| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2026/01104/И |
| Дугаар | 191/ШШ2026/01601 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2026/01601
2026 01 27 191/ШШ2026/01601
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ........ өөрийн байранд байрлах, ..... банк ХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ........тоотод оршин суух, .......-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,393,736 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ..... банк ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Б.Цэцахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар,
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр :...... дугаартай зээлийн гэрээ байгуулан 26,150,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ..... банк дахь ..... тоот данс руу шилжүүлсэн.
Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн 239 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа бөгөөд үндсэн зээлийн төлбөрт 7,514,718 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 3,587,461 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,696 төгрөгийг буцаан төлсөн байна.
Зээлдэгч Б.Цэ гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар шаардаж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 18,635,282 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,670,408 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 88,046 төгрөг, нийт 21,393,736 төгрөг
Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5. 4.3.6, 7.2.1, 7.2.3 заалт болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагчаас нийт 21,393,736 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ..... банк ХК нь хариуцагч Б.Цэт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,393,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Цэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,393,736 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,693,736 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ..... банк ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ..... банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,919 төгрөгөөс 132,459.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 132,459.5 төгрөг болон хариуцагч Б.Ц улсын тэмдэгтийн хураамжид 132,459.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ..... банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ..... банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цэт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,393,736 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Цэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,393,736 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу
2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг,
2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг,
2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг,
2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг,
2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг,
2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг,
2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,700,000 төгрөг,
2027 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2,693,736 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ..... банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ..... банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 264,919 төгрөгөөс 132,459.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 132,459.5 төгрөг болон хариуцагч Б.Ц улсын тэмдэгтийн хураамжид 132,459.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ..... банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ