Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 310/ШШ2026/00035

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******, *******, ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ийн ******* тоот /шинэ хаягаар *******ы *******/-од оршин суух, ******* овогт *******н ******* /РД: *******/-д холбогдох 624082.43 төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2025 оны 01 сарын 09-ний өдрийн 2314214 тоот ******* кредит гэрээний үүрэгт нийт 624082.43 төгрөгийг хариуцагч *******н *******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...М.******* миний бие, ******* ББСБ ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 624082.43 төгрөгийг 2 сарын хугацаанд буюу 2026 оны 02 сарын 26-ны өдөр 312042 төгрөг, 2026 оны 03 сарын 26-ны өдөр 312042 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч ******* овогтой *******гийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцан хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******гээс 624082.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 624082.43 төгрөгийг 2026 оны 02 сарын 26-ны өдөр 312042 төгрөг, 2026 оны 03 сарын 26-ны өдөр 312042 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19372.46 төгрөгөөс 9686.23 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9686.23 төгрөгийг, хариуцагчаас 9686.23 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 624082.43 /зургаан зуун хорин дөрвөн мянга наян хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт *******н ******* /РД: *******/ нь 2026 оны 02 сарын 26-ны өдөр 312042 /гурван зуун арван хоёр мянга дөчин хоёр/ төгрөг, 2026 оны 03 сарын 26-ны өдөр 312042 /гурван зуун арван хоёр мянга дөчин хоёр/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19372.46 /арван есөн мянга гурван зуун далан хоёр төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгөөс 9686.23 /есөн мянга зургаан зуун наян зургаан төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 9686.23 /есөн мянга зургаан зуун наян зургаан төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийг, хариуцагч М.*******гээс 9686.23 /есөн мянга зургаан зуун наян зургаан төгрөг хорин гурван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ