| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 317/2025/02101/И |
| Дугаар | 317/ШШ2026/00140 |
| Огноо | 2026-01-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 317/ШШ2026/00140
2026 01 15 317/ШШ2026/00140
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6-р хороолол хаягт оршин байх Н.К-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, ********** тоот хаягт оршин суух Шарнууд овогт Б Б холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 320,466.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б..Б нь Н.К ББСБ-тай 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1978 дугаар Цахим зээлийн эрхийн гэрээ байгуулан, улмаар 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 46192 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 80,000 төгрөгийн цахим зээл авч зээлийнхээ эргэн төлөлтийг одоог хүртэл хийгээгүй байна. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийг Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны А-106/298/ дугаар тушаалаар баталсан Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлалын дагуу бодсон. Зээлдэгч О..Баас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж утсаар холбогдох болон шаардлагатай арга хэмжээг авсан боловч үр дүнд хүрээгүй бөгөөд мөн зээлээ төлөлгүй 1430 хоногийн хугацаа хэтрүүлсэн. /Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу утсан харилцаагаар холбогдсон тэмдэглэл хавсаргав/ Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалт: Зээлдэгчийг зээл авах бүрт Nano capital аппликейшн тухайн зээлд ногдох хүүгийн хэмжээг харуулна. Зээлдэгч ашигласан бүх зээл болон тэдгээрт ноогдох зээлийн хүүг өөрийн Nano capital аппликейшнээр сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар эргэн төлөхийг Н.КХК-тай тохиролцож зөвшөөрсөн болно гэх заалтыг зөрчсөн учир Цахим зээлийн гэрээний 6.4 дэх заалтын дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяраа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус байгууллагын нэхэмжлэлтэй зээлдэгч Батбаяр овогтой .Б нь зээлийн эргэн төлөлтөө бүрэн төлж бааргдуулсан учир танай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.К нь хариуцагч Б..Бад холбогдуулан гэрээний үүрэгт 320,466.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус байгууллагын нэхэмжлэлтэй зээлдэгч Батбаяр овогтой .Б нь зээлийн эргэн төлөлтөө бүрэн төлж бааргдуулсан учир танай шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн шаардсан 320,466.67 төгрөгийг хариуцагч Б..Б бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,264 төгрөгийн тал хувь болох 5,132 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 5,132 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Н.К-ийн нэхэмжлэлтэй, Б..Бад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 320,466.67 төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Н.К-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,264 төгрөгийн тал хувь 5,132 төгрөгийг улсын орлого болгож, үлдэх 5,132 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, гаргуулж нэхэмжлэгч Н.К-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ