Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 141/ШШ2026/00055

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ................ байрлах "Т.Б.Ф ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...................... оршин суугч Гын Д холбогдуулан 6,586,422.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:  

Нэхэмжлэгч “Т.Б.Ф ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Г.Дт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Г.Д нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаараа цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Yүнд: Талуудын хооронд байгуулсан .........дугаартай Цахим ЗЭЭЛИЙН эрх гэрээ, 93001- ......... дугаар ............ дугаар ............ дугаар .............. дугаар зээлийн дэд гэрээний уургийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,330,650.64 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,108,130.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 106,641.38 төгрөг, нотариатын зардалд 41,000.00 төгрөг, бүгд 6,586,422.31 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Г.Дээс гаргуулж, ББСБ-ын хохиролгүй болгож өгнө үү...." гэжээ.

 

Нэхэмжлэгч “Т.Б.Ф ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн  хүсэлтдээ: “...Тус шүүхэд манай компани 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Гын Д/РД: /-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,586,422.31 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бүрэн төлж дуусгасан тул манай компани зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т.Б.Ф ББСБ” ХХК нь хариуцагч Г.Дт холбогдуулан 6,586,422.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Т.Б.Ф ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн  хүсэлтдээ: “...Тус шүүхэд манай компани 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Гын Д .... /-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,586,422.31 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Г.Д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бүрэн төлж дуусгасан тул манай компани зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,333 төгрөгийн тал хувь болох 60,166.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 60,166.5 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1 Нэхэмжлэгч “Т.Б.Ф ББСБ” ХХК-ний хариуцагч Г.Дт холбогдуулан гаргасан 6,586,422.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,333 төгрөгийн тал хувь болох 60,166.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 60,166.5 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч “Т.Б.Ф ББСБ” ХХК-д олгосугай.

3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           

 

 

 

 

     ШҮҮГЧ                                     П.ДОРЖБАЛ