| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0228/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/233 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Заяа,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Шүүгдэгч У.Б- нарыг оролцуулан тус ш үүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.Б-ид холбогдох эрүүгийн 1838001900306 дугаар хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, У.Б-,
Шүүгдэгч У.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багт иргэн Д.М-тай архи өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүний толгой тус газар сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багт иргэн Д.М-тай архи өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүний толгой тус газар сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч У.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23 шилжих шөнийн үүрийн 06 цагийн үед нутгийн ах Б.Э-ын хамтаар Д.М- ахын гэрт очсон. ... Д.М- ахын гэрт ороод мэнд ус мэдэлцээд гурван хундага архи уучихъя гэхэд Д.М- ахын эхнэр байхгүй гэж байсан. Тухайн үед Д.М- ах гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байхаар нь та босооч, гурван хундага архи өгчхөөч гэхэд юу яриад байгаа юм бэ, шөнөжингөө тархи толгой өвдөөд байхад чинь гэж хэлсэн. Тэгэхээр нь хөнжлийг нь сөхөөд, та босооч гээд гараас нь татсан чинь уурлаад босоод ирсэн... Тухайн үед Д.М- ахын сандлаар цохих үедээ гартай нь хамт цохисон болохоор нэг их хүчтэй цохиогүй. Хальт шүргэх шиг болсон... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дугаар хуудас/,
Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 22-ноос 23 шилжих шөнө ... гэртээ унтаж байсан чинь Б.Э-, У.Б- нар согтуу ирсэн. Манай эхнэр тэр хоёрыг яв гэж хэлсэн чинь миний эцэг эхийн нэрээр дуудаад эхнэр А.Д-ыг хэл амаар доромжлоод У.Б- гэрт байсан модон сандлыг авч намайг цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч А.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б.Э-, У.Б- хоёр манайд согтуу орж ирээд архи байна уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. У.Б- над руу архи байхгүй яадаг юм гээд агсраад байхаар нь нөхөр Энхбат орноосоо босож ирээд тэр хоёрт гарцгаа гэж хэлсэн. Тэгтэл гэрт байсан сандлыг У.Б- аваад Д.М-ын толгойн тус газар нэг цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дугаар хуудас/,
Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...У.Б-, Д.М- хоёр сандлаа булаацалдаад байсан тэр үедээ У.Б- цохисон байх, хурдан ноцолдоод өнгөрсөн юм. Д.М- толгой руу хүрчихлээ пиздаануудыг алчихъя гээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 142 дугаартай: 1. Д.М-ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4,1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5. Дээхи гэмтэл хэрэг болсон хугацаанд үүссэн байх боломжтой ... гэх дүгнэлт /хх- ийн 29 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч У.Б- нь 2018 оны 02 дугаар сарын 22-ны орой Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багт иргэн Д.М-тай архи өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдаж түүний толгой тус газар сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Д.М-, гэрч А.Д-, Б.Э- нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч У.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч У.Б-ид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч У.Б- нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Д.М-ад 120.000 төгрөг төлж, хохирол төлсөн, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 57 дугаар хуудас/,
Эрүүгийн 1838001900306 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б- дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838002370113 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР