| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/08303/И |
| Дугаар | 191/ШШ2026/01477 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2026/01477
2026 01 23 191/ШШ2026/01477
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ тоотод оршин суух, ..... нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, ................. тоотод оршин суух, .......холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: ..... өөрийн асрамжид авах, 10,000,000 төгрөг гаргуулах иргэний хэргийн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Б.Пүт холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагч Б.Пү нь нэхэмжлэгч П.Нд холбогдуулан хүү П.Буянхишигийг өөрийн асрамжид авах, 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд ...хамт амьдарч байгаа... гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь талуудын шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлтээр нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасан ба хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. П.Нгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Пүт холбогдох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Пүын нэхэмжлэгч П.Нд холбогдуулан том хүү П.Буянхишигийг өөрийн асрамжид авах, 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч П.Н нэхэмжлэлээсээ, хариуцагч Б.Пү сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэгч П.Нгийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Б.Пүоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 245,150 төгрөгийг 50 хувь буюу 122,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 122,575 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Б.Пүт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ