Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00678

 

 

 

 

 

 

А.Баярчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/01409 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Баярчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Кэй Би Жи Эс ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жамц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч А.Баярчимэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Кэй Би Жи Эс ХХК-ийн захиргааны менежерийн албан тушаалд ажиллаж байгаад захирлын 15/73 дугаар тушаалаар ажлаасаа халагдсан. Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай шүүхэд нэхэмжлэл гаргахад Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 135 дугаар шийдвэрээр намайг ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл өнөөдрийг хүртэл үүрэгт ажлаа хүлээж аваагүй. Иймд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх цалин 60,003 юань буюу 20.548.028 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Кэй Би Жи Эс ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшеөрөхгүй байна. Үүнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан. Бид нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Манай талын гаргасан гомдлыг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр цалин нэхэмжлэх эрх үүссэн гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч гомдлоо 1 сарын дотор буюу 2016 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргах байсан. Нэхэмжлэгч 2016 оны 6 дугаар сарыг хүртэл цалин нэхэмжлэх эрх нь байсан гэдгийг Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 467 тоот тогтоолд заасан. Үүнээс хойш 1 сарын дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан. Гэтэл хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд хандсан. Mөн Улсын дээд шүүхийн тогтоолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.6-д заасан хүсэлтиийг яагаад хангаагүй гэхээр энэ асуудал нь шүүгч захирамжаар шийдвэр гаргах биш, шүүхийн хэлэлцүүлгээр шийдвэр гаргаж хэлэлцүүлэх ёстой гээд хүлээж авахгүй буцаасан. Шүүх бүрэлдэхүүн 3 сарын дотор Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахгүй, энэ нь өөрөө буруу халснаас учирсан үр дагавар гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсанаас хойш 1 сарын дараа шүүхэд хандана гэдгээр үзэх юм бол нэхэмжлэгчийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн. Ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна гэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссанаас хойш 1 сарын дотор гаргасан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд хандаж үлдсэн цалингаа нэхэмжлэх эрх нь мөн өдрөөс хуулийн хүчин төгөлдөр, мөн Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр мэдсэн гэж үзвэл нэхэмжлэгч 07 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл байна. Хэрэв энэ үндэслэлийг авч үзэхгүй, хамааралгүй гэж үзвэл 3 жилийн дараа ч юм уу хэзээ ч нэхэмжлэл гаргах эрх хэмжээтэй болж байгаа. А.Баярчимэгт компанийн зүгээс өнөөдрийн байдлаар 12 000 000 төгрөг олгосон. Сул зогсолтын олговорыг бодож олгосон. Бид сул зогсолттой холбоотой тэтгэмж өгч байгаа ч гэсэн А.Баярчимэгийг ажил олгогчийн зүгээс дуудахаар ирдэггүй. Цаашид 20.000.000 төгрөгийг олгох санхүүгийн боломж байхгүй. Энэ бүгдийг харгалзан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч "Кей Би Жи Эс" ХХК-аас 20 548 028 төгрөгийг /холбогдох суутгалыг хийх/ гаргуулж, нэхэмжлэгч А.Баярчимэгт олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 260 700 төгрөг төлснийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 260 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 65.1.6-д заасан үндэслэлүүд болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар хүлээн зөвшөөрөлгүй, татгалзлалын үндэслэл болгосон бөгөөд анхан шатны шүүхээс уг үндэслэлийг хүлээн авалгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд ийнхүү гомдол гаргаж байгаа болно.

Тайлбарлавал: Анхан шатны шүүхийн шийдвэрт урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн татгалзлыг үгүйсгэхдээ зөвхөн үүнтэй холбоотой баримт бичгээ шүүхэд ирүүлээгүй /Шийдвэрийн 4 хуудас,5-14 мөр/ үндэслэлийг дурдсан байгаа болохоос энэхүү асуудалд яагаад урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдахгүй талаарх шүүгчийн шийдвэрээ үндэслэл бүхий тайлбар хийж, үндэслээгүй, хариуцагчийн татгалзлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хуулийн үндэслэлийг дурдаагүй болно. Харин анхан шатны шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үйл баримтыг тогтоосон баримт хавтаст хэрэгт хангалттай байгаа болно. Үүнд: Уг хэрэгт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй гэдэг асуудал дээр талууд анхнаасаа маргаагүй бөгөөд маргаангүй тодорхой байгаа асуудлын хүрээнд талууд үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэггүй билээ.

Анхан шатны шийдвэрт "хариуцагчийн уг татгалзлыг хүлээн аваагүй" талаараа тодорхой үндэслэл бүхий үндэслэгээ гаргалгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Нэхэмжлэгч нь "цалин хөлсөө зохих журмын дагуу авч чадаагүй" гэдэг үндэслэлээр буюу зөвхөн "цалин хөлстэй" холбогдуулж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 болон 129.2-т заасныг зөрчиж, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг явуулалгүй шууд шүүхэд хандсан шаардлага гаргасан. Зөвхөн ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн маргааныг шууд шүүхэд хандахаар бусад шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргахаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагчийг анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, давах болон хяналтын журмаар гомдол гарган, хугацаа авснаас нэхэмжлэгч миний бие хохирч "зохих ёсны дагуу ажил хөдөлмөрөө эрхэлж, түүнд тохирсон цалин хөлс авахгүй хохирсоор байна" гэжээ. Тэгэхээр нэхэмжлэгчийн уг "хариуцагчид даалгах" шаардлага бүхий нэхэмжлэл нь ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д "шүүхээр хянан шийдвэрлэх маргаан"-ыг жагсаасан байх бөгөөд энэхүү шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд нэхэмжлэгчийн цалин хөлс аваагүйтэй холбоотой маргааны төрөл байхгүй болно.

"Буруу халсантай" холбоотой шаардлагад хамаарах нэхэмжлэгч А.Баярчимэгийн нэхэмжлэлээр шийдвэрлэгдсэн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 001/ХТ2016/00679 дүгээр тогтоол бүхий хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болно.

2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А.Баярчимэгт ажлаас буруу халагдсаны олговорт "7 710 490 төгрөгийг гаргуулах" шийдвэр гарсан ч хариуцагчийн зүгээс Үндсэн хуулийн 16.14-д "шүүхийн шийдвэрийг давж заалдах" эрхээ эдэлж, А.Баярчимэгт "Кэй Би Жи Эс" ХХК-аас "7 710 490 төгрөгийн олговрыг олгох үндэслэлгүй, ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлгүй" гэж давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн анхан шатны шүүхийн ажиллагаагаар дуусгавар болдоггүй. 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын дээд шүүхээс тогтоол гарч, хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдсэний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.

Хариуцагчийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй гэж үзвэл 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй байсан. Тэгэхээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй байхад хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж дүгнэж байгаа нь логикийн хувьд үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх нь А.Баярчимэгийн нэхэмжлэлийн шаардлагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан 3 cap болон 1 сарын хөөн хэлэлцэх хугацаануудын аль нь ч хамаарагдахгүй гээд хөөн хэлэлцэхтэй холбоотой хариуцагчийн татгалзлыг хүлээн аваагүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлага жилийн ч дараа, хэдэн жилийн ч дараа гаргаж болохоор юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д шүүхээр шийдвэрлэх 2 үндэслэлийг дурдаад шүүхэд хандах хугацааг 1 сарын дотор байхаар тогтоосон. Аливаа хөдөлмөрийн маргаантай холбоотой асуудлаар маргаан үүсгэх хөөн хэлэлцэх хугацаа нь 1 cap болон 3 сарын дотор гэсэн хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдах болж байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх энэхүү маргаан нь "буруу халснаас үүдэлтэй" олговрын асуудал тул шууд шүүхэд хандах ёстой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй гэж дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан шууд шүүхэд хандах тохиолдлын 1 сарын хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэхгүй байгаа нь үндэслэлгүй болно.

2015 оны 12 дугаар сарын 24-нд анхан шатны шүүхийн шийдвэр биш юм аа гэхэд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 001 /ХТ1016/00679 дүгээр тогтоол гарсны дараа ч түүнд 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойшхи цалингаа нэхэмжпэх хугацаа тоологдож эхэлсэн байсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан 3 сарын хөөн хэлэлцэх хугацааны хувьд авч үзсэн ч А.Баярчимэг нь 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр болон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрүүдээр тооцож үзэхэд ч хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч А.Баярчимэг нь хариуцагч Кэй Би Жи Эс ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 20 548 028 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Кэй Би Жи Эс ХХК-ийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 15/73 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.Баярчимэгийг захиргааны менежерийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байх ба уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 135 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 463 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 679 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 710 490 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Кэй Би Жи Эс ХХК нь анхан шатны шүүхийн шийвэрийг эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, Улсын дээд шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 679 дугаар тогтоол гарснаар 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлж, А.Баярчимэгийг захиргааны менежерийн ажилд буцаан томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг олгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан, хариуцагч энэ хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжлэгчид олгоогүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй, шүүхээс уг үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт .... ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг... олгоно... гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч А.Баярчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч Кэй Би Жи Эс ХХК-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүргээ биелүүлээгүйтэй холбоотой гомдол гаргах Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч А.Баярчимэгийг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Кэй Би Жи Эс ХХК нь нэхэмжлэгчийг ажилд буцаан томилох тушаалыг гарах хүртэл хугацаанд хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн ажил хөдөлмөр эрхэлж, цалин хөлс авах эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчийн цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд хариуцагч байгууллагын буруугаас ажилгүй байсан эрхийн зөрчил нь түүний ажилд эгүүлэн томилох хүртэл үргэлжилсэн байх бөгөөд уг зөрчил арилсан буюу түүнийг ажилд томилсон 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрын талаар гомдол гаргах хугацаа тоологдож эхлэх учиртай. Иймд нэхэмжлэгч 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу олговор шаардах эрх нь ажилд эгүүлэн тогтоосон нөхцөл байдалтай холбоотой, цалин хөлстэй тэнцэх олговор болохоос цалин биш тул, түүний маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан маргаан таслах комиссын урьдчилан шийдвэрлэх харъяаллын маргаан биш болно. Иймд нэхэмжлэгчийг маргаан таслах комисст хандах ёстой гэж үзэхгүй.

Хариуцагчийн ...хүчин төгөлдөр болоогүй шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёсгүй байхад энэ хугацааны олговор гаргуулсан... гэх гомдлын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд гомдол гаргах журам, давах болон хяналтын журмаар гомдол гаргасан тохиолдолд тухайн гомдлыг шийдвэрлэж дууссанаас хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно гэсэн агуулгыг заасан байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй гэж зааснаас үзвэл шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан нөхцөлд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхаар хуульчилсан болохоос шүүхийн шийдвэрт заасан үүргийг биелүүлэхээс чөлөөлөгдөх, түүнчлэн энэ хугацаанд нэхэмжлэгчийн эрхийн зөрчил үргэлжилсэнд олговор олгогдохгүй байх гэсэн ойлголт биш юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтлоо.

 

167 167.1.1 :

 

1.            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2016/01409 дугаар шийдвэрийг , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн .

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ