| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/12510/И |
| Дугаар | 191/ШШ2026/01584 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2026/01584
2026 01 27 191/ШШ2026/01584
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .......гудамж, өөрийн байранд байрлах, ..... банк ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, ......... тоотод оршин суух, .....
Хариуцагч: Улаанбаатар хот, ..... тоотод оршин суух, .....
Хариуцагч: Улаанбаатар хот, ......... тоотод оршин суух, Т.......
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 20 дугаар гудамж, 453 тоотод оршин суух, Модонгууд овогт Хинаятын Цэрэнпагма /РД:ХЙ55021469/,
Хариуцагч: Улаанбаатар хот, С........ тоотод оршин суух, ..... нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 37,068,832.39 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ..... банк ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Бү, Ж.Отнар нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эко амины орон сууц бариулах зориулалтаар 60,200,000 төгрөгийн зээлийг 180 сарын хугацаатай, 365 хоногт хувьсах 8 хувийн хүүтэйгээр зээлдэн авахаар ..... банктай 1010047960 дугаартай зээлийн гэрээ байгуулсан.
.....банк ХХК, Г.Бү, ...... констракшн ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Хувийн сууц барих захиалгын гэрээ-ний 2.2.3 болон 2.2.6-д заасны дагуу банк нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 32,300,000 төгрөгийн зээлийг хэсэгчлэн олгож Г.Бүийн .....банкин дахь 5..... дугаартай харилцах дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Хариуцагч Г.Бү нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өөрийн урьдчилгаа 10,000,000 төгрөг, Монголын банкны холбооны татаас 20,000,000 төгрөг, .....банкнаас олгосон зээлийн санхүүжилт 32,300,000 төгрөгөөс 60,300,000 төгрөгийг эко амины орон сууцны 67 хувийн төлөлтөд шилжүүлсэн байна.
Талууд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хөрөнгийг барьцаалан Ипотекийн гэрээнүүд байгуулсан. Үүнд:
1. 1010047960-01 дугаартай Ипотекийн гэрээгээр Г.Бүийн өмчлөлийн Улсын бүртгэлийн .....дугаартай, Улаанбаатар хот, Ч.......тоот хаягт байрлах, 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар.
2. 1010047960-02 дугаартай Ипотекийн гэрээгээр Н.Га, Х.Цэ нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн .... дугаартай, Улаанбаатар хот, Ч....... гудамж, 453 тоот хаягт байрлах 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн .....дугаарт бүртгэлтэй 55 м.кв талбай бүхий хувийн сууц.
3. 1010047960-03 дугаартай Ипотекийн гэрээгээр Ц.Одын өмчлөлийн Улсын бүртгэлийн .... дугаартай, Улаанбаатар хот, .......... тоот хаягт байрлах, 400 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ....дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий хувийн сууц.
Гэрээний хугацаанд хариуцагч нар нь үндсэн зээлд 1,861,831.21 төгрөг, зээлийн хүүнд 3,535,017.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,203.07 төгрөгийг төлсөн.
Зээлийн гэрээний хугацаа 2036 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусах боловч гэрээний хавсралт 1-д заасан сар бүр төлөлт хийх хуваарийг 2023 оноос эхлэн зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 955 хоног хугацаа хэтрүүлж, 10,176,952 төгрөгийн төлбөрийн зөрчил үүссэн тул зээлийн гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байна.
Нэхэмжлэлийн үндэслэл, үнийн дүнгийн тооцоолол: Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, талуудын хооронд байгуулсан 1010047960 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: Зээлийн үндсэн төлбөр 30,438,168.79 төгрөг, зээлийн үндсэн хүү 6,556,346.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 74,317.57 төгрөг, нийт 37,068,832.39 төгрөгийг Г.Бү, Ж.Отнараас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг дараах барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү. Үүнд: Г.Бүийн өмчлөлийн улсын бүртгэлийн .....дугаартай, Улаанбаатар хот, ........тоот хаягт байрлах, 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
-Н.Га, Х.Цэ нарын өмчлөлийн улсын бүртгэлийн .... дугаартай, Улаанбаатар хот, ........ тоот хаягт байрлах 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн .....дугаарт бүртгэлтэй 55 м.кв талбайтай хувийн сууц.
-Ц.Одын өмчлөлийн улсын бүртгэлийн .... дугаартай, У....... тоот хаягт байрлах, 400 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ....дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий хувийн сууц гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..... банк ХК нь тус шүүхэд хандан ....... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 37,068,832.39 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Банк нь Улсын бүртгэлийн .... дугаартай, Улаанбаатар С...... тоот хаягт байрлах, 400 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ....дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий хувийн сууц нь Ц.Одын өмчлөлд байгаа тул Ц.Одыг хариуцагчаар татуулах хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Бү болон Н..... нартай эвлэрлийн гэрээ байгуулсан тул хариуцагч Ц.Од /...... нарт холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж байгаа тул хариуцагчаас .....аж өгнө үү.
Мөн Ц.Одыг хариуцагчаас .....уулахаар хүсэлт гаргасан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан шаардлагын зарим хэсэг буюу Улсын бүртгэлийн .... дугаартай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол 38 дугаар гудамж, 8а тоот хаягт байрлах, 400 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ....дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
3. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: 1. Хариуцагч нь нэхэмжлэгч .....банк ХК-тай байгуулсан 1010047960 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр болох 37,068,832.39 төгрөгийг доорх хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулна.
Үүнд: 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 20,568,832.40 төгрөг,
Г.Бүийн өмчлөлийн Улсын бүртгэлийн .....дугаартай, Улаанбаатар хот, Ч..... тоот хаягт байрлах, 350 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
-Н.Га, Х.Цэ нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн .... дугаартай, Улаанбаатар хот, ...... тоот хаягт байрлах, 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
Н.Га, Х.Цэ нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн .....дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Ч.......тоот хаягт байрлах, 55 м.кв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах,
Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан хувь хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч талд төлнө,
Хариуцагч энэхүү гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 2.1-д заасан хуваарьт заасан хугацааг 1-ээс дээш удаа зөрчсөн бол хуулийн дагуу албадан гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бар....., нөгөө талаас хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бү нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ..... банк ХК нь хариуцагч Г.Бү, Ж.Отнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,068,832.39 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Га, Х.Цэ, Ц.Од нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.
Нэхэмжлэгч талаас хариуцагч Ж.Отгонжаргал, Ц.Од нараас татгалзаж, барьцааны зүйл болох хариуцагч Ц.Одын өмчлөлийн улсын бүртгэлийн .... дугаартай, Улаанбаатар хот, ........тоот хаягт байрлах, 400 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ....дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг ирүүлж, нэхэмжлэгч ..... банк ХК, хариуцагч Г.Бү, Н.Га, Х.Цэ нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Эвлэрлийн гэрээгээр хариуцагч Г.Бү нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,068,832.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 20,568,832.40 төгрөгөөр тус тус хэсэгчлэн нэхэмжлэгч ..... банк ХК-д төлж барагдуулах,
хариуцагч Г.Бү нь дээрх хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд хариуцагч Г.Бүийн өмчлөлийн Улсын бүртгэлийн .....дугаартай, Улаанбаатар хот, ....... тоот хаягт байрлах, 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
хариуцагч Н.Га, Х.Цэ нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн .... дугаартай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 20 дугаар гудамж, 453 тоот хаягт байрлах, 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
хариуцагч Н.Га, Х.Цэ нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн .....дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ......тоот хаягт байрлах, 55 м.кв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ..... банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 413,494 төгрөгөөс 206,747 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 206,747 төгрөг болон хариуцагч Г.Бү, Н.Га, Х.Цэ нараас улсын тэмдэгтийн хураамжид 206,747 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..... банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ..... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Бү, Ж.Отгонжаргал, Н.Га, Х.Цэ, Ц.Од нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,068,832.39 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч ..... банк ХК нь хариуцагч Ж.Отгонжаргал, Ц.Од нараас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны зүйл болох хариуцагч Ц.Одын өмчлөлийн улсын бүртгэлийн .... дугаартай, Улаанбаатар хот, С......тоот хаягт байрлах, 400 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ....дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Ж.Ол, Ц.Од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Тус иргэний хэрэгт хариуцагч Г.Бү нь нэхэмжлэлийн шаардлага болох 37,068,832.39 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 20,568,832.40 төгрөгөөр тус тус хэсэгчлэн нэхэмжлэгч ..... банк ХК-д төлж барагдуулах,
хариуцагч Г.Бү нь дээрх хуваарийн дагуу төлбөр төлөөгүй тохиолдолд хариуцагч Г.Бүийн өмчлөлийн Улсын бүртгэлийн .....дугаартай, Улаанбаатар хот, ......тоот хаягт байрлах, 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
хариуцагч Н.Га, Х.Цэ нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн .... дугаартай, Улаанбаатар хот, ......тоот хаягт байрлах, 350 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,
хариуцагч Н.Га, Х.Цэ нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн .....дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Ч...... тоот хаягт байрлах, 55 м.кв талбай бүхий хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ..... банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 413,494 төгрөгөөс 206,747 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 206,747 төгрөг болон хариуцагч Г.Бү, Н.Га, Х.Цэ нараас улсын тэмдэгтийн хураамжид 206,747 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ..... банк ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ