| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2026/00018/И |
| Дугаар | 310/ШШ2026/00034 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 310/ШШ2026/00034
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******, *******, ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ийн *******тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******-ад холбогдох 1546609.05 төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 11 сарын 07-ны өдрийн ЗГ2024110742062 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 1546609.05 төгрөгийг хариуцагч *******ын *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч З.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...З.******* миний бие, ******* ББСБ ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 1546609.05 төгрөгийг 4 сарын хугацаанд буюу 2026 оны 01 сарын 28-ны өдөр 386653 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 386653 төгрөг, 2026 оны 03 сарын 28-ны өдөр 386653 төгрөг, 2026 оны 04 сарын 28-ны өдөр 386653 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч ******* овогтой *******ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцан хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч З.*******аас 1546609.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1546609.05 төгрөгийг 2026 оны 01 сарын 28-ны өдөр 386653 төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 386653 төгрөг, 2026 оны 03 сарын 28-ны өдөр 386653 төгрөг, 2026 оны 04 сарын 28-ны өдөр 386653 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39695.74 төгрөгөөс 19847.87 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 19847.87 төгрөгийг, хариуцагчаас 19847.87 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1546609.05 /нэг сая таван зуун дөчин зургаан мянга зургаан зуун есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт *******ын ******* /РД: *******/ нь 2026 оны 01 сарын 28-ны өдөр 386653 /гурван зуун наян зургаан мянга зургаан зуун тавин гурван/ төгрөг, 2026 оны 02 сарын 28-ны өдөр 386653 /гурван зуун наян зургаан мянга зургаан зуун тавин гурван/ төгрөг, 2026 оны 03 сарын 28-ны өдөр 386653 /гурван зуун наян зургаан мянга зургаан зуун тавин гурван/ төгрөг, 2026 оны 04 сарын 28-ны өдөр 386653 /гурван зуун наян зургаан мянга зургаан зуун тавин гурван/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39695.74 /гучин есөн мянга зургаан зуун ерэн таван төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгөөс 19847.87 /арван есөн мянга найман зуун дөчин долоон төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 19847.87 /арван есөн мянга найман зуун дөчин долоон төгрөг наян долоон мөнгө/ төгрөгийг, хариуцагч З.*******аас 19847.87 /арван есөн мянга найман зуун дөчин долоон төгрөг наян долоон мөнгө/төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ