| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00911/И |
| Дугаар | 310/ШШ2026/00045 |
| Огноо | 2026-01-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 310/ШШ2026/00045
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******, ******* тоот хаягт байрлах, Дундговь аймгийн ******* газар /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн *******сумын *******-р баг, *******ийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/-д холбогдох ******* төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2020 оны 10 сарын 30-ны өдөр *******ийн ******* нь ******* эрхлэлтийг дэмжих сангаас олгодог Залуучуудын гарааны бизнесийг дэмжих санхүүгийн дэмжлэгт хамрагдаж 100 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэй 10000000 төгрөгийн санхүүжилт авсан. А.******* нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 10000000 төгрөгийг 36 сарын дотор буюу 2023 оны 10 сарын 30-ны өдрийн дотор төлж дуусгасан байхаар гэрээ байгуулсан боловч гэрээний хугацаанд төлөлт хийгээгүй 10000000 төгрөгийг хугацаа хэтрүүлээд байна. А.*******д удаа дараа мэдэгдсэн боловч үлдэгдэл 10000000 төгрөгийг төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие 10000000 төгрөгийг 2026 оны 02 сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагчийн төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дундговь аймгийн *******, *******ийн үйлчилгээний газар нь хариуцагч А.*******гаас 10000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10000000 төгрөгийг 2026 оны 02 сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дундговь аймгийн *******, *******ийн үйлчилгээний газар /РД: *******/-ын нэхэмжилсэн 10000000 /арван сая/ төгрөгийг хариуцагч ******* овогт *******ийн ******* /РД: *******/ нь 2026 оны 02 сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ