” ТӨХХК-ийг төлөөлж хариуцагч О.Б холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39.759,000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие О.Б нь тус шүүхэд ирүүлсэн Х.а.а.к ТӨХХК-ний нэхэмжилсэн 39.759,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг би хариуцаж бүрэн барагдуулах тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Х.а.а.к” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Бд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэг болох 39,759,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь “...Миний бие О.Бнь тус шүүхэд ирүүлсэн ““Х.а.а.к” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай к нэхэмжилсэн 39.759,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг би хариуцаж бүрэн барагдуулах тул иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж заасны дагуу 39,759,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлөгдөх 356,745 төгрөгийн тал хувь болох 178,372.2 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч “Х.а.а.к” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан “Зээлийн гэрээний үүрэг болох 39,759,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 39,759,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлөгдөх 356,745 төгрөгийн тал хувь болох 178,372.2 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулж улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ