| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00557/И |
| Дугаар | 310/ШШ2026/00058 |
| Огноо | 2026-01-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 310/ШШ2026/00058
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2011 оны 08 сарын 23-ны өдөр төрсөн хүү *******ын ******* /РД: *******/-ийн асрамжийг эцэг *******ы ******* /РД:*******/-ын асрамжид болгон өөрчлөн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 09 сарын 07-ны өдөр төрсөн охин *******ын ******* /РД: *******/-ын асрамжийг өөрчлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т*******аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ц*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ