Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 317/ШШ2026/00142

 

 

 

 

 

2026 01 15 317/ШШ2026/00142

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын *********** оршин байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, 2-р баг, Мандал малчдын хороо, ******  тоот хаягт оршин суух, Х  овогт Б..Бт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 12,184,229.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ТХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Батболдын .Б нь ТХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1.2025-02-15-ны өдөр ЗГ2025021553388 тоот гэрээний дагуу IPhone16 Plus маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 4,488,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. 2. 2025-02-15-ны өдөр ЗГ2025021553389 тоот гэрээний дагуу Samsung Buds Pro 3, Samsung S25 Ultra 256GB, Samsung_S25_Ultra_Cleasr_Case маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 5,388,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: нийт 12,184,229.06 төгрөгийг хариуцагч Батболдын .Бээс гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б..Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ТХХК-тай ярилцаж 8 сарын хугацаатай сар болгон 1,523,028.64 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ТХХК нь хариуцагч Б..Бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,184,229.06 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад хариуцагч Б..Б нь нэхэмжлэгчийн шаардсан 12,184,229.06 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 8 сарын хугацаатай сар болгон 1,523,028.64 төгрөг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг бичгээр гаргасан байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209,897.66 төгрөгийн тал хувь болох 104,948.83 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 104,948.83 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 104,948.83 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ТХХК-ийн нэхэмжлэлтэй, Б..Бт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 12,184,229.06 төгрөгийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 8 сарын хугацаатай сар болгон 1,523,028.64 төгрөг төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ТХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 209,897.66 төгрөгийн тал хувь болох 104,948.83 төгрөгийг улсын орлого болгож, Төрийн сангийн 100140000941 тоот данснаас 104,948.83 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 104,948.83 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ