| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2026/01085/И |
| Дугаар | 191/ШШ2026/01602 |
| Огноо | 2026-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2026/01602
2026 01 27 191/ШШ2026/01602
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Ч........., өөрийн байранд байрлах, ....банк ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ...холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16,323,133.02 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ....банк ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Ур нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ....банктай ЗГ-R000018355 тоот дижитал цалингийн зээлийн гэрээ байгуулж 19,720,000 төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй 25 сарын хугацаатайгаар авч ашигласан.
Зээлдэгч Б.Ур нь ЗГ-R000018355 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 122 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: үндсэн зээлийн төлбөрт 15,519,625.97 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 785,227.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 18,279.71 төгрөг, нийт 16,323,133.02 төгрөгийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул ....банк ХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэх гаргаж байна. Зээлдэгч Б.Урөөс ....банктай байгуулсан ЗГ-R000018355 тоот дижитал зээлийн гэрээний үүрэгт нийт 16,323,133.02 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч Б.Ур нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,323,133.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,923,133.02 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ....банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхболд, нөгөө талаас хариуцагч Б.Ур нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ....банк ХК нь хариуцагч Б.Урөд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,323,133.02 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ур нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,323,133.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,923,133.02 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ....банк ХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ....банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,566 төгрөгөөс 119,783 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 119,783 төгрөг болон хариуцагч Б.Урөөс улсын тэмдэгтийн хураамжид 119,783 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ....банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ....банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Урөд холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Ур нь нэхэмжлэлийн шаардлага болох 16,323,133.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг,
2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг,
2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг,
2026 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг,
2026 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг,
2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,800,000 төгрөг,
2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,923,133.02 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ....банк ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ....банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,566 төгрөгөөс 119,783 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 119,783 төгрөг болон хариуцагч Б.Урөөс улсын тэмдэгтийн хураамжид 119,783 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ....банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ