| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2026/00010/И |
| Дугаар | 310/ШШ2026/00085 |
| Огноо | 2026-01-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 310/ШШ2026/00085
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******, *******, ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ы ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******/-т холбогдох төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 05 сарын 09-ний өдрийн ЗГ2024050919250 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 673246.75 төгрөг, үндсэн хүүд 85998.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2509.97 төгрөг, 2024 оны 10 сарын 23-ны өдрийн 2206967 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 589957.62 төгрөг, үндсэн хүүд 144326.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 8549.42 төгрөг, шимтгэлд 2800 төгрөг, нотариатын төлбөрт 15000 төгрөг, нийт 1522389.24 төгрөгийг хариуцагч *******ын *******аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Т.******* миний бие ******* ББСБ ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 1522389.24 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 02 сарын 05-ны өдөр 253732 төгрөг, 2026 оны 03 сарын 05-ны өдөр 253732 төгрөг, 2026 оны 04 сарын 05-ны өдөр 253732 төгрөг, 2026 оны 05 сарын 05-ны өдөр 253732 төгрөг, 2026 оны 06 сарын 05-ны өдөр 253732 төгрөг, 2026 оны 07 сарын 05-ны өдөр 253732 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч ******* овогтой *******ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцан хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******аас 1522389.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1522389.24 төгрөгийг 2026 оны 02 сарын 05-ны өдөр 253732 төгрөг, 2026 оны 03 сарын 05-ны өдөр 253732 төгрөг, 2026 оны 04 сарын 05-ны өдөр 253732 төгрөг, 2026 оны 05 сарын 05-ны өдөр 253732 төгрөг, 2026 оны 06 сарын 05-ны өдөр 253732 төгрөг, 2026 оны 07 сарын 05-ны өдөр 253732 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39308.22 төгрөгөөс 19654.11 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 19654.11 төгрөгийг, хариуцагчаас 19654.11 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1522389.24 /нэг сая таван зуун хорин хоёр мянга гурван зуун наян есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт *******ын ******* /РД: *******/ нь 2026 оны 02 сарын 05-ны өдөр 253732 /хоёр зуун тавин гурван мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг, 2026 оны 03 сарын 05-ны өдөр 253732 /хоёр зуун тавин гурван мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг, 2026 оны 04 сарын 05-ны өдөр 253732 /хоёр зуун тавин гурван мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг, 2026 оны 05 сарын 05-ны өдөр 253732 /хоёр зуун тавин гурван мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг, 2026 оны 06 сарын 05-ны өдөр 253732 /хоёр зуун тавин гурван мянга долоон зуун гучин хоёр/ төгрөг, 2026 оны 07 сарын 05-ны өдөр 253732 /хоёр зуун тавин гурван мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39308.22 /гучин есөн мянга гурван зуун найман төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгөөс 19654.11 /арван есөн мянга зургаан зуун тавин дөрвөн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 19654.11 /арван есөн мянга зургаан зуун тавин дөрвөн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг, хариуцагч Т.*******аас 19654.11 /арван есөн мянга зургаан зуун тавин дөрвөн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ