Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2026/00103

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******, *******, ******* давхарт байрлах, с ББСБ ХХК /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн ******* сумын *******-р баг, *******ы ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/-д холбогдох 433357.25 төгрөг гаргуулах тухай, ******* индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 10 сарын 21-ний өдрийн 2204784 тоот ******* кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 289871.94 төгрөг, үндсэн хүүд 121236.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12349.12 төгрөг, шимтгэлд 900 төгрөг, нотариатын төлбөрт 9000 төгрөг, нийт 433358 төгрөгийг хариуцагч *******ийн *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...О.******* миний бие ******* ББСБ ХХК-аас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжилж буй 433357.25 төгрөгийг 2 хувааж буюу 2026 оны 01 сарын 29-ний өдөр 216679 төгрөг, 2026 оны 02 сарын 09-ний өдөр 216679 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Хариуцагч ******* овогтой *******ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбартай танилцан хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч О.*******аас 433357.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 433357.25 төгрөгийг 2026 оны 01 сарын 29-ний өдөр 216679 төгрөг, 2026 оны 02 сарын 09-ний өдөр 216679 төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбартай танилцаад зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12880.67 төгрөгөөс 6440.335 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 6440.335 төгрөгийг, хариуцагчаас 6440.335 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 433357.25 /дөрвөн зуун гучин гурван мянга гурван зуун тавин долоон төгрөг хорин таван мөнгө/ төгрөгийг хариуцагч ******* овогт *******ийн ******* /РД: *******/ нь 2026 оны 01 сарын 29-ний өдөр 216679 /хоёр зуун арван зургаан мянга зургаан зуун далан есөн/ төгрөг, 2026 оны 02 сарын 09-ний өдөр 216679 /хоёр зуун арван зургаан мянга зургаан зуун далан есөн/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12880.67 /арван хоёр мянга найман зуун наян төгрөг жаран долоон мөнгө/ төгрөгөөс 6440.335 /зургаан мянга дөрвөн зуун дөчин төгрөг гурван зуун гучин таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 6440.335 /зургаан мянга дөрвөн зуун дөчин төгрөг гурван зуун гучин таван мөнгө/ төгрөгийг, хариуцагчаас 6440.335 /зургаан мянга дөрвөн зуун дөчин төгрөг гурван зуун гучин таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ