| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2026/00038/И |
| Дугаар | 310/ШШ2026/00042 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 310/ШШ2026/00042
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн *******сумын *******-р багт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Д******* / цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У*******
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие 1967 онд төрсөн, эрэгтэй, 59 настай, улсад 31 жил ажилласан. Үүнээс 1989 оны 07 сарын 22-ны өдрөөс 1993 оны 08 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Мал эмнэлэгт тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, цалингийн баримтууд байгаа хэдий ч ажлаас чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр олдохгүй байна. Миний бие 1989 оны 7 сард Хөдөө аж ахуйн дээд сургуулийг төгсөж ирээд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Мал эмнэлэгт тасгийн эрхлэгч, их эмчээр ажиллаж эхэлсэн. Түүнээс ойш тасралтгүй малын эмчийн ажлыг эрхэлж байна. Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, цалингийн баримт болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн 1989 оны 07 сарын 22-ны өдрөөс 1993 оны 08 сарын 30-ныг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Мал эмнэлэгт тасгийн эрхлэгч, их эмчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.******* нь 1989 оны 07 сарын 22-ны өдрөөс 1993 оны 08 сарын 30-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын мал эмнэлэгт тасгийн эрхлэгч, их эмчээр ажиллаж байсан. Малын их эмч мэргэжилтэй. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтэр, цалингийн баримтууд байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн баримтууд байхгүй гэсэн үндэслэлээр ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус сумын Мал эмнэлэгт эрхлэгчээр томилогдон, их эмчээр давхар хавсарч ажилладаг байсан гэв.
3. Нэхэмжлэгч нотлох баримтаар
Дундговь аймгийн Татварын газрын 2025 оын 12 сарын 24-ний өприйн 08/631 дугаартай албан бичиг / хэргийн 3-р хуудас/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.12.24-ний өдрийн 329 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас/, Дундговь аймгийн Архивын хэлтсийн 2025.12.24-ний өдрийн 217 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-7-р хуудас/, Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1989 оны 07 сарын 21-ний өдрийн 30 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал / хэргийн 8-р хуудас/, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-р хуудас/, О.*******ын Мал эмнэлэг-ийн эрхлэгчээр ажиллаж байсан үеийн /1990-1992 оны/ цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгт / 11- 17-р хуудас зэрэг баримтыг шүүхэд гарган өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. О.******* нь 1989 оны 07 сарын 22-ны өдрөөс 1993 оны 08 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын мал эмнэлэгт тасгийн эрхлэгч, их эмчээр ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлийг миний бие тэтгэвэрт гарах зорилготой, хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүй, тамга, тэмдгийн зөрчилтэй, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа тул шүүхээр ажилласан байдлаа тогтоолгоно гэж тайлбарлав.
2. Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, нэхэмжлэгчийн гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
ХААИСургуулиас 1989 оны 06 сарын 30-ны өдөр *******гийн *******т хөдөлмөрийн дэвтэр нээн олгосон бөгөөд, уг дэвтэрт ... 1989.07.01-нд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг малын их эмч мэргэжлээр төгсөв, 1989.07.22-нд Сайхан-Овоо сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмчээр томилов, 1993.08.30-нд Сайхан-Овоо сумын мал эмнэлгийн тасгийн эрхлэгч, их эмчийн ажлаас чөлөөлөв гэх тушаалын бичилт бичигдэж, тамга дарагджээ.
Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 1989 оны 07 сарын 21-ний өдрийн 30 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалд ...Сайхан-Овоо сумын Мал эмнэлгийн тасгийн эрхлэгч эмчээр *******гийн *******ыг 1989 оны 07 сарын 22-ноос эхлэн томилон ажиллуулсугай гэх тушаал, Сайхан-Овоо сумын ЗДТГазар, архиваас олгосон О.*******ын Мал эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байсан үеийн 1990-1992 оны цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан О.******* нь малын их эмч мэргэжилтэй, Сайхан-Овоо сумын мал эмнэлгийн тасагт тасгийн эрхлэгч, их эмчээр ажиллаж байсан гэх тайлбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч О.*******ын 1989 оны 07 сарын 22-ны өдрөөс 1993 оны 08 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын мал эмнэлэгт тасгийн эрхлэгч, их эмчээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж, 135 дугаар зүйлийн 135.3-т Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтаас үзвэл, О.*******ыэ тэтгэвэрт гарах эрхийг үүсгэх, түүний дээрх хугацаанд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр шаардлага хангахгүы, тамга, тэмдгийн зөрчилтэй, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа болох нь Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.12.24-ний өдрийн 324 дугаартай Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн иргэн *******гийн ******* /УЖ67012714/-гийн хөдөлмөрийн дэвтэр нь шаардлага хангахгүй, тамга, тэмдгийн зөрчилтэй байгаа тул 1989-1993 онуудыг үүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэх албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдсон бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болжээ.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
4. Нэхэмжлэгч О.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Харчин овогт *******гийн ******* /Рд:*******/ -ыг 1989 оны 07 сарын 22-ны өдрөөс 1993 оны 08 сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Мал эмнэлэгт тасгийн эрхлэгч, их эмчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ