| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2026/00014/И |
| Дугаар | 310/ШШ2026/00030 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 310/ШШ2026/00030
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******, *******, ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, *******ын ******* /РД: *******/-д холбогдох 587068.38 төгрөг гаргуулах тухай ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..2025 оны 01 сарын 03-ны өдрийн 2303780 тоот ******* кредит гэрээний үүрэгт нийт 587068.38 төгрөгийг хариуцагч *******ын *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч ******* овогтой ******* /*******/ нь нэхэмжлэлийн шаардлага болох 587068.38 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч С.*******гээс 587068.38 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байхад хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 587068.38 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн *******ын ******* /РД: *******/-гээс нэхэмжилсэн 587068.38 /таван зуун наян долоон мянга жаран найман төгрөг гучин найман мөнгө/ төгрөгийг хариуцагч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлин 57.1, 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18262.04 /арван найман мянга хоёр зуун жаран хоёр төгрөг дөрвөн мөнгө/ төгрөгийн 9131.02 /есөн мянга нэг зуун гучин нэгэн төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 9131.02 /есөн мянга нэг зуун гучин нэгэн төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч С.*******гээс 9131.02 /есөн мянга нэг зуун гучин нэгэн төгрөг хоёр мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ