| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жүгдэрийн Чимэддулам |
| Хэргийн индекс | 310/2025/00765/И |
| Дугаар | 310/ШШ2026/00108 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 310/ШШ2026/00108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ж.Чимэддулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******, *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******/
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын *******-р баг, ийн *******-р гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: *******/
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын *******-р баг, гэх газар оршин суух, ******* овогт *******ын ******* /РД: *******/
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын *******-р баг, ын *******-р гудамжны ******* тоотод оршин суух, овогт *******ын ******* /РД: *******/
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын *******-р баг, ын *******-р гудамжны ******* тоотод оршин суух, овогт ын /РД: *******/
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын *******-р баг, ын *******-р гудамжны ******* тоотод оршин суух, овогт ын /РД: *******/
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын 3-р баг, *******ын *******-р гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт н /РД: *******/
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын *******-р баг, *******ы *******-р гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ын /РД: *******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дундговь аймгийн “ мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл /дарга Т./ /РД: 2128136/
Хариуцагч: Дундговь аймгийн сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* овогт ийн /РД: *******/ нарт хариуцагдах
Нэхэмжлэлийн шаардлага: Тэтгэмж олгуулах тухай, ******* индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******, Б.*******, Б., О.*******, Б., Б.*******, Д., Р., тэдгээрийн өмгөөлөгч И.
Хариуцагчийн төлөөлөгч Т., хариуцагчийн өмгөөлөгч Г. /цахимаар/
Гэрч Г.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*******, Б.*******, Б., О.*******, Б., Б.*******, Д., Р. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв нь 2001 оноос 2025 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/118 дугаартай захирамжаар томилогдсон ажлын хэсэг ирж мандал өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж нэгтгэх талаар захирамж уншиж, ажилчид 2025 оны 02 сарын 28-ны өдрөөр ажлаа өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасны дагуу ажил олгогч энэ хуулийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр болон ажилтанд мэдэгдэл өгөх үүрэгтэй. Мөн өнөөдрийг хүртэл ажлаас чөлөөлсөн тушаалаа гардаж аваагүй. Энэхүү үүргээ зөрчиж 8 ажилтныг хохироосонд гомдолтой байгаа. Бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлд ажиллаж байсан 8 ажилчдыг нэгтгэх биш Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж, 2025 оны 03 сарын 03-ны өдөр мандал өрхийн эрүүл мэндийн төвд шилжүүлж биш, шинэ ажилтнаар авсан. Ажилтан Б.*******гийн амралтын тооцоо хийгдээгүй, шаардлага тавихад одоо тулсан ажил боллоо тэгэхээр бодох боломжгүй гэж хэлсэн. Тухайн үедээ ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110.2 дахь заалтын дагуу бодуулж авах. Хөдөлмөрийн тухай хуулийн 83.6-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон өдрөөс хуульд заасны дагуу тэтгэмжийг олгох үүрэгтэй гэж үзэж байгаа тул хуулийн дагуу ажилчдын нэг удаагийн тэтгэмжийг олгож өгнө үү. Үүнд: Б.******* 1450000 төгрөг, амралт 1103325 төгрөг, Б.******* 2932000 төгрөг, Г.******* 1466000 төгрөг, Д. 3600000 төгрөг, Б. 1329000 төгрөг, О.******* 5000000 төгрөг, Б. 2658000 төгрөг, Р. 925000 төгрөгийн тэтгэмжийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагчийн төлөөлөгч “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ-нөхөрлөл /дарга Т./ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.*******, Д., Б., Б., Б.*******, Р., О.*******, Г.******* нараас мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-д холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д заасны дагуу тэтгэмж гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02-р сарын 20-ны өдрийн А/118 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж, нэгтгэх тухай” захирамжаар мандал өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг мандал өрхийн эрүүл мэндийн төвд нэгтгэх шийдвэр гарсны дагуу ажлын хэсэг томилогдон ажил хүлээлцэж хоёр өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг нэгтгэсэн.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгтгэх болсон шаардлагаас дурдвал: Эрүүл мэндийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм батлах тухай” А/320 дугаар тушаалын 1,9-д “Өрхийн эрүүл мэндийн төвийн ногдох иргэний доод хязгаар нь аймаг орон нутагт 8000-аас доошгүй” гэж заасан боловч манай аймгийн хувьд мандал өрхийн эрүүл мэндийн төв нь 6798 хүн амтай, мандал өрхийн эрүүл мэндийн төв нь 4991 хүн амтайгаар Эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулж санхүүжилтээ авч ажилладаг байсан. мандал өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилт үйл ажиллагаандаа хүрэлцээд ажилладаг байсан бол мандал өрхийн эрүүл мэндийн төв хүн ам багатай тул санхүүжилт хүрэлцэхгүй байх асуудал гарч байсан. Эдгээр өрхийн эрүүл мэндийн төвийн аль аль нь хүн ам 8000 хүрэхгүй байсан тул нэгтгэх шийдвэрийг гаргасан. Ингээд Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулагдаж ажил хүлээлцэж дууссан.
Хэрэв эдгээр хоёр байгууллагыг татан буулгасан тохиолдолд тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулах, магадлан итгэмжлэлд хамруулах гэх мэт хөрөнгө, санхүү, цаг хугацаа маш их зарцуулах байсан учир Нөхөрлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйл Нөхөрлөл нэгдэх “Нөхөрлөл үйл ажиллагаагаа зохицуулах, ашиг сонирхлоо төрийн болон бусад байгууллагад төлөөлөх зорилгоор нутаг дэвсгэрийн болон бусад чиглэлээр Иргэний хуульд зааснаар нэгдэж болно", Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр хуулийн этгээдэд шилжүүлэхийг хуулийн этгээдийг нэгтгэх гэнэ” гэж заасны дагуу мандал өрхийн эрүүл мэндийг төвийг татан буулгахгүйгээр үйл ажиллагааг нь зогсоож, түүний эрх, үүрэг хариуцлагыг өөр хуулийн этгээд болох мандал өрхийн эрүүл мэндийн төвд шилжүүлэн нэгтгэсэн. Ингээд нэгтгэх шийдвэрийн дагуу мандал өрхийн эрүүл мэндийн төвөөс 2025 оны 02 дугаар 28-ны өдрөөр ажилчдыг ажлаас чөлөөлж, мандал өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 03 дугаар сарын 03-наас ажилд авах тушаалууд гарсан бөгөөд орон тооны цомхотгол хийгдээгүй.
... Түүнчлэн ээлжийн амралтыг ажилчдын өөрсдийн хүсэлтээр олгосон бөгөөд Жишээ нь: нэхэмжлэгч О.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэрээ эдэлж амарсан харин амралтын цалингийн бодолтоо 8 сард тооцоолуулж авсан байдаг. Мөн нэхэмжлэгч НЭМА Б.******* нь өөрийн хүсэлтээр Эрүүл мэндийн газарт ажиллана гэсний дагуу ажлаас нь чөлөөлсөн. Мөн мандал өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдын 2025 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг 2025 оны 04 дүгээр сарын 17-нд олгогдсон.
мандал өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг татан буулгаагүй, харин Иргэний хуулийн 31.3, Нөхөрлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу үйл ажиллагааг нь мандал өрхийн эрүүл мэндийн төвд нэгтгэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “... татан буугдсан...” нөхцөл үүсээгүй учир ажилтнуудад хуулийн дагуу тэтгэмж олгох үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Ч. шүүхэд 2025 оны 12 сарын 16-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: “ Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан нэр бүхий 8 албан хаагчдын нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийг өрхийн эрүүл мэндийн төвтэй нэгтгэх тухай аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 118 дугаар захирамж гарсан бөгөөд түүний дагуу ажилчдаа ажлаас чөлөөлж, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Т. үргэлжлүүлэн ажилд авч ажлын байраар хангаж, цалин хөлсийг өмнө ажиллаж байсан өрхийн эрүүл мэндийн төвд авч байсан цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг дээрдүүлсэн хэлбэрээр ажиллуулж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмж олгохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажилтан Б.*******гийн хувьд 2025 оны 08 сард болсон Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Хөдөлмөр Маргаан таслах комисст өргөдөл гаргасны дагуу ээлжийн амралтын олговрын асуудлыг мэдсэн түүнээс өмнө ажилтан өөрөө ямар нэгэн байдлаар ээлжийн амралтын олговрын талаар хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд 2025 оны 03 сарын 03-ны өдрөөс аймгийн Эрүүл мэндийн газар луу шилжин ажиллаж байгаа.
Ажилчдын ажлаас чөлөөлөх, ажилд авах тушаалуудыг 2025 оны 03 сард Эрүүл мэндийн хүний нөөцийн hr.hdc.gov.mn программд байршуулсан. Энэ программ нь ажилчид өөрсдөө эрхээрээ ороод шалгаж үзэхэд нээлттэй программ билээ. Ажлаас гарах тушаалыг байршуулснаар дараагийн ажилд орсон газар мэдээллээ оруулж эрүүл мэндийн хүний нөөцийн программд ордог. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” / хэргийн 107-р тал/ гэжээ.
4. Хариуцагч Ч. шүүхэд 2026 оны 01 сарын 20-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа: “ ... мандал өрхийн эрүүл мэндийн төвийг мандал өрхийн эрүүл мэндийн төвтэй нэгтгэх тухай аймгийн засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 118 дугаар захирамж гарсан бөгөөд түүний дагуу ажилчдаа ажлаас чөлөөлсөн. Ажилчдаа ажлаас чөлөөлсөн тушаалуудаа 2025 оны 03 сард эрүүл мэндийн хүний нөөцийн програмд мандал ӨЭМТөвийн хүний нөөцийн программын админ эрхээр орж ажлаас чөлөөлсөн тушаалуудыг ажилтан тус бүрээр байршуулж, ажлаас чөлөөлсөн. Энэ программын нэвтрэх нэр, нууц үг нь тухайн 8 ажилтан тус бүрд байдаг. ... Ажлаас гарсан тушаалыг байршуулснаар дараагийн ажилд орсон буюу мандал ӨЭМТ-ийн ажилд авсан тушаалыг оруулж болдог эрүүл мэндийн хүний нөөцийн нэгдсэн программ юм” / хэргийн 229-р тал/ гэжээ.
5. Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2025 оны 02 сарын 20-ны өдөр засаг даргын захирамжаар мандал өрхийн эрүүл мэндийн төв татан буугдаад мандал өрхийн эрүүл мэндийн төвд ажиллах тушаал гарч ажилласан. Бид ажлаас гарсан тушаалаа мэдэхгүй байж байгаад 2025 оны 06 сарын 18-нд улсын байцаагч дээр очиж зөвлөгөө авахдаа биднийг Хөдөлмөрийн хуулийн 80.1.1-ээр ажлаас чөлөөлснийг мэдээд, хөдөлмөрийн байцаагч нь та нар Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-ээр чөлөөлөгдсөн тул тэтгэмж авах ёстой гэж хэлсэн. Ингээд бид 2025 оны 07 сарын 15-ны өдөр Хөдөлмөрийн маргаан таслах комисст өргөдөл гаргаад, 2025 оны 08 сарын 27-ны өдөр 3 талт хорооноос дүгнэлтээ гардаж авсан. 09 сарын 04-нд шүүхэд хандсан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад бид нар 2025 оны 10 сарын 28-ны өдөр 14 хоногтоо багтаан дахин нэхэмжлэлээ өгсөн. Ажилласан жилээс хамаарч би тухайн байгууллагад 2 жил ажилласан байсан учир 2 жилийн тэтгэмж буюу 2.932.000 төгрөг нэхэмжилсэн. мандал өрхийн эрүүл мэндийн төвөөс ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж аваагүй, 2025 оны 06 сарын 18-нд мэдсэн, 2025 оны 09 сарын 04-ний өдөр ах гаас очих бүгдийнх нь тушаалыг авсан. Хөдөлмөрийн тухай хуулиараа татан буулгах бол 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байдаг. Бид нарт тэгж мэдэгдээгүй. Бид бүгд адил Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар татан буугдсан учир тэтгэмж гаргуулна. Их эмчийн цалинг 2025 оны 01 сарын 20-ны өдрийн нөхөрлөлийн хурлаар 1800000 төгрөгөөр тогтоосон” гэв.
6. Нэхэмжлэгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2025 оны 01 сарын 03-наас ээлжийн амралтаа авсан байсан. Байгууллага татан буугдаж нэгдэж байгаа талаар мэдээгүй. Надад мэдэгдээгүй. 03 сарын 15-ны өдөр эмч над руу яриад эрүүл мэндийн хөгжлийн төвийн миний код эрхийг авч байсан. Би халагдсан талаар мэдээгүй байж байгаад ажилчдаас мэдсэн. мандал өрхийн эмнэлэгт ажиллаад 1 жил болсон байсан учир 1.329.000 төгрөгийн тэтгэмж нэхэмжилсэн. Тушаалыг гардаж аваагүй. Сувилагчийн цалинг 2025 оны 01 сарын 20-ны өдрийн нөхөрлөлийн хурлаар 1600000 төгрөгөөр тогтоосон ” гэв.
7. Нэхэмжлэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2 сарын 20-нд засаг даргын захирамжаар өрхийг татан буулгах, нэгдэх тухай ажлын хэсэг ирсэн. Бусдаар мэдээгүй байсан. Ажилчдаас тиймэрхүү яриа гарч байсан. Тухайн үед бид нарт мэдээлэл өгөх байх гэж бодож байсан боловч тэр өдрөө шууд татан буулгаад нэгтгэх захирамжийг уншсан. Бид тэтгэмжийн талаар хуулийн хүнээс зөвлөгөө аваад 6 сарын 20-нд хөгжлийн төвийн сайтаас ажлаас халсан тушаалаа харсан. 07 сард хөдөлмөрийн маргаан таслах газар өгөөд 08 сарын 27-ны өдөр 3 талт хорооны дүгнэлтээ аваад 09 сарын 04-нд тушаалаа авч нотариатаар батлуулж, 09 сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Би 1-ээс 2 жил ажилласан тул мөнгөн тэтгэмж болох 1.466.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Энэ тэтгэмж нь хуулийн дагуу ажилгүйдлийн тэтгэмж авах эсэхээс үл хамааран тухайн байгууллагад ажилласан жилээс хамааруулан тооцож олгож байгаа тэтгэмж учраас өөр эрүүл мэндийн төвүүдтэй болон ажил тасарсан, тасраагүй шууд ажилласан эсэхтэй ерөөсөө хамааралгүй гэж ойлгож байгаа. Их эмчийн цалинг 2025 оны 01 сарын 20-ны өдрийн нөхөрлөлийн хурлаар 1800000 төгрөгөөр тогтоосон ” гэв.
8. Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие бас адилхан. 2 сарын 28-нд халагдсан тушаалаа гардаж аваагүй, мэдээгүй явж байгаад 06 сарын 20-нд мэдсэн. Халамжийн улсын байцаагч дээр очоод асуухад та нар ямар тушаалаар ажлаасаа халагдсанаа мэдэж байгаа юу гэсэн бид нар мэдэхгүй гэхэд тушаалаа аваад ир гэсэн. Өрхийн эмнэлгийг татан буулгаад, бидний халсан байна. Тэтгэмж авах эрхтэй гэж хэлсэн. Бид нар 3 талд хороонд гомдол гаргаж, дараа нь шүүхэд өгсөн. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамж бөөн төлсөн байсан тул түүнийг янзлаад дахин нэхэмжлэлээ өгсөн. Би энэ байгууллагад 17 жил ажилласан учир 5.000.000 төгрөгийн тэтгэмж нэхэмжилсэн. Би 2 оюутантай намар болгон зээл авдаг. Намар банк дээр очиход та ажилд шинээр ороод 6 сар болоогүй байна гэж хэлсэн. Ажлын хэсэгт татан буугдсан нь мэдэгдэхгүй байгаа гэсэн ч ажиллаж байгаа хүнд өөрт нь мэдэгдэж байгаа. Миний цалинг 2025 оны 01 сарын 20-ны өдрийн нөхөрлөлийн хурлаар 1450000 төгрөгөөр тогтоосон” гэв.
9. Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 02 сарын 28-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ар гэрийн асуудал байгаа учир тушаалаа цахимаар авсан. Энэ хэдтэй адилхан тушаал гаргасан байсан. Тэтгэмжид 1.400.000 төгрөг нэхэмжилнэ. Миний амралтын мөнгийг бодоогүй. эмчид амралтаа авъя гэж хэлэхэд цалин буусан, чиний амралтын мөнгийг бодох боломжгүй гэж хэлсэн. Ар гэрийн асуудалтай байсан учир хот руу явсан байсан. Амралтын мөнгө 1.103.320 төгрөгийг нэхэмжилж байна. Би амралтын мөнгөө бодуулаагүй, мөн биеэр эдлээгүй. 6 сард нягтлангаас асуугаад би амралтын мөнгөө бодуулах боломжтой байсан уу гэхэд чи шилжин ажилласан гэж хэлж байсан. Би шилжин ажиллаагүй, өөрийн хүсэлтээр гарсан. Амралтаа бодуулъя гэж эмчид хэлэхэд цалин сарын дундуур буусан байсан. Өгөх боломжгүй гэж хэлсэн. Би биеэр эдэлье гэхэд боломжгүй гэсэн. Тушаал дээрээ холбогдох тооцоог бодож олгосугай гэж заасан байсан. эмч болохоор ******* цалингаа бодуулах хүсэлт өгөөгүй тийм учраас би бодож өгөөгүй гэсэн тайлбар бичсэн байсан. Би өөрийн биеэр уулзаж хүсэлтээ өгсөн. Үүнийг бас хангаж шийдэж өгөөсэй гэж хүсэж байна. Миний цалинг 2025 оны 01 сарын 20-ны өдрийн нөхөрлөлийн хурлаар 1600000 төгрөгөөр тогтоосон байсан” гэв.
10. Нэхэмжлэгч Р. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2 жил ажилласан. 3 сард мөн нэхэмжлэгчдийн адил ажлаас гарсан. Одоо тэтгэмжид 925.000 төгрөг нэхэмжилж байгаа. Миний үндсэн цалинг 2025 оны 01 сарын 20-ны өдрийн нөхөрлөлийн хурлаар 1100000 төгрөгөөр тогтоосон байсан” гэв.
11. Нэхэмжлэгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие энэ эмнэлэгт 8 жил ажилласан. Тэтгэмжид 3.600.000 төгрөг нэхэмжилсэн. Тэтгэмж авах эрхтэй гэж үзэж байна. Би бүх хүмүүсийн тушаалыг 2025 оны 09 сарын 04-ний өдөр эмчээс очиж авсан. Жолоочийн үндсэн цалинг 2025 оны 01 сарын 20-ны өдрийн нөхөрлөлийн хурдаар 1350000 төгрөгөөр тогтоосон ” гэв.
12. Нэхэмжлэгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Минийх бас ялгаагүй. Би 2020 онд ажилд орсон. Нийлэх санал дурдагдаж байсан. Гэнэт ажлаас чөлөөлсөн учир би сонин болсон. 2.660.000 төгрөг нэхэмжилсэн. Татан буугдах талаар сарын өмнө мэдээлэл өгөөгүй. Би тухайн үед захирамж танилцуулахад нь хэлсэн, шууд нийлүүлж болж байгаа юм уу гээд, залуу хүмүүсийн хувьд байрны зээл, өртэй, банкин дээр хүртэл асуудал болохгүй юу гээд Ууганаагийн нэрийг бариад хэлж байсан, манайхан мэдэж байгаа. Тэгэхэд тэр хамаагүй банк нөлөөлөхгүй гэж хэлсэн. Сарын өмнө хэлсэн бол бид бэлдэх байсан. Сувилагчийн цалинг 2025 оны 01 сарын 20-ны өдрийн нөхөрлөлийн хурлаар 1600000 төгрөгөөр тогтоосон” гэв.
13. Хариуцагчийн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 118 дугаартай захирамжаар өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгтгэх захирамж гарсан. Үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулагдаад өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгтгэх ажиллагаа хийсэн. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгтгэх болсон шалтгаан нь Эрүүл мэндийн сайдын 2024 оны 07 сарын 08-ны өдрийн өрхийн эрүүл мэндийн төвийн дүрэм батлах тухай 320 дугаар тушаалын 1.9-т эрүүл мэндийн төвд ноогдох иргэний доод хязгаар аймаг орон нутагт 8000-аас доошгүй гэж заасан байдаг. Манай аймаг хүн ам багатай аймагт ордог учраас мандал өрхийн эрүүл мэндийн төв нь 6798 хүнд, мандал өрхийн эрүүл мэндийн төв нь 4991 хүнд эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлж ажилладаг байсан. Эдгээр өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүн нь сайдын тушаалын дагуу аль аль нь 8000 хүн хүрэхгүй байсан учир энэхүү шийдвэрийг аймгийн засаг даргаас гаргаж хэрэгжүүлсэн байдаг. Ажлын хэсэг хуралдаж байх хугацаанд эдгээр 2 оноосон нэртэй байгууллагууд татан буугдсан тохиолдолд шинээр оноосон нэр авлаа гэхэд тусгай зөвшөөрөл авах, улсын бүртгэлийн гэрчилгээ шинээр авах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулах гээд цаг хугацааны хувьд болон иргэдэд тусламж үйлчилгээ явуулахад эргээд тусламж үйлчилгээ хүргэж чадахгүй байх эрсдэлүүд үүссэн. Тийм учраас нэг оноосон нэрээ авч ажилласан байгаа. Бусад аймаг бас жишиг болж хүн ам нь хүрэлцэхгүй мөн санхүүгийн хувьд бие даасан байдал үүсэхгүйгээс болж дампуурах эрсдэл байдаг. Бусад аймгууд бас нэгтгэсэн асуудал байдаг. Манай аймаг шиг ингэж нэгнийгээ шүүхэд өгч байсан тохиолдол сонсоогүй. Үүнд их харамсаж байгаа. Өрхийн эрүүл мэндийн даргын 2025 оны 03 сарын 03-ны өдрөөр ажилд томилоод ямар нэгэн цомхотгол хийгдээгүй. Бүгд ажилласан байгаа. Мөн 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг 1 болон 2 сарын тооцож 4 сард олгосон байгаа. Мөн ээлжийн амралтыг өмнөх ажиллаж байсан үеүдтэй уялдуулаад заавал 6 сар гэлтгүй өөрсдийнх нь хүсэлтээр ээлжийн амралтыг өгч ажилласан байгаа. Жишээ нь нэхэмжлэгч ******* нь 04 сарын 07-ны өдөр ээлжийн амралтаа эдлээд, амралтынхаа мөнгийг 08 сард тооцуулж авсан байгаа. Ажлын хэсэг яагаад Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-ийг үндэслэсэн бэ гэхээр ямар нэгэн орон тооны давхардал үүсгэлгүйгээр ажилласан. Орон тооны давхардал үүсэж ажилгүй болсон хүмүүс Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т зааснаар тэтгэмжийг хууль ёсны дагуу олгох нь зөв юм гэж ажлын хэсэг хуралдсан. Хурлын протокол дээр хүртэл тусгагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1 үндэслээд тэтгэмж авах эрх үүсэхгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бол бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Иймээс нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
13. Нэхэмжлэгч нар нотлох баримтаар:
14. Хариуцагч талаас нотлох баримтаар
15. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт:
15.1. Нэхэмжлэгч нарын нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2026 оны 01 сарын 02-ны өдрийн 43 дугаар шүүгчийн захирамж /хэргийн 127-130-р тал/-аар:
15.1.1. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс:
Дундговь Улсын бүртгэлийн хэлтсийн 2026.01.07-ны өдрийн 18/10 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 132-р хуудас/, мандал өрхийн эрүүл мэндийн төв ББН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 134-135-р хуудас/, мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХН ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1-р хавтаст хэргийн 136-137-р хуудас/ баримтыг,
15.1.2. Дундговь аймгийн мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлөөс:
Дундговь аймгийн мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлийн албан бичиг /1-р хавтаст хэргийн 138-р хуудас/, Дундговь аймгийн мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХН даргын 2025.03.03-ны өдрийн Б/02 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 139-р хуудас/, Дундговь аймгийн мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХН даргын 2025.03.03-ны өдрийн Б/03 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 140-р хуудас/, Дундговь аймгийн мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХН даргын 2025.03.03-ны өдрийн Б/04 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 141-р хуудас/, Дундговь аймгийн мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХН даргын 2025.03.03-ны өдрийн Б/05 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 142-р хуудас/, Дундговь аймгийн мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХН даргын 2025.03.03-ны өдрийн Б/06 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 143-р хуудас/, Дундговь аймгийн мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХН даргын 2025.03.03-ны өдрийн Б/08 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 144-р хуудас/, Дундговь аймгийн мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХН даргын 2025.03.03-ны өдрийн Б/07 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 145-р хуудас/,
15.1.3. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас:
Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2026.01.08-ны өдрийн 02/29 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 147-р хуудас/, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026.01.08-ны өдрийн 1 дугаартай хуралдааны тэмдэглэлээс /1-р хавтаст хэргийн 148-149-р хуудас/, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит тавдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал /1-р хавтаст хэргийн 150-151-р хуудас/, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025.04.18-ны өдрийн 27 дугаартай тогтоол, хавсралт /1-р хавтаст хэргийн 152-170-р хуудас/, Өрхийн эрүүл мэндийн төвийг нэгдэх ажлын хэсгийн 2025.02.04-ний өдрийн №1 дугаартай хурлын тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 171-177-р хуудас/, 2025.03.11-ний өдрийн Боржингонмандал өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг мандал өрхийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавсралт /1-р хавтаст хэргийн 177-190-р хуудас/, Өрхийн эрүүл мэндийн төвийг нэгтгэх ажлын хэсгийн 2025.02.20-ны өдрийн 3 дугаартай хурлын тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 191-193-р хуудас/, Өрхийн эрүүл мэндийн төвийг нэгдэх ажлын хэсгийн 2025.02.18-ны өдрийн 2 дугаартай хурлын тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 194-198-р хуудас/,
15.2. Нэхэмжлэгч нарын нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2026 оны 01 сарын 12-ны өдрийн 125 дугаартай шүүгчийн захирамж /хэргийн 212-216-р тал/-аар:
15.2.1. Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Архивын хэлтсээс:
-Дундговь аймгийн Архивын хэлтсийн 2026.01.16-ны өдрийн 07 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 224-р хуудас/, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын 2026.01.20-ны өдрийн 02/106 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 225-р хуудас/, Дундговь аймгийн Засаг даргын 2025.02.20-ны өдрийн А/118 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж, нэгтгэх тухай” захирамжийн хуулбар /1-р хавтаст хэргийн 226-р хуудас/, Дундговь аймгийн Засаг даргын 2025.02.20-ны өдрийн А/119 дугаартай “Өрхийн эрүүл мэндийн төвийн ажил хүлээлцэх комисс томилох тухай” захирамжийн хуулбар /1-р хавтаст хэргийн 227-228-р хуудас/,
15.2.2. Хариуцагч Ч.гаас: Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025.02.28-ны өдрийн Б/27 дугаартай “ийн г албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар /1-р хавтаст хэргийн 230-р хуудас/, Дундговь аймгийн мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХН даргын 2025.03.03-ны өдрийн Б/01 дугаартай “Албан тушаалд томилох тухай” тушаал /1-р р хавтаст хэргийн 231-р хуудас/, Дундговь аймгийн мандал өрхийн эрүүл мэндийн төвийн нөхөрлөлийн 2025.01.20-ны өдрийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 232-234-р хуудас/, хөдөлмөрийн дотоод журам /1-р хавтаст хэргийн 235-250-р хуудас, 2-р хавтаст хэргийн 1-17-р хуудас/ зэрэг,
15.2.3. Хариуцагчийн төлөөлөгчөөс Дундговь аймгийн мандал Өрхийн эрүүл мэндийн төв БГБХН-ийн 2026.01.19-ний өдрийн А/07 дугаартай албан бичиг /1-р хавтаст хэргийн 223-р хуудас/ зэрэг баримтыг бүрдүүлж, гаргуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.*******, Б.*******, Б., О.*******, Б., Б.*******, Д., Р. нар нь Дундговь аймгийн “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл, болон Ч. нарт хариуцуулан “тэтгэмж олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч бид “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлд 2025 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл их эмч, сувилагч, мэргэжилтэн, мэдээлэл лавлагааны ажилтан, хөтөч, жолооч, үйлчлэгчийн албан тушаалд ажиллаж байсан. ы мандал өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлийн дарга Ч.гийн 2025 оны 02 сарын 28-ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09 дугаар “ Ажлаас чөлөөлөх” тухай тушаалуудаар “ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, Аймгийн засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/118 дугаар “Өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж, нэгтгэх тухай” захирамжийг үндэслэн ажлаас чөлөөлөгдсөн. Бидний ажиллаж байсан байгууллагыг татан буулгах гэж байгаа талаараа бидэнд урьдчилж мэдэгдээгүй, татан буулгасан. Бид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн тул 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 82.1.3, 82.1.4-т зааснаар тухайн байгууллагад ажилласан жилээсээ хамаарч сарын үндсэн цалинг 1-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжилнэ, нөхөрлөлийн 2025 оны 01 сарын 20-ны өдрийн хурлаар үндсэн цалинг шинэчлэн тогтоосон хэмжээгээр нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон.
3. Хариуцагчийн төлөөлөгч Т. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02-р сарын 20-ны өдрийн А/118 дугаар захирамжаар 2 өрхийн эрүүл мэндийн төвийг нэгтгэх шийдвэр гарсан. Нэгтгэх шийдвэрийн дагуу мандал өрхийн эрүүл мэндийн төвөөс 2025 оны 02 дугаар 28-ны өдрөөр ажилчдыг ажлаас чөлөөлж мандал өрхийн эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар 2025 оны 03 дугаар сарын 03-наас ажилд авсан, орон тооны цомхотгол хийгдээгүй. Иргэний хуулийн 31.3, Нөхөрлөлийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус заасны дагуу үйл ажиллагааг нь мандал өрхийн эрүүл мэндийн төвд нэгтгэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “... татан буугдсан...” нөхцөл үүсээгүй учир ажилтнуудад хуулийн дагуу тэтгэмж олгох үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэж татгалзлаа тодорхойлсон.
4. Хариуцагч Ч. нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “ Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж байсан нэр бүхий 8 албан хаагчдыг аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн 118 дугаар захирамж гарсны дагуу ажлаас чөлөөлж, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Т. үргэлжлүүлэн ажилд авч ажлын байраар хангасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмж олгохыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ажилтан Б.*******гийн хувьд 2025 оны 03 сарын 03-ны өдрөөс аймгийн Эрүүл мэндийн газар луу шилжин ажилласан, ажилчдын ажлаас чөлөөлөх, ажилд авах тушаалуудыг 2025 оны 03 сард Эрүүл мэндийн хүний нөөцийн hr.hdc.gov.mn программд байршуулсан. Энэ программ нь ажилчид өөрсдөө эрхээрээ ороод шалгаж үзэхэд нээлттэй программ, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх зөвшөөрөхгүй” гэж татгалзлаа тодорхойлсон.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв бүх гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 2025 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч Б.*******, Г.******* нар их эмчийн, Б., Б. нар сувилагчийн, О.******* лавлагаа мэдээллийн ажилтны, Б.******* мэргэжилтний, Д. жолоочийн, Р. үйлчлэгчийн албан тушаалд тус тус хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, ажлаас чөлөөлсөн тушаалууд, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
5.2. Өрхийн эрүүл мэндийн төвийг нэгдэх ажлын хэсгийн 2025 оны 02 сарын 04-ний өдрийн №01 дугаар хурлын тэмдэглэлээр хэлэлцсэн асуудалд “ өрхийн эрүүл мэндийн төвийг засаг даргын захирамжаар байгуулж, татан буулгах асуудлыг засаг даргын захирамжаар шийдвэрлэнэ, өмч, хөрөнгийг нь ИТХ-аар хэлэлцэнэ, эхлээд татан буугдсаны дараа өмчийн асуудлыг шийдэгдэнэ, …татан буугдаад дуусгалтын тайлан гэж орно, нягтлан бодогч нь бүгдийг мэдэж байгаа “ гэх зэрээр хэлэлцсэн тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд ажлын хэсгийн хурлаас хойш Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/118 дугаар “ Өрхийн эрүүл мэндийн төвийн татан буулгаж, нэгтгэх тухай” захирамж гарч, Захирамжийн 1-р заалтаар мандал өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж, мандал өрхийн эрүүл мэндийн төвтэй нэгтгэж, 4-р заалтаар … хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд холбогдох журмын дагуу тэтгэмж олгохыг Өлзиймандал өрхийн эрүүл мэндийн төв /Т./-д даалгасан, засаг даргын энэхүү захирамжийг ажлын хэсгийн гишүүд “мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдад 2025 оны 02 сарын 20-ны өдөр танилцуулсан үйл баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 191 дүгээр талд авагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийг нэгтгэх ажлын хэсгийн 2025.02.20-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэл, засаг даргын захирамж, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
5.3. “ы мандал” өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлийн дарга Ч.гийн 2025 оны 02 сарын 28-ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудаар нэхэмжлэгч Б.*******, Г.*******, Б.*******, Б., Б., О.*******, Д., Р. нарыг “ … Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалт, Аймгийн засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/118 дугаар “Өрхийн эрүүл мэндийн төвийг татан буулгаж, нэгтгэх тухай” захирамжийг тус тус үндэслэн 2025 оны 02 сарын 28-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, албан тушаалаас чөлөөлсөн” болох нь нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн “ажлаас чөлөөлсөн тушаал”-ууд, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
“ы мандал” өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлийн дарга Ч. нь өөрийн гаргасан 2025 оны 02 сарын 28-ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалуудыг нэхэмжлэгч Б.*******, Г.*******, Б.*******, Б., Б., О.*******, Д., Р. нарт танилцуулаагүй, гардуулаагүй болох нь нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан “ ажлаас чөлөөлсөн тушаалыг 2025 оны 09 сарын 04-нд Д. очиж Д. эмчээс авсан, одоог хүртэл бидэнд гардуулаагүй, танилцуулаагүй “ гэх тайлбар, хариуцагч Ч.гийн шүүхэд ирүүлсэн “ ажилчдын ажлаас чөлөөлөх, ажилд авах тушаалуудыг 2025 оны 03 сард Эрүүл мэндийн хүний нөөцийн hr.hdc.gov.mn программд байршуулсан, гардуулаагүй, гардуулсан баримт байхгүй” гэх тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т зааснаар ажил олгогчоос холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох, ийнхүү цуцалж, дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах үүрэгтэй бөгөөд ингэснээр ажилтан нь цаашид үргэлжлүүлэн ажиллах, ажлаас чөлөөлөгдөх, сонгох тодорхой боломжийг олгосон ёстой. Гэтэл ажил олгогч болох Ч. өөрийн гаргасан тушаалуудаа нэр бүхий 8 нэхэмжлэгчид одоог хүртэл танилцуулж гардуулаагүй нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.
5.4. Нэхэмжлэгч нарын зүгээс Засаг даргын захирамжаар мандал өрхйин эрүүл мэндийг төвийг татан буулгаж, Ч. дарга нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “ аж ахуй нэгж байгууллага татан буугдсан” үндэслэлээр биднийг ажлаас чөлөөлсөн тул тэтгэмж гаргуулна гэж, хариуцагч талаас “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв нь татан буугдаагүй, нэгдсэн тул тэтгэмж олгох үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж талууд мэтгэлцсэн.
Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага,түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг санаачилгаар цуцлах бөгөөд мөн зүйлийн 80.4-д зааснаар ажил олгогч энэ хуулийн 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй.
Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж тус тус хуульчилсан.
Аж ахуй нэгж байгууллага татан буугдах нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ ажил олгогч санаачлан цуцлах үндэслэл болно.
мандал өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ч. нь өөрийн санаачилга, засаг даргын 2025.02.20-ны өдрийн А/118 дугаар захирамжийг үндэслэн нэр бүхий 8 нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “аж ахуй нэгж байгууллага татан буугдсан” үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна. Иймээс нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар тэтгэмж гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нарын зүгээс “татан буугдаагүй, өрхийн эмнэлгүүд нэгдсэн” гэх боловч, нэр бүхий 8 нэхэмжлэгчийг “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд шилжүүлэн томилоогүй байх тул хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.
6. Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
6.1. Нэр бүхий 8 нэхэмжлэгчийн нэхэмжилсэн тэтгэмж, ээлжийн амралтын олговор нийт 20463325 төгрөгийг хариуцагч “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлөөс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Дундговь аймгийн Засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/118 дугаар “ Өрхийн эрүүл мэндийн төвийн татан буулгаж, нэгтгэх тухай” захирамжийн 4-р заалтаар … хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд холбогдох журмын дагуу тэтгэмж олгохыг Өлзиймандал өрхийн эрүүл мэндийн төв /Т./-д даалгасан байна. Мөн засаг даргын 2025 оны 02 сарын 20-ны өдрийн А/119 дугаар захирамжаар Өрхийн эрүүл мэндийн төвийн ажил хүлээлцэх комиссыг томилсон, ажил хүлээлцэх комисс 2025 оны 03 сарын 11-ний өдөр хуралдаж “ мандал өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг мандал өрхийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн тэмдэглэл” үйлдэж, хавсралтаар хөрөнгийг хүлээлгэн өгсөн / хэргийн 197-193-р тал/, Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн 27 дугаар “ Үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай” тогтоолоор “ мандал өрхийн эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй … хөрөнгийг хавсралтаар мандал өрхийн эрүүл мэндийн төвд балансаас балансад шилжүүлэхийг зөвшөөрч” / хэргийн 152-176-р тал/ шилжүүлсэн, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч Г.ын “ … Нэгтгэхтэй холбоотойгоор бүх хөрөнгө, мөнгө мандал руу шилжүүл гэсэн захирамжийн дагуу шилжүүлсэн. Үлдэгдлийг нь бүгдийг нь шилжүүлсэн. Бүх хөрөнгө шилжсэн. Данснаас мөнгө шилжсэн, 80 гаран сая төгрөг “ мандал” өрхийн эрүүл мэндийн төвийн дансанд шилжсэн, Д. дарга бид хоёр шилжүүлсэн” гэх мэдүүлэг зэрэг баримт, зохигчдын тайлбараар мандал өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа 2025 оны 02 сарын 28-ны өдрийн байдлаар бүрэн зогсож, түүний үндсэн хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгө бүгдийг “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлд шилжсэн, энэ талаар хариуцагчийн төлөөлөгч маргаагүй байна.
Иймээс “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөл /Т./-оос нэр бүхий 8 нэхэмжлэгчийн нэхэмжилсэн тэтгэмж, ээлжийн амралтын олговор нийт 20463325 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
6.2. Хариуцагч Ч. нь 2025 оны 02 сарын 28-ын өдрийг дуустал хугацаанд “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 02 сарын 28-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар “ мандал өрхийн эрүүл мэндийн төв татан буугдсан үндэслэлээр 2025.03.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, даргын албан тушаалаас чөлөөлсөн” байна.
мандал өрхийн эрүүл мэндийн төвийн хөрөнгө балансаас балансад мандал өрхийн эрүүл мэндийн төвд шилжсэн, засаг даргын дээрх захирамжийн 4-р заалтаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд холбогдох журмын дагуу тэтгэмж олгохыг Өлзиймандал өрхийн эрүүл мэндийн төв /Т./-д даалгасан, Ч. нь ажлаас дээрх үндэслэлээр чөлөөлөгдсөн зэрэг нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд нэр бүхий 8 нэхэмжлэгчийн нэхэмжилсэн “ тэтгэмж, ээлжийн амралтын олговор”-ыг хариуцагч Ч.д хариуцуулах үндэслэлгүй байх тул Ч.д хариуцагдах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6.3. Нэхэмжлэгч Г.******* тухайн байгууллагад 1 жил 4 сар ажилласан, их эмчийн албан тушаалд сарын 1.800.000 төгрөгийн үндсэн цалинтай, нэхэмжлэгч Б.******* тухайн байгууллагад 2 жил ажилласан, их эмчийн албан тушаалд сарын 1.800.000 төгрөгийн үндсэн цалинтай, нэхэмжлэгч Б.******* тухайн байгууллагад 1 жил 6 сар ажилласан, мэргэжилтний албан тушаалд сарын 1.800.000 төгрөгийн үндсэн цалинтай, О.******* тухайн байгууллагад 17 жил ажилласан, лавлагаа мэдээллийн ажилтны албан тушаалд сарын 1450000 төгрөгийн үндсэн цалинтай, Д. тухайн байгуллагад 6 жил ажилласан / нийгмийн даатгалын лавлагаагаар/, жолоочийн албан тушаалд сарын 1350000 төгрөгийн үндсэн цалинтай, Б. тухайн байгууллагад 4 жил 7 сар ажилласан, сувилагчийн албан тушаалд сарын 1600000 төгрөгийн үндсэн цалинтай, Б. тухайн байгууллагад 1 жил ажилласан, сувилагчийн албан тушаалд сарын 1.600.000 төгрөгийн үндсэн цалинтай, Р. тухайн байгууллагад 1 жил ажилласан, үйлчлэгчийн албан тушаалд сарын 1.100.000 төгрөгийн үндсэн цалинтай тус тус ажиллаж байсан үйл баримт нь ажилчдын сарын үндсэн цалинг тогтоосон “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв нөхөрлөлийн 2025 оны 01 сарын 20-н өдрийн хурлын /их эмчийн үндсэн цалинг-1.800.000 төгрөг, сувилагчийн үндсэн цалинг-1.600.000 төгрөг, мэргэжилтний /НЭАМ/ үндсэн цалинг -1.800.000 төгрөг, хөтөч сувилагчийн үндсэн цалинг-1.450.000 төгрөг, жолоочийн үндсэн цалинг-1.350.000 төгрөг, үйлчлэгчийн үндсэн цалинг-1.100.000 төгрөг тогтоосон/ тэмдэглэл /1-р хх-ийн 252-254-р тал/, нэр бүхий 8 нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа, ажлаас чөлөөлсөн тушаал,нэхэмжлэгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т “Энэ хуулийн … 80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 82.1.1-т “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх”, 82.1.2-т “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад хоёр жилээс тав хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх”, 82.1.3-т “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх” хэмжээний тэтгэмж олгохоор зохицуулсан.
Иймээс Хөдөлмөрийн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.******* нь сарын үндсэн цалинг 1 дахин / 1800000*1/, Б.******* нь сарын үндсэн цалинг 1 дахин / 1800000*1/, Б. сарын үндсэн цалинг 1 дахин / 1600000*1/, Р. сарын үндсэн цалин 1 дахин / 1100000*1/,
мөн хуулийн 82.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.******* сарын үндсэн цалинг 2 дахин /1800000*2/, Б. сарын үндсэн цалинг 2 дахин / 1600000*2/, мөн хуулийн 82.1.3-т зааснаар Д. сарын үндсэн цалинг 3 дахин / 1350000*3/, хуулийн 82.1.4-т зааснаар О.******* сарын үндсэн цалинг 4 дахин / 1450000*4/ нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжлэх эрхтэй байна. Нэхэмжлэгчийн нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээнд нэхэмжлэгч *******ын *******д 1466000 төгрөгийн, *******гийн *******д 2932000 төгрөгийн, *******ын *******д 1450000 төгрөгийн, *******ын *******д 5000000 төгрөгийн, ын т 3600000 төгрөгийн, ын д 2658000 төгрөгийн, н т 1329000 төгрөгийн, Равжирын д 925000 төгрөгийн тэтгэмжийг тус тус хариуцагч “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлөөс гаргуулан олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6.4. Нэхэмжлэгч Б.******* нь намайг ажлаас чөлөөлөхөд амралтын тооцоо хийгдээгүй, амралтаа биеэр эдлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2, 83 дугаар зүйлийн 83.6-д зааснаар ээлжийн амралтын олговорт 1103325 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилсэн.
“ мандал” өрхийн эрүүл мэндийн төв ББН даргын 2025.02.28-ны өдрийн Б/02 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Б.*******г ажлаас чөлөөлж, тушаалын 2-р заалтаар “ Б.*******тэй холбоотой холбогдох тооцоог хийж дуусгахыг нягтлан бодогч /Г./-т зөвшөөрч шийдвэрлэсэн байх байна. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г. “ Б.******* 2024 оныхоо ээлжийн амралтыг эдэлсэн байсан, Б.******* ажилласан хугацаандаа 6-7 хоногийн ээлжийн амралт эдлэх ёстой байсан, амарсан хугацаанаас хойш бодох байсан” талаар мэдүүлсэн.
Хөдөлмөрийн хуулийн 83 дугаар зүйлийн 83.6-д “Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй”, 110 дугаар зүйлийн 110.2-т “Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг нэг аравны тав дахин нэмэгдүүлж олгоно” гэж тус тус заасан тул нэхэмжлэгч Б.*******гийн ээлжийн амралтын олговорт нэхэмжилсэн 1103325 төгрөгийг хариуцагч “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв БГБХ нөхөрлөлөөс гаргуулж шийдвэрлэв.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т “ Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор” гомдлоо Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй бол аж ахуй нэгж, байгууллага иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандахаар хуульчилсан.
Хариуцагч Ч. нь нэхэмжлэгч нарыг “ажлаас чөлөөлсөн” 2025 оны 02 сарын 28-ны өдрийн тушаалыг танилцуулж, гардуулаагүй бөгөөд, нэхэмжлэгч нар уг тушаал, үндэслэлийн талаар 2025 оны 06 сарын 18-нд улсын байцаагч дээр очиж зөвлөгөө авахдаа мэдсэн, үүнээс хойш Дундговь аймгийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2024 оны 07 сарын 24-ний өдөр гомдлоо гаргасан бөгөөд, тус гурван талт хороо 2025 оны 08 сарын 15-ны өдөр хуралдаж, тэмдэглэл гаргасан / хэргийн 14-15-р тал/, уг шийдвэр, тэмдэглэлээ нэхэмжлэгч /гомдол гаргагч/-ийн төлөөлөгчид 2025.08.29-нд танилцуулж, хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нар шүүхэд анх 2025 оны 09 сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргасан / хэргийн 74-76-р талд авагдсан нэхэмжлэлийн авахаас татгалзсан захирамж/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-т “ Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш …ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасныг хангасан, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.
8. Хариуцагчийн төлөөлөгч Ч.д шүүх хуралдааны товыг шүүхээс удаа дараа мэдэгдсэн, Ч. / нялх биетэй гэх шалтгаанаар/ нь шүүх хуралдааныг эзгүйгээр хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1. 82.1.1, 82.1.2, 82.1.3, 82.1.4, 83 дугаар зүйлийн 83.6, 110 дугаар зүйлийн 110.2-т тус тус зааснаар хариуцагч Дундговь аймгийн “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв БГБХНөхөрлөлөөс 20463325 /хорин сая дөрвөн зуун жаран гурван мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ын *******д 1466000 /нэг сая дөрвөн зуун жаран зургаан мянган/ төгрөгийг, *******гийн *******д 2932000 /хоёр сая есөн зуун гучин хоёр мянган/ төгрөгийг, *******ын *******д 2553325 /хоёр сая таван зуун тавин гурван мянга гурван зуун хорин таван/ төгрөгийг, *******ын *******д 5000000 /таван сая/ төгрөгийг, ын т 3600000 /гурван сая зургаан зуун мянган/ төгрөгийг, ын д 2658000 /хоёр сая зургаан зуун тавин найман мянган/ төгрөгийг, н т 1329000 /нэг сая гурван зуун хорин есөн мянган/ төгрөгийг, Равжирын д 925000 /есөн зуун хорин таван мянган/ төгрөгийг тус тус гаргуулан олгож, хариуцагч Ч.д хариуцагдах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, 60.1, 56.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61862 /жаран нэгэн мянга найман зуун жаран хоёр/ төгрөгийг, Г.*******эс төлсөн 38406 /гучин найман мянга дөрвөн зуун зургаан/ төгрөгийг, Б.гаас төлсөн 57478 /тавин долоон мянга дөрвөн зуун далан найман/ төгрөгийг, Б.оос төлсөн 36214 /гучин зургаан мянга хоёр зуун арван дөрвөн/ төгрөгийг, О.*******гээс 94950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг, Б.*******гээс төлсөн 55803 /тавин таван мянга найман зуун гурван/ төгрөгийг, Д.аас төлсөн 72550 /далан хоёр мянга таван зуун тавин/ төгрөгийг, Р.гаас 36750 төлсөн /гучин зургаан мянга долоон зуун тавин/ төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ мандал” өрхийн эрүүл мэндийн төв, БГБХНөхөрлөлөөс улсын тэмдэгтийн хураамжид 448013 /дөрвөн зуун дөчин найман мянган төгрөг арван гурван/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт дээрх хэмжээгээр буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЧИМЭДДУЛАМ
с