| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2026/00040/И |
| Дугаар | 310/ШШ2026/00036 |
| Огноо | 2026-01-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 310/ШШ2026/00036
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******ын гудамж, *******, ******* давхар,******* тоот хаягт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******/-д холбогдох 13268333.50 төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлийн гэрээний үүрэгт нийт 13268333.50 төгрөгийг зээлдэгч П.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...П.******* миний бие ******* ББСБ ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 13268333.50 төгрөгийг 2026 оны 05 сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******аас 13268333.50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нь 13268333.50 төгрөгийг 2026 оны 05 сарын 20-ны өдөр бүрэн төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224292 төгрөгөөс 112146 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 112146 төгрөгийг, хариуцагчаас 112146 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 13268333.50 /арван гурван сая хоёр зуун жаран найман мянга гурван зуун гучин гурван төгрөг тавин мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт *******ын ******* /РД: *******/ нь 2026 оны 05 сарын 20-ны өдөр бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224292 /хоёр зуун хорин дөрвөн мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөгөөс 112146 /нэг зуун арван хоёр мянга нэг зуун дөчин зургаан/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 112146 /нэг зуун арван хоёр мянга нэг зуун дөчин зургаан/ төгрөгийг, хариуцагч П.*******аас 112146 /нэг зуун арван хоёр мянга нэг зуун дөчин зургаан/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ