Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/00675

 

 

 

 

 

 

С.Наранцацралын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/00233 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Наранцацралын нэхэмжлэлтэй

Хариуцагч Өнгөт фасад ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргээ биелүүлсэн болохыг тогтоож, орон сууцны гэрчилгээг гаргуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Наранцацрал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сэнгээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Наранцацралын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: С.Наранцацрал миний бие 2016 оны 06 сарын 02-ны өдөр Гариг Констракшн ХХК-тай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Монтед цогцолбор хорооллын 1 блок байрны 50.5 метр квадрат талбайтай 2 өрөө байрыг 39 895 000 төгрөгөөр худалдан авахаар "Орон сууц захиалах онцгой гэрээ" байгуулсан. Гэрээний төлбөрийг тухайн өдөр нь бүрэн төлж дуусгасан бөгөөд Гариг констракшн ХХК-ийн захирал Д.Мөнхтөр нь уг гэрээг байгуулахтай холбогдуулан Өнгөт фасад ХХК-тай захиалагч талаас мөнгөө бүрэн төлсөн тохиолдолд "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ"-г байгуулах эрх нь нээлттэй болдог гэж хэлээд Өнгөт фасад ХХК-ийн "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ" нэртэй тамга дарагдаагүй гэрээг танилцуулсан. Манай талаас уг гэрээний 3.1-д заасан төлбөрийн үүргээ бүрэн биелүүлсэн учир уншиж танилцан гарын үсэг зурж гэрээг үлдээсэн. Тэр өдрөө Өнгөт фасад ХХК-ийн тамгатай гэрээний 1 хувийг бидэнд өгсөн. Гэвч 2016 оны 11 сарын 30-ны өдөр шуудангаар Өнгөт фасад ХХК-иас 3 материал ирүүлсэн. Уг материалын нэг нь гэрээг цуцлах тухай мэдэгдэл болно. Уг мэдэгдэлд 2016 оны 11 сарын 29-ний өдөр Өнгөт фасад ХХК-иас Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 3.2-т зааснаар дундын төлбөр төлөгдөх ёстойгоос одоог хүртэл төлбөр шилжиж орж ирээгүйгээс тус гэрээг цуцлаж байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Гэтэл дээрх хоёр гэрээний хувьд манай тал гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн, гэрээний үүргийн зөрчил манай талаас байхгүй байхад гэрээг дангаар нэг талаас цуцлах тухай мэдэгдлийг Өнгөт фасад ХХК-иас өгч байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно. Гариг констракшн ХХК, Өнгөт фасад ХХК-иуд нь үгэсэн хуйвалдаж байр ашиглалтад орох хугацаа дөхөөд ирэхээр иргэдийн мөнгийг 6-7 сарын хугацаанд эргэлдүүлж байраа босгож авсан хэрнээ, иймэрхүү байдлаар иргэдийг хохироож байгааг зөвтгөх үндэслэлгүй байна. Миний зүгээс гэрээний үүргийн зөрчилгүй учир 2016 оны 06 сарын 02-ны өдөр байгуулсан 9/3 тоот
гэрээний үүргээ биелүүлсэн болохыг тогтоож, Монтед 84 айлын орон сууцны 10
дугаар давхрын В загварын 50.5м.кв 2 өрөө орон сууцны гэрчилгээг гаргуулахыг
даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Өнгөт фасад ХХК-ийн гаргасан хариу тайлбарт: Өнгөт фасад ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч С.Наранцацралын нэхэмжлэлдээ дурдсан шиг түүний Гариг констракшн ХХК-д төлсөн төлбөрийг эргэлдүүлсэн үйлдэл байхгүй бөгөөд харин Өнгөт фасад ХХК нь Гариг констракшн ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас их хэмжээний хохирол хүлээсэн болно. Өнгөт фасад ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 14 дүгээр гудамж, 431 а, 432 б, 433 a тоот байршил дээр байрлах 84 айлын орон сууцыг зах зээлд байршуулах, зуучлан борлуулах ажлыг Хангарьд Пропертийз ХХК-тай хамтран ажиллах гэрээний үндсэн дээр ажилладаг ба уг гэрээний дагуу Хангарьд пропертийз ХХК нь Гариг констракшн ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруултын №09 гэрээг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан бөгөөд уг гэрээнд тус байршлын орон сууцны 1м.кв талбайн үнэ 1 200 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон билээ. Харамсалтай нь Гариг констракшн ХХК нь уг гэрээний үнийн нөхцлийг зөрчин иргэдийг төөрөгдүүлэн тус орон сууцны 1 м.кв-ын үнийг 790 000 төгрөгөөр худалдан борлуулсан нь өнөөгийн зах зээлд байх боломжгүй үнэ, нөгөө талаар нэхэмжлэгчийг ийнхүү хохироосон үйлдэл болсон байна. Нэхэмжлэгчийн захиалсан орон сууц нь 50.5 м.кв орон сууц нь 60 600 000 төгрөгийн үнэтэй боловч захиалагч Гариг констракшн ХХК нь нэхэмжлэгчийг төөрөгдүүлэн уг орон сууцыг 39 895 000 төгрөг болгон төлбөрийг 100 хувь төлүүлэн гүйцэтгэгч компанид 28 000 000 төгрөг шилжүүлсэн нь энэ дундаас мөнгө завшин иргэдийг төөрөгдүүлсэн үйлдэл болжээ. Ийнхүү Хангарьд пропертийз ХХК Гариг констракшн ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруултын №09 гэрээг 2016 оны 05 сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний 3.2, 4.10-т заасны дагуу уг гэрээг цуцлахаас өмнө гэрээг цуцлах тухай нэхэмжлэгчид тодорхой мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тал нөхцөл байдлыг зөвөөр хүлээн аваагүй төдийгүй, Гариг констракшн ХХК-тай байгуулсан гэрээний улмаас хохирсон боловч түүнийг хариуцагчаар сонгоогүй байх нь хачирхалтай байна. Гариг констракшн ХХК болон иргэн С.Наранцацралын хооронд байгуулсан орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруултын гэрээ №9/3-аас харахад гэрээний хамгийн гол нөхцөл болох гэрээний үнийг бичээгүй байна. Үүнийг Гариг констракшн ХХК-ийн захирал тайлбарлахдаа 2016 оны 05 сарын 27-ны өдрийн Хангарьд пропертийз ХХК, Гариг констракшн ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын №09 тоот гэрээний үнээр өөрөөр хэлбэл ерөнхий гэрээнд заасан 1 м.кв нь 1 200 000 төгрөг байхаар тайлбарлан №9/3 тоот гэрээг батлуулсан байдаг. Ийнхүү Гариг констракшн ХХК, иргэн С.Наранцацралтай Орон сууц захиалах онцгой эрхийн № 1 тоот гэрээ байгуулсан байгаа нь гэрээний оролцогч талууд өөр ямар нэгэн тохиролцоо байгаа нь харагдаж байгаа бөгөөд үнийн зөрүүг Гариг констракшн ХХК нь төлөхөөр зөвшөөрсөн үйлдэл харагдаж байна. Нөгөө талаас дээрх гэрээний дагуу Өнгөт фасад ХХК-иас дурдсан орон сууцыг иргэн С.Наранцацралд худалдахыг зөвшөөрсөн үйлдэл болохоос уг орон сууцны 1м.кв-ын үнийг 790 000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрсөн гэрээ биш тул нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хүлээн зөвшөөхгүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлын үр дүн болох Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны 7 дугаар хороолол, Алтай 14 гудамж, 431 а, 432 б, 433 а тоот байршил дээр баригдаж буй орон сууцны барилга буюу Монтед цогцолбор хорооллын 1 блок байрны 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.Наранцацралын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Өнгөт фасад ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 146 825 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 357 425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Өнгөт фасад ХХК-ийн захирал Б.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 00233 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, талуудын хооронд ямар гэрээний үүрэг үүссэн болох тухайн гэрээгээр хариуцагч "Өнгөт фасад" ХХК ямар үүрэг хүлээж байгаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон С.Наранцацралт болон Гариг Констракшн" ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан "Орон сууц захиалах онцгой гэрээ" дугаар "I блок" гэсэн гэрээний үүргийг "Өнгөт Фасад" ХХК нэхэмжлэгчийн өмнө хүлээх эсэх талаар шүүхээс зөв дүгнэлт өгч чадаагүйгээс болж, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Өөрөөр хэлбэл 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ"-ээр орон сууцны үнийг тогтоон төлбөрийг С.Наранцацралтаас авах эрхийг Гариг Констракшн" ХХК-д олгосон, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Орон сууц захиалах онцгой гэрээ"-ээр Гариг констракшн" ХХК нь орон сууцны нийт үнийг 39 895 000 төгрөгөөр тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна. гэсэн хийсвэр дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэсэн нь хууль бус байна. Учир нь:

1. Шүүхийн уг шийдвэрт "Өнгөт фасад" ХХК-ийн зүгээс "орон сууцны үнийг тогтоох" эрхийг Гариг констракшн" ХХК-д олгосон мэтээр дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ"-ээр орон сууцны захиалгын үнийг тогтоох эрхийг Гариг констракшн" ХХК-д олгох тухай ямар ч зохицуулалт байхгүй байхад шүүх ийнхүү хийсвэр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

2. "Өнгөт фасад" ХХК болон Гариг констракшн" ХХК-ийн хооронд ажил
гүйцэтгэх гэрээ байгуулсан, харин захиалагч
Гариг констракшн" ХХК нь өөрийн захиалсан орон сууцны захиалагчийн эрхийг иргэн С.Наранцацралтад шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу иргэн С.Наранцацралт болон Гариг констракшн" ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулсан болно. Уг гэрээ нь мөн л ажил гүйцэтгэх гэрээ юм. Энэ нь тухайн гэрээнд Захиалагч тал гэдэг хэсэгт С.Наранцацралт болон "Гариг констракшн" ХХК нар гарын үсэг зурсан байгаагаар нотлогдно. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний 2 захиалагч нь хоорондоо орон сууцыг худалдах худалдан авах талаар тохиролцож 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Орон сууц захиалах онцгой гэрээ" гэх гэрээ байгуулж өөрсдөө орон сууцны үнийг тогтоогоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Нөгөөтэйгүүр ажил гүйцэтгэх гэрээний захиалагч "Гариг констракшн" ХХК нь
захиалагчийн эрхээ дангаараа гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ
ашиглалтанд ороогүй байгаа орон сууцны захиалгын үнийг бууруулан
байгуулсан гэрээ
ний үүргийг "Өнгөт фасад" ХХК хариуцах үүрэггүй.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Наранцацрал нь хариуцагч Өнгөт Фасад ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлсэн болохыг тогтоож, орон сууцны гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаа шүүх хуралдааны явцад 2016 оны 6 сарын 02-ны өдрийн "Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ"-гээр хүлээсэн орон сууцны төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалагч С.Наранцацралд шилжүүлэхийг хариуцагч Өнгөт фасад ХХК-д даалгуулах гэж тодруулсан байна.

 

Хариуцагч Өнгөт Фасад ХХК, нэхэмжлэгч С.Наранцацрал болон Гариг констракшн ХХК-ийн хооронд 2016 оны 6 сарын 02-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Өнгөт Фасад ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын 1 дүгээр орц, 10 давхрын 50.5 м.кв талбай бүхий орон сууцыг барьж С.Наранцацралд хүлээлгэн өгөх, С.Наранцацрал нь орон сууцны төлбөрийг Гариг констракшн ХХК-д төлөхөөр гэрээний 3.1 дэх заалтаар тохиролцсон байх ба нэхэмжлэгчийн Гариг констракшн ХХК-тай байгуулсан 2016 оны 6 дугар сарын 02-ны өдрийн орон сууц захиалах онцгой гэрээ гэж нэрлэгдсэн гэрээгээр талууд орон сууцны нэг м.кв талбайн үнийг 790 000 төгрөг, 50.5 м.кв талбайн нийт үнэ 39 895 000 төгрөг байхаар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь Гариг констракшн ХХК-тай байгуулсан дээрх гэрээг үндэслэн орон сууцны төлбөрт 39 895 000 төгрөг гэрээгээр тогтоосон хугацаанд төлсөн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн Гариг констракшн ХХК-тай тохиролцсон үнийг эс зөвшөөрч гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, төлбөрт шилжүүлсэн мөнгөн дүнг буцаан Гариг констракшн ХХК-д шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоодсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Харин шүүх нэхэмжлэгч Ш.Батсайханы 50.5 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц гаргуулах агуулгатай маргаанд ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал маргаан бүхий орон сууц хариуцагчийн өмчлөлд байгаа эсэх, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх гэрээний үүрэг бодитой биелэгдэх боломжтой эсэх нь тодорхой биш, энэ талаар зохигчид мэтгэлцээгүй байна.

 

Гэрээний нэг тал үүргээ биелүүлсэн байхад нөгөө тал үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан бол түүнтэй холбоотой хохирол шаардах эсэх, орон сууцны гэрчилгээ гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд гэрээ цуцлагдсан эсэх нөхцөл байдал тодорхой болсон тохиолдолд орон сууцны гэрчилгээг гаргуулах буюу гэрээний үндсэн үүргийг гаргуулахаар шаардана. Хэрэв гэрээний үүрэг бодитой биелэгдэх боломжгүй, гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээг цуцалсантай холбоотой нэмэлт үүрэг буюу гэрээгээр шилжүүлсэн зүйл, түүнтэй холбоотой учирсан хохирол арилгах зэрэг үүрэг үүсэх учиртай бөгөөд энэ талаар зохигчдын хооронд мэтгэлцээн явагдсан гэж үзэх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

167 167.1.5, 168 168.1.7 :

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 01 дүгээр 23-ны ө 181/ШШ2017/00233 угаар , 뿿 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бу.

 

2. Хариуцагч Өнгөт Фасад ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 358 000 төгрөгийг шүүгчийн захиармжаар буцаан олгосугай.

 

3. 119 119.4, 119.7 , 7 14 , 뿿 㺺 .

 

 

 

 

ЕРӨНХИЙ د Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

د А.ОТГОНЦЭЦЭГ

 

А.МӨНХЗУЛ