Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2026/00102

 

  

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******, ******* давхарт байрлах, ******* ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, ******* гэх газар оршин суух, *******ы ******* /РД: *******/-д холбогдох 673349.20 төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..2024 оны 12 сарын 17-ны өдрийн 2284579 тоот ******* кредит гэрээний үүрэгт нийт 673349.20 төгрөгийг хариуцагч *******ы *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...хариуцагч ******* овогтой ******* /РД: ЗК00291316/ нь нэхэмжлэлийн шаардлага болох 673349.20 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******аас 673349.20 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байхад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 673349.20 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, хариуцагч, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ББСБ ХХК-ийн *******ы ******* /РД: *******/-аас нэхэмжилсэн 673349.20 /зургаан зуун далан гурван мянга гурван зуун дөчин есөн төгрөг хорин мөнгө/ төгрөгийг хариуцагч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлин 57.1, 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20710.37 /хорин мянга долоон зуун арван төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийн 10355.185 /арван мянга гурван зуун тавин таван төгрөг нэг зуун наян таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 10355.185 /арван мянга гурван зуун тавин таван төгрөг нэг зуун наян таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагчаас 10355.185 /арван мянга гурван зуун тавин таван төгрөг нэг зуун наян таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ