| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2026/00009/И |
| Дугаар | 310/ШШ2026/00028 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 310/ШШ2026/00028
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******, ******* давхрын ******* тоотод байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, *******ийн ******* /РД: *******/-д холбогдох 346215 төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 05 сарын 15-ны өдрийн 20240515-18518 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 346215 төгрөгийг хариуцагч А.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 346215 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч А.*******гаас 346215 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байхад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 346215 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн *******ийн ******* /РД: ЗЙ99021108/-гаас нэхэмжилсэн 346215 /гурван зуун дөчин зургаан мянга хоёр зуун арван таван/ төгрөгийг хариуцагч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11036.45 /арван нэгэн мянга гучин зургаан төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгийн 5518.225 /таван мянга таван зуун арван найман төгрөг хоёр зуун хорин таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 5518.225 /таван мянга таван зуун арван найман төгрөг хоёр зуун хорин таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч А.*******гаас 5518.225 /таван мянга таван зуун арван найман төгрөг хоёр зуун хорин таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ